“Чамайг хэн од гэдэг юм” гэх үгийг би хаанаас ч, хэнээс ч сонсож байгаагүй

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа  “Сэхүүн салхи” нэртэй төрсөн өдрийн ес дэх уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Сэхүүн салхи” тоглолтын ерөнхий  зохион байгуулагчаар Apple продакшн ажиллаж байгаа бөгөөд Random хамтлаг, Олонхи хамтлаг, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга,  ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин Ө.Хишигжаргал, Л.Насанбуян нар орлцох юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр МУГЖ, дуучин Б.Сарантуяатай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

- Та төрсөн өдрийн тоглолтоо “Сэхүүн салхи” хэмээх  өөрийн уран бүтээлээрээ нэрлэжээ. Дууг тань сонсдог, бишрэн хайрладаг фенийн нүдээр харахад энэ нэр таны нэгэн илэрхийлэл мэт санагдаж байна.  Та эрч хүчтэй, сэхүүн салхи шиг ихэмсэг, бардам, хэнэггүйхэн байх тэр мэдрэмжээсээ өөртөө ямар гайхамшигийг нээдэг бэ?

- Сайхан асуулт байна. Эрт босвол нэгийг дуулна гэсэн үг байдаг даа. Би тэр зарчмаар эрт унтаж, эрт босохыг эрхэмлэдэг. Өглөө эрт хүнд ямар их эрч хүч төрдөг гээч. Зөндөө олон уулзалт төлөвлөж, утасны дуудлагууд хийж болно. Энэ утгаараа би өөрөө их эрч хүчтэй байгаад эргэн тойрон дахь хүмүүстээ түүнийгээ хуваалцдаг. Тухайлбал, ажил олдохгүй байна гээд сууж байгаа нэгэнд “Чи зар худалдаад аваач”  ч гэх юм уу,  зар дээр нь “Чи ...ийм ийм давуу чанартай учраас энэ ажлууд чамд тохирно. Миний дугуйлсан ажлууд руу яриарай” ч гэх юм уу. Амьдрал их энгийн ш тээ. Сайхан торт хийдэг хүнийг ажил олгогчтой холбож өгөх жишээний.  Энэ чинь зүгээр л бүтээлч байх урлаг.  Бүтээлч байхыг би бусдад үлгэрлэн үзүүлж, зарим боломжуудыг нээхэд нь тусалж, тэр нь амьдралд хэрэгжиж буйг хараад би өөрөө түүнээсээ таашаал авдаг.  Ер нь ямар ч зүйлийг сүртэй, тодорхой түвшинд амилуулж,  бүтээлч байдлаар хийж байж л  үр дүн гардаг.

Би өөрөө ч тэгж ажиллах дуртай. Хоосон газраас юм бүтээж амьдардаг байсан үе бий ш тээ.  Залуу байхад зүв зүгээр гал зууханд сууж байгаад бид мөнгө босгоод тоглолт хийж  л байсан. Өнөөдрийн зүгээс харахад би олон жилийн туршид тасралтгүй хөдөлмөрлөж, байнгын уран бүтээлийн эрэл хайгуулаар өөрийгөө хурцалж зүтгэсээр Сараа гэдэг брэндийг бүтээж чадсан байна. Энэ бүхэн эргээд хүмүүс надад итгэх итгэлийн үндэс болдог. Энэ бол миний өөртөө нээсэн бас нэг том амжил, гайхамшиг гэж бодож байна.

- “Од юм бол од шиг бай” гэж сэтгүүлч Б.Ганчимэг хэлсэн нь бий. Та поп дива дуучны хувиар Монгол улсдаа “Од” шиг амьдарч чадаж байна уу?

