Холливудын хачирхалтай хосууд

Ховард  Стернтэй  хийсэн  ярилцлагынхаа  үеэр  Мадонна  санамсаргүйгээр  маш  том  нууцаа дэлгэсэн. Дуучин бүсгүй 1990-ээд оны эхээр Тупак Шакуртай болзож байжээ.

Мадонна Шакуртай тогтоосон  харилцаагаа  буруутгадаг  тухайгаа  Стернд  тайлбарлахдаа  1994  онд  Дэвид Леттермений шоунд оролцох үедээ ааш зан муу байснаа иш татсан байна.  “Тупак Шакуртай болзож байх үед тэр ер нь амьдралын бүх л зүйлс дээр намайг уурлуулдаг байсан. Тэгээд л тэр шоунд оролцохдоо би өөрийгөө гангста гэж бодож байлаа” гэжээ. Энэхүү романтик үйл явдал Стернийг  төдийгүй  дэлхий  нийтийг  гайхашруулсан.  Энэ  хосын  явдал  эсрэг  тэсрэг  хүмүүс хоорондоо татагддагийн нэг баталгаа. Ингээд та бүхэнд нэр алдартнуудын дундаас төрсөн хамгийн хачирхалтай хосуудыг танилцуулъя. Бид юу гэх билээ дээ? Зүрх хүссэнээ л хүсдэг хойнодоо.

Элизабет Тейлор, Колин Фаррелл нар

 Фаррелл  домог  болсон  жүжигчинтэй  романтик  харилцаатай  байснаа  2013  онд  Эллений  шоундорохдоо илчилсэн. Энэ хос хэний ч таамагламгүй газарт буюу эмнэлэгт анх учирсан гэдэг. Энэ үедФарреллийн  хүү  дөнгөж  хорвоод  мэндлээд  байсан  бол  Тейлор  хатагтай  зүрхэндээ  стентсуулгуулаад байсан юм. Энэ бяцхан уулзалт бүтэн хоёр жил үргэлжилсэн романтик харилцааныэхлэл болсон ч төгсөгөл байсангүй. Фаррелл, Элленд шоуны үеэр “ББи түүний найм дахь  (нөхөр)болохыг хүсэх байсан ч, бидний зам салсан” гэж зүрх сэтгэлээ нээсэн гэдэг.

Эдвард Нортон, Кортни Лоу

“The People vs. Larry Flynt” киноны зураг авалтын үеэр танилцсан Нортон, Лоу нар 1996-1999 онхүртэл гурван жил болзжээ.

Том Круз, Шер

Шерийн хувьд Том Крузтэй тогтоосон харилцаагаа ил болгоход 30 жилийн хугацаа шаардагджээ.2008 онд дуучин бүсгүй Крузтэй наяад онд болздог байснаа хүлээн зөвшөөрсөн. 2013 онд  WatchWhat  Happens Live  шоуны үеэр Энди Коэн Шерэс Том Крузыг орондоо ямар байсныг үнэл гэжтулгахад Шер “тэр эхний тавд багтана” гэж хариулсан түүхтэй.

Эван Рейчл Вүүд, Мэрилон Мэнсон

19 настайдаа л Вүүд бусад охидынхоос тэс өөр найз залуутай болсон нь Мэрилон Мэнсон байв.Энэ  хоёр  салж  нийлсэн  харилцаатай  байсан  ч  2010  оны  нэгдүгээр  сард  сүй  тавьсан.  Хариннаймдугаар сар  болоход  хуримаа хойшлуулжээ.  “Хүмүүс  амьдралынхаа тодорхой нэг  үе шатыгтуулдаг. Хүмүүс алдаа хийдэг. Хүн амьдралынхаа туршид байнга зөв зүйл хийдэггүй” хэмээн РейчлВүүд хайр дурлалын харилцааныхаа тухай ярьжээ.

Жулия Робертс, Киефер Садерленд

1991 онд Жулия Робертс кинон дээрх шигээ зугтагч сүйт бүсгүй байсан юм шүү.  Жүжигчин нэг жилгаруй болзсон, сүйт залуу Садерлендтай хийх  хуримаа хойшлуулаад “I do” гэж хэлэхийнхээ даваандээр  харилцаагаа  зогсоосон  билээ.  Энэ  үйл  явдал  Садерленд  цэнгээний  газрын  бүжигчинбүсгүйтэй орооцолдсонтой зарим талаар холбоотой ч гэдэг.

Аланис Мориссетте, Риан Рейнолдс

Канад  хос  залуус  анх  2002  онд  жүжигчин  Дрю  Берриморын  төрсөн  өдрийн  үдэшлэгийн  үеэртанилцжээ. 2004 онд Рейнолд гэрлэх санал тавих хүртэл тэд бүтэн хоёр жил болзсон ч сүмийниндрийн  өмнө  хэзээ  ч  очоогүй  билээ.  2007  онд  Рейнолдс,  Мориссетте  нар  харилцаа  төгсгөлболсныг албан ёсоор зарласан. Мориссеттегийн 2008 онд гаргасан “Flavors of Entanglement” цомогтжүжигчин залуугаас салсан тухай нь өгүүлдэг.

Овен Уилсон, Шерил Кроу

2000-аад оны романс. Уилсон Кроу нарын харилцаа тун богино байсан бөгөөд 2002 онд салжээ.Салсныхаа дөнгөж дараахан Кроу “Гэхдээ би Овенд хайртай, маш авьяастай, гайхалтай хүн” гэсэнбайна.

Памела Андерсон, Майкл Жексон

2009 онд үнэхээр  жигтэй  зүйл болсон нь  Памела Андерсон,  Майкл  Жексонтой болзож эхэлсэнявдал байв. Энэ хосын ойрын эх сурвалж “Тэд сонин хос боловч үнэхээр бүтэмжтэй байгаа” гэжмэдээлж байжээ.

Макулей Калкин, Мила Кунис

Калкин, Кунис нар2002 оноос үерхэж эхэлсэн бөгөөд бүтэн 8 жил романтик харилцаатай ч намжимхэн  амьдардаг  байв.  2011  онд  тэд  өөр  өөрийн зам мөрөө хөөсөн билээ.  “Тэдний салалт  чнөхөрсөг  байсан,  тэд  дотно найзууд  байхаар шийдсэн”  гэж “Хар хун”  киноны жүжигчин бүсгүйнтөлөөлөгч мэдэгджээ.

Тед Дэнсон, Вупи Голдберг

Хачин  жигтэй  гэж  хэлж  болох  энэ  хос  1992  он  “Made  in  America”  киноны  зураг  авалтын  үеэртанилцаж, нэг нэгэндээ ухаангүй дурласан байна. “Би Вупигийн сүүдэрт үлдэн насаараа амьдарччадна,  би  энэ  бүсгүйг  биширдэг”  гэж  Дэнсон  хэлсэн  байдаг.  Энэ  хайр  дурлалаасаа  үүдэн  ТедДэнсон 1993 онд гэрлэлтээ цуцлуулж, эхнэр Кесигээсээ салсан түүхтэй.

Эх сурвалж: www.grandnews.mn

Бэлтгэсэн М.Шагай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025