А Cool: Би хэзээ ч сая төгрөгөөр дуулахгүй!

Тун удахгүй 4-р сарын 14-нд төрсөн өдрийн баярын тоглолтоо хийх гэж буй дуучин A Cool-тэй уншигч та бүхнийг уулзуулж байна. Уянгалаг хоолой, стиль имижээрээ охидын анхаарлыг ихэд татдаг түүний дотоод ертөнц ямар бол? “Аан танай сайт чинь намайг дэлгүүр нь онгорхой, ам барив гээд биччихсэн байсан биз дээ” гэж тэрбээр утасны цаанаас эелдэг яриа өрнүүлэв. “Зүрхээр наадагч” киноны нээлтэнд дуучин маань үнэхээр ам барьсан, эрүүл мэндийн шалтгаанаар гадаад үзэмжээ ч анхаарах завгүй байснаас тийм байдалд орсноо шударгаар хүлээн зөвшөөрсөн шүү. “Та бүхний ажлыг би хүндэлж байна. Уран бүтээлч хүн сайн, муу аль алинаар нь бичүүлдэг. Гэхдээ их магтуулснаас муулуулсан нь дээр, цагаан хэл ам илүү хүнд шүү” гэсээр бид хоёр “нүүр хагарав”.

-“A Cool ахын Ариунзаяа эгчид зориулсан дуу ...” гэж ирээд “Камертон 2” шоун дээр нэг хүү бүр үзүүлж өгч байна аа. Та фэйсбүүк пэйж дээрээ тэр хүүг тоглолтондоо урина гэсэн байсан. Ойрын өдрүүдэд тэр бичлэгийг л ам дамжин ярьж, үзэж байна. Ингэхэд тэр баатартай уулзсан уу?

-/инээв/ Уулзаагүй. Өчигдөр манай нэг найз миний хувийн фейсбүүкт шейрлээд тавчихсан байсан. “Найздаа төрсөн өдрийн баярыг мэнд хүргэе, үүнийг үзэж сэтгэлээ сэргээгээрэй” гэсэн. Тухайн үед “Камертон 2” шоу болж байхад манай гэрийнхэн, найз нөхөд чиний дууг дуулж байна гэхэд би аан за гээд үзэж амжилгүй өнгөрч байсан.  Өчигдөр харин тэр бичлэгийг үзлээ, үнэхээр өөртөө итгэлтэй, өөрийгөө ялж чадаж байна. Тэр олон мэргэжлийн дуучдын өмнө гараад хамгийн гол нь өөрийнхөөрөө байж, үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг хэцүү. Тэр хүү өөрийн тэдэнд хүргье гэж зорьсон бодлоо хүргэж чадаж байгаа нь залуус маань сурах ёстой чанар юм болов уу гэж бодсон. Мэдээж дуулалтын хувьд мэргэжлийн уран бүтээлч, дуу хийх гэдэг арай өөр ойлголт.

-Тэр хүүг тоглолтондоо уриад хамтарч дуулах юм уу, яг ямар сюрприз үзэгчдэд барих бол, нууц биш бол хуваалцаач? 

-Яг тоглолтын төлөвлөгөөнд тийм зүйл ороогүй. Тэр хүүхэд надтай холбоо баривал би тоглолтондоо урина. Тэрнээс биш албан ёсоор тайзан дээр гаргаж дуулуулаах, хамт дуулах зэрэг тоглолтын найруулгад ороогүй.

-“Камертон-2”-ын шалгаруулалт “BlueMon”-д болсон. Тэр хүү энд “The Bull”-д зохион байгуулагчаар нь ажилладаг гэж ярьж байсан. Би таныг энд /“The Bull” сурв/ байна гэхээр нь уулзах гэж ирсэн юм болов уу гэж бодлоо?

-Нээрээ тийм, манай ажил доор гурван давхарт би алхаад гараад ирлээ гэж ярьж байсан шүү дээ.  Манай хөгжмийн найруулагч залуу гадаадаас ирчихсэн бид уулзаад хоол идэнгээ бас ажил амжуулж байна. Таны хэлснээр би дуудаж уулзах ч юмуу, холбогдоход ойрхон ирсэн юм байна шүү.  

-Ингэхэд таны бие даасан гурав дахь тоглолт өмнөх тоглолтуудаас ялгарах онцлог нь юу вэ?

-Би анх 2012 онд “Зөөлөн хайр” тоглолтоо хийж байсан. Жилийн дараа “Зүрхэнд” хэмээх тоглолтоо хийсэн. Энэ удаад төрсөн өдрийн баяраараа гэр бүл, найз нөхөд, намайг сонсдог хүмүүстэй хамтдаа баярлана гэсэн үг. Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг чинь маш азтай хийгээд гайхамшигтай зүйл. Тиймээс энэ баяраа олон хүмүүстэй хуваалцъя гэж бодож байна. Тоглолтонд миний найз нөхөд, үе тэнгийн уран бүтээлчид, хайрлаж хүндэлдэг хүмүүс ирнэ. Нэг өдөр л хамтдаа хайрын баярыг хуваалцъя гэсэн санаа юм л даа.