- Юуны өмнө би “Од”-ын хэмжээнд орлоготой байж чаддаггүй, уучлаарай.  Орлогоороо сайхан амьдарч чадаж байгаа гэвэл бас л үгүй. Гэхдээ Монголын зах зээл бага байна, гадагш гармаар байна гэж үглээд доллар, евро хөөцөлдөөд явж чадахгүй ээ. Зуугийн талыг насалсан уран бүтээлчид хүртэл ингэж үглэдэг. Би тийм амны хишиггүй юм ярихгүй.  Миний тал  цусаар якут цус гүйж  байгаа хэдий ч би Монголдоо уран бүтээлээ туурвин амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

Нөгөө талаас Монголын ард түмэн хаана ч очсон намайг одын хэмжээнд хүлээн авч  хүндэлсээр ирсэн. Монгол улсын ерөнхийлөгч, намын даргуудаасаа өгсүүлээд жирийн малчин өрх, “Нарантуул” зах дээр очсон ч би “Од”-ын ёсоор хүндлэгддэг. “Чамайг хэн од гэдэг юм” гэх үгийг би хаанаас ч, хэнээс ч сонсож байгаагүй. Эцсийн дүндээ баруунд очиж, их  мөнгө олон, папарациуддаа баригдаад, тунель мөргөөд үхэхийн хэрэг юу байна. Миний фенүүд намайг өдөр шөнөгүй дагаад  болзоонд ч явуулахгүй байгаа юм алга, гадны алдарт дуучид руу фенүүд нь дайраад хувцас хунрыг нь урж, биед нь халдаж байхад би олныхоо дунд хүндлэгдээд, амар амгалан явж байдаг. Энэ чинь л сайхан байхгүй юу. Тийм учраас би “Од”-ын хэмжээнд амьдарч чадаж байгаа. Монгол түмэн минь намайг  “Од” хэмжээнд хүлээн авдаг.

- Таны амьдралыг уран бүтээл, тайзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэрвээ тооцож үзэж байсан бол та амьдралынхаа нийт хичнээн цагийг тайзан дээр өнгөрүүлсэн бэ?

- Би уран бүтээл хийсэн цагаасаа хойш нийт 195 бие даасан уран бүтээлийн  тоглолт хийсэн байна лээ. Нэг удаагийн тоглолтыг багадаа хоёр цагаар тооцлоо гэхэд нийт 390 цаг. Энэ харин ч бага тоо. Зөвхөн бие даасан тоглолтын цаг шүү дээ. Түүний хажуугаар жижиг тоглолт, дуулж болох бүхий л тайзан дээр өнгөрүүлсэн цагаа тооцоогүй байгаа.

- Сараа амьдралаа л дуулдаг гэх нь бий. Уран  бүтээлүүд дундаасаа өөрийг тань хамгийн ихээр илэрхийлдэг дуу гэвэл та алийг нь онцлох вэ? Ер нь амьдралаа дуулж байсан тохиолдол хэдээр тоологдох бол? 

- “Сэтгэл буруугүй” дуугаа хамгийн түрүүнд онцлох юм байна. Тухайн үед би охиноо төрүүлээд удаагүй байлаа. МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав ах нэг ая хийгээд, яруу найрагч Р.Эмүжингээр шүлгийг нь бичүүлэхээр болсон юм. Р.Эмүжиний гэрт очиход эмнэлэгт хэвтсэн хүн эргэхээд мах чанаад байж байлаа. Би түүнд “буцах шувууд, намар налгар байдлыг зураглаад” гэхчлэн аялж өгч билээ. Гэтэл дууны шүлэг бүтээд, үгийг нь сонстол,

Намрын өнгөөр хайлаас шаргалтлаа

Намайг гэсэн сэтгэл буруугүй  гээд л яг миний охины аавд зориулагдсан дуу юм шиг санагдсан. Мэдээж би Р.Эмүжинд миний охины аавд зориулаад шүлэг бич гэж хэлээгүй л дээ. “Сэтгэл буруугүй” дууны клип маань ч тэр, төрөөд удаагүй нялх биетэй дүр төрх минь мөнхлөгдөн үлдсэн гэх утгаараа охиныхоо аавыг л дуулсан юм шиг санагддаг.

Дараачийн дуу бол “Тэр намайг дурсдаг болов уу”. Нээрээ  л хүн сайхан учралуудынхаа ард намайг сайхнаар л дурсаасай гэж боддог юм билээ. Миний амьдарлын тодорхой нэг мөчлөгүүдийг илэрхийлсэн дуу юм.

