Сонирхолтой хэвлэлийн хуралд хүрэлцэн ирнэ үү?

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа  СЭХҮҮН САЛХИ төрсөн өдрийн ес дэх тоглолтоо энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтонд  RANDOM хамтлаг,  ОЛОНХИ хамтлаг, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, БЦДБЧ-ын Бүжигчид оролцоно.

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа төрсөн өдрийн тоглолтондоо зориулсан хэвлэлийн бага хурлаа сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна. ХМБ-ын төлөөлөл болсон сэтгүүлчид  нүүр тулж хүссэн асуултаараа кофе уунгаа ярилцах боломжийг МУГЖ Б.Сарантуяа та бүхэнд олгож байна. Сэтгүүлчидтэй ярилцах нийт хугацаа 2 цаг байх болно. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч 10 минутын хугацаанд дуучнаас сонирхсон мэдээллээ аваарай.Дуучин хамгийн өвөрмөц,сонирхолтой яриа өрнүүлсэн нэг сэтгүүлчийг сонгож өөрийнхөө БЭЛЭГ-ийг өгөх болно. Сэтгүүлчид та бүхэн дуучин Б.Сарантуяатай хийх нүүр тулсан кофетэй ХБХ-ын цагаа сонгоорой.

Бүх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид та бүхнийг урьж байна.

ХААНА: Улаанбаатар ресторан 

ХЭЗЭЭ: 2015.04.13

ХЭДЭЭС: 11:00-13:00  

 

Холбогдох утас:99091726

Зохион байгуулагч: Apple production

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    шуналын муу тип,хөгшин глюкоз,чи муу миний аав ээжийн үеийнхэн хөөргөж дэмжээгүй бол чи муу майхан шиг бандааштай бүдүүн бөгс хэн юм бэ?
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025