"Тусгай салаа" киноны Сүлдийн дүрээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй жүжигчин А.Алтанхуяг шинэ бүтээлтэйгээр эргэн ирлээ. Тэрбээр "Үндэсний баялаг" уран сайхны киноны зохиолыг бичиж найруулан, гол дүрийг бүтээжээ. Ингээд киноны нээлтийн үеэр түүнтэй цөөнө хором ярилцсанаа хүргэе.
-Киногоо үзээд гарч ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
Киноныхоо нээлтийг амжилттай хийлээ. Бүтнээр нь анх удаа үзээд сэтгэл маш их хөдөллөө. Сэтгэгдэл өндөр байна. Үзүүштэй маш сайхан уран бүтээл болсон гэж амламаар байна.
-“Тусгай салаа” киноноос хойшхи анхны кино биз дээ, нэлээдгүй хугацаанд нам гүм байлаа шүү дээ?
-Тиймээ. Нэг ангит уран сайхны кинонд тоглож үзээгүй, анхны кино маань боллоо. Кино зохиол бичиж, найруулгаа өөрөө хийж үзлээ.
-“Тусгай салаа” кино нийгэмд маш их ухаарал өгсөн. Энэ кино бас тийм кино болж чадна байх гэдэг бодол төрж байна?
-За баярлалаа. Манай нийгэмд байгаа бусармаг үйлдэл, эмэгтэйчүүд замаа алдаж байгаа нь жаахан ч гэсэн багасаасай гэсэндээ энэ киног хийсэн. Ямар ч байсан үр дүнд хүрээсэй гэж бодож байна.
-Киноны санааг хаанаас авсан бэ, их өвөрмөц санаа байна л даа?
Киноны санааг амьдралаас авсан. Угаасаа амьдрал дээр байдаг л зүйлийг л уран сайхны аргаар илэрхийлж гаргасан.
-Дараачийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна, инэгэхэд гэр бүлтэй болж амжсан уу?
-Ямар ч байсан эхний ээлжинд энэ киногоо харж байж болно. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө энэхүү киноноос шалтгаална. Гэр бүлтэй болж амжаагүй л явна. \инээв\
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)