- Уран бүтээлийн тоглолтууд мэдээж өөр өөрийн онцлогоо илэрхийлсэн  хувцаслалт, имижийн бүрдүүлэлтэй байдаг. Гэхдээ танд нэг л өмсүүртэй, тоглолт бүр дээрээ өмсөөд гарчихмаар санагддаг  “амины” хувцас байдаг уу?

- Тийм хувцас нээрээ байгаа шүү. Анх “Хайрламаар” тоглолтон дээрээ өмсөж байсан гялгар рок хувцас. Харангынхантай дуулахад бас нэлээд өмссөн. Лакан хувцастай, лакан малгайтай Сараа аль эрт “Мөнгөн харандаа” хамтлагт дуулах үед л бий болсон. Тэр имижиндээ би үнэхээр их хайртай. Яг энэ утгаараа тэр хувцсаа ямар ч тоглолтон дээр өмсөөд гарсан намайг дур булаам харагдуулдаг. Эмэгтэй хүнд таргалах, бага зэрэг галбираа алдах үеүд гарна ш тээ. Тэр болгонд хар лакан хувцас маань ямагт сайхан харагдуулсаар ирсэн дээ.

- Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (41)

  • Зочин
    Сарад амжилт аз жаргал хүсьееее
    2016 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Nas n yavaad bdg, nuhur bdagguie, odoo ch bur chancegui boloo shiv de, huurnii.
    2015 оны 11 сарын 09 | Хариулах
  • Sea
    OD UGAASAA BISH YUMCHIN HARIN HEN DUUCHIN GEDEG YUM NASAARAA SOLGOI DUULJ IRLEE MONGOL TULDAA OD GEDEG NER ZUUSEN BAIH OOR OROND BOL HENIICH MEDEHGUI UL UZEGDEH NEGEN
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin
    shineleg zuil haragddhgui bolohoor humuusig zalhaaj bgaa.
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin
    yagaad ch yum ank garch irehed uneheer sain hooloitoi sain duuchin bailaa, odoo bol saraag duulahaar zalhaad bhiin yaj bgaam bol. bas huvtsaslalt gej avah yum bhgui shd, medremjgui huvtsasladag, zuruud bhaa hunii helehiig toodoggui uuruu l buh yumaa songodog bh gj bodogddog.
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Saihan mongol bushuid buu ataarh za
    Tuya
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • sara
    Яанаа үгүйшдээ. Тэр лакан хувцас чинь хүн аймаар харагдуулдаг. Бид наряанаа нээрээ хувцас дизайнер гэж алга уу даанч дээ гээл сууж байдаг
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin
    ariunaagiin derged ner hundtei chadaltai saihan emegtei shuu. henees ch hamaaralgui amidralaa avaad ur huuhedee usguud zavj bga mundag emegtei a jargal husie
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • bold
    Ene avgai uuriiguu mgliin rock popiin hatan gesen herev rokc popd shine duuchid orj irvel zaaval enenees visa avah estoi gesendee. UY N UNGURCH UILDVER CHINE ZOGSSON SHUU
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • bold
    Tegvel odoo helchii CHAMAIG HEN OD GEHEVDEE AMBITSTAI UYN DUUSSAN AVGAI odoo bolio
    2015 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Ариунаагаас юу ч сурч болохгүй,бүх зүйл худал хуурмагаар дүүрсэн. Тэр бол албин.
    2015 оны 04 сарын 18
  • zochin
    од биш олны танил хүн болхоор гэж ярьж сураачээ.тайзан дээрх соёл, хэрхэн биеэ авч явах ,хувцаслалтын талаар Ариунаагаас үлгэр жишээ авч амьдар за.худлаа пээдийгээд л байх юм ичээч.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Ариунаагаас юу ч сурч болохгүй,бүх зүйл худал хуурмагаар дүүрсэн. Тэр бол албин.
      2015 оны 04 сарын 18
  • Goy sh dee
    Goy sh dee. Chadaj baigaa yum chini odoo yay gehev dee. Taagui comment biheed ch chigchii huruund ni ch hurehgui sh dee za yu SARAA - MONGOL TUMNII BAHARHAL ALLA PUGACHEVA - RUSSIAN BAHARHAL
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин
    Сараа амжилт хүсъе. хэн юу ч гэж хэлж байсан сайн дуучин сайхан эмэгтэй сайн ээж хүн шүү. зарим нэг хүн мөн ч их атаархуу байх юм даа.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин
    тийм шүү.
    2015 оны 04 сарын 16
  • зочин
    тийм шүү.
    2015 оны 04 сарын 16
  • zochin
