Бооёо: Залуучуудад алдаж оносон зүйл байгаа л байх

"Шинэ үе" продакшн дэлгэцийн тав дахь уран бүтээл болох "Хөгжилтэй өдөр" инээдмийн киногоо нээгээд удаагүй байгаа бөгөөд бүх кино театрын дэлгэцнээ гарч байгаа билээ. Энэхүү уран бүтээлийнх нь талаар МУГЖ Н.Ариунболдтой ярилцсан юм. 

-Та бүхний дэлгэцийн тав дахь уран бүтээл "Хөгжилтэй өдөр" кино дуншиж дуншиж нээгдлээ шүү?

-Бид энэ киногоо оны өмнө хийсэн. 2014 оны 10 дугаар сард зураг авалт хийгдэж байсан. Бараг зургаан сарын дараа киногоо нээлээ. Сэтгэл их хөдөлж байна. Шинэ үе продакшн инээдмийн төрөл жанраар ихэвчлэн ажилладаг. Энэхүү дэлгэцийн тав дахь уран бүтээл маань бас инээдмийн кино. Инээдмийн кинонд хошин шогийн жүжигчин тоглохоор үзэгчдэд амархан хүрдэг. Хамт олноороо ярилцаад тайзан дээр тоглож байсан номероо задалж кино болгосон. Учир нь тайзны бүтээл гэдэг хэдэн газар тоглоод мартагдчихдаг. Тиймээс энэ сайхан зохиолыг дэлгэцийн бүтээл болгоё гэж зориглосон. Энэхүү кино үйл явдлын инээдэм хөөсөн. Жүжигчдийн ур чадвар гайхалтай харагдана гэж бодож байна. Хүн төрүүлсэн үр хүүхдээ муулдаггүй шүү дээ. Энэ бүтээлээ муулаад яахав. Мэдээж үзэгч түмэн шийдэх байх. Монголын кино урлагт нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Энэ кино өөрөө цагаахан учраас үзэгч түмэнд аз жаргал бэлэглэсэн кино болно гэдэгт итгэлтэй байна.

-Энэхүү уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

Өнөөдөр өнгө мөнгөний амьдрал илүү давамгайлж байна. Баян ядуу гэх мэт ялгаа их харагдаж байна. Тэгвэл энэхүү кинонд залуучууд юуг ч даван туулж чадахыг харуулж байгаа юм. Бие биендээ хайртай байхад юу ч болно бүтнэ гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон. Дөрвөн залуугийн хайр дурлалын тухай өгүүлэгдэнэ. Ер нь сэтгэл нийлэхгүй бол хэдэн өрөө байранд ч багтахгүй, сэтгэл нийлж байвал банзан дээрч багтана шүү дээ хайрт минь гэдэг санаа юм л даа. \инээв\

-Ямар уран бүтээлчид оролцсон бэ?

Найруулагчаар Гийгүүлэн гэдэг залуу ажилласан. Зураач, зураглаач, киноны найруулагч, нүүр хувиргагч, кинонд тоглож байгаа уран бүтээлчид ихэнхи нь залуучууд. Манай Шинэ үе продакшн нэрнийхээ дагуу дандаа залуу хүмүүсээр сэлбэгдэж байгаа. Тиймээс заримынх нь анхных нь кино болж байна. Залуучуудад алдаж оносон зүйл байгаа л байх. Гэхдээ цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсээд бид урам өгч байгаа.

-Дүрийн сонголтуудаа яаж хийв ээ?

Инээдмийн төрөл жанрыг барьж байгаа жүжигчид бол манай “Шинэ үе” продакшныхан, Өлзийхүү, Золбоот, Оюундарь, мөн драмын театраас Нармандах нарыг тоглуулсан. Энэхүү кино “Шинэ үе” продакшны нэрийн хуудас болж чадахуйц кино болж чадна гэж бодож байна. Киноны дөрвөн гол дүрд Ганбаа, Отгоо, Оогий болон манай бүрлээч Билгүүнээ дүү маань тоглосон. Ур чадвар гэдгийг манай залуучууд үнэртүүлнэ гэж бодож байна. Шинэ үеийн залгамж халаа болсон залуу жүжигчид адуугаар бодвол соёолон насны аатай жүжигчид тоглосон.

-Дараачийн дэлгэцийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна, "Шинэ үе" хэзээ тайзан дээр гарах вэ?

Дараачийн дэлгэцийн уран бүтээл энэ зун хийгдэнэ. Одоохондоо бид кинондоо бүх анхаарлаа төвлөрүүлсэн болохоор киногоо ганц удаа нээгээд хаачих биш цаашид олон газар нээж үзүүлнэ. Кино гэдэг том прожект дээрээ ажиллаж байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • jagaa
    amjilt husei chi chadnaa
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин
    амжилт хүсъе. та нар гоё шүү.
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin
    shine vienhend ulam ih amjilt ta nar chadnaa hoorhon shvv. demjdeg shvvv
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • baigali
    booeoo mash mundag zaluu. ajiliin ondor amjilt husie
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025