    Lakan huvtsas yaj goe haragdhiin be.iim emegteid, deerees ni iim galbraith . Bas dur bulaalgatsoon haragddag gsn bhiin.oort ni tegej haragddag bh.humuust bol oor shuu dee.hooloi bol OK.huvtsaslalt style bol NO shuu.urlagiin hun medremjtei bh heregtei shuu
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин
    hunii i nuhur bulaasan hun hunii huuhdiin nabor ene emegtei ogt taalagdadgui ee ydaj ongiroo sagsuu
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin
    medehgui bi ehenii duug sonsdoggui
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin
    medehgui bi ehenii duug sonsdoggui
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • sain
    uneheer mongold saraa shig chadaltai hooloitoi duuchin bhgui. uhaalag emegtei. tand amjilt.....
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин
    yostoi baigaagaaraa ooriinhooroo chadal avyasaaraa amidarch yavaa emegtei mash saihan haragdaj baina Saraa. Amjilt husiye chamd.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
    • зочин
      тийм шүү.
      2015 оны 04 сарын 16
    • зочин
      тийм шүү.
      2015 оны 04 сарын 16
  • zochin
    yahiin argagui duuchnihaa huvid mongoliin super od emertei
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin
    yahiin argagui duuchnihaa huvid mongoliin super od emertei
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • sara
    ichij amidar, uruvdultei avgai shuu!
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • zaya
    saihan haragdaj bna.amjilt husie
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    хол очиж хуцаа. балай авгай минь.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    хол очиж хуцаа. балай авгай минь.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    хол очиж хуцаа. балай авгай минь.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Оогий
    Таныг хүндэлж явдаг. Уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Mundag shuu gaihaltai huchirheg emegtei
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    солиорчихсон авгай монголоос зайлвал таарна
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    солиорчихсон авгай монголоос зайлвал таарна
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    энэ мэдрэл муутай якут авгай их солиорох юмаа. яавч эрүүл биш. өөрийгөө мөн ч их рекламдах юмдаа. энийг од гэвэл захын гудамжинд дуулж байгаа бүх хүмүүс энэ авгайгаас илүү од болох юм бна л даа
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    энэ мэдрэл муутай якут авгай их солиорох юмаа. яавч эрүүл биш. өөрийгөө мөн ч их рекламдах юмдаа. энийг од гэвэл захын гудамжинд дуулж байгаа бүх хүмүүс энэ авгайгаас илүү од болох юм бна л даа
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Z
    Dress ni ih goyo um bna. Ih saihan zohig
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Turaad ih goy boljee.Hezeech iim goy emegteileg haraagui um baina.Dress ni ch goy zohij.Odoo l aytaihan emegtei bolj.Urid ni dandaaa huvtsas ni zohiogui neg l sonin baidag baisan shu de.Mongoliin od bolohoos gadaadad bol Sud shu de.Amjilt huseye
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Baruund ochij ih mungu, olon paparazzinuudad barigdaad gene uu? Baruund ireed germand heden jil l boloo biz dee. Hen ch tooj ih mungu uguugui, olon baitugai 1 paparazzi ch toogoogui l baihgui yu. Unenee l hel l dee. Baruund od bolj chadahgui yum chini geed l.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН
    Сараагийн ярилцлага залхмаар санагдахгүй бна , ХУвь заяагаа өөрөө цогцлоосон сайхан эмэгтэй . Хамгийн сайхан нь сайн ээж _амжилт сараа
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин
    одоо болно оо нэг хэвийн гиншигнэлтээс залхаж байна
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • zochin
    URAN BUTEELD N AMJILT HUSIE SAIHAN EMEGTEI SHUU
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025