-А Cool & All stars гэдэг тоглолтын нэр олон хүний сонирхлыг, заримынх нь бүр аазгайг хөдөлгөж байна. Уучлаарай, ертөнцөд хоёрхон дуучин байдаг, A Cool ба бусад гэсэн утга гэж харж байгаа хүмүүс ч байна. Нэгэнт уулзсаных шулуухан асуучихмаар байна л даа.

-Тоглолтын маань гол онцлог, нөгөө талаас надтай хамтарч ажилладаг, намайг дэмждэг, үзэл бодол, санаагаа нэгтгэж ажилладаг тэд маань ингэж хүссэн. Тэрнээс биш миний дуу дутуудаад ч юм уу, тэднийг авч ирснээрээ өөрөө илүүдээд ч юм уу, тийм зүйл байхгүй.  Гэхдээ ихэнх нь зөв ойлголттой байгаа болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь баярын өдрөө баяр хөөртэй өнгөрүүлье. Гадуур хямрал гээд хүмүүс их стресстэй байгаа. Нэг өдөр ч гэсэн хэдүүлээ гоё байя л гэдэг санаа, санал шүү дээ.

-Нууц биш бол ямар Stars-ууд уригдсан бэ?

-Нийт арваад хамтлаг дуучид ирнэ. Тэд сюрприз барина. Хамтлаг дуучдын нэрийг яагаад оруулаагүй, зарлаагүй юм гэхээр ийм учиртай. Тэд өөрсдөө ирж сюрприз болно. Тоглолт 2-3 цагийн хооронд үргэлжилнэ. Тэрнээс хэтэрвэл нуршсан юм болж үзэгчдийг залхаана шүү дээ. Тоглолт маш чанартай болно. Билетийн үнэ ч боломжийн байх болно. Зарим нэг сайт дээр гарсан байна лээ. Намайг “Хямдхан дуучин”  гээд биччихсэн. Хямд үнэтэйдээ гол нь биш. Нэг ёсондоо хүмүүсийг хүндэтгэж байгаа миний хүндэтгэл юм. Намайг сонсох дуртай арван жилийн хүүхдүүд үзмээр байгаа. Би ингэж л бодсон. Өнөөдөр 10 мянга байтугай мянган төгрөг ч үгүй амьдарч байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Тоглолтын хувьд өндөр зардалтай бүтэж байгаа. Тайз засал, дээрээс нь гаднаас хүмүүс урьж авч ирж байна, амьд хөгжим гээд л. Энэ тоглолтыг хийгээд надад ямар ч ашиг байхгүй. Энэ тоглолтоор би залуу хүн яаж дуулдаг юм, монголын нэг залуу дуучин ямар хэмжээнд байдаг юм, би өөрөө тайлангаа тавих гэж байна. Ямар ч байсан би 100 хувь амьд тоглолт болно гэдгийг амлаж чадна. Зуун хувь сэтгэл ханамж өгөхийн төлөө хичээж ажиллаж байна. Миний урын санд нийт 50 орчим дуу байна. Хамгийн гоё, чанартай дуунуудаа сонгосон. Хит болсноос гадна шинээр хийж байгаа дуунуудаа хүргэнэ.

-Нэгэнт уулзсаных бас нэг “хит” бичлэгийн талаар асуухгүй бол болохгүй нь. Та онгоцны буудал дээр буугаад, бөөн хүмүүс тосоод ёстой холливудын од шиг л байсан шүү. Тэр үнэхээр санаандгүй тохиолдол байв уу эсвэл урдаас бэлдсэн арга хэмжээ юу?

-Тэр болохоор манай фен клубын хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаа. Би Европын холбооны улсуудаар бүтэн нэг сарын хугацаанд тоглолт хийгээд 16 орноор явсан. Ирэхэд менежерүүд зохион байгуулсан байсан. Ачаалалтай ажиллаад ирэхэд фен клубын менежер зохион байгуулаад сюрприз барихын тулд өөрсдөө хүмүүсээ сонгоод, футболк, лого хийгээд маш гоё угтаж авсан.

-Хүмүүс тэрийг хараад их гайхаж байсан. Уучлаарай, шулуухан хэлэхэд энэ одоо од ч юм шиг гэх хүн ч байсан. Тэр хандлагыг, тухайн бичлэг цахим ертөнцөд тарсны дараах санал, сэтгэгдлийг та бас анзаарсан байх?

-Яагаад гайхна гэж? Гайхна гэдэг тэнэг хэрэг. Солонгосын хамтлаг дуучид, барууны одод тоглолтоор явах, гэртээ ирэхэд угтаж авдаг. Монгол хүн, монгол дуучныг яагаад сайхнаар угтаж болохгүй гэж? Надад тийм жижиг сажиг яриа үнэндээ бүдүүлэг санагддаг. Би өөрийгөө дөвийлгөх, гоё харагдуулах гээд байгаа юм биш. Би тийм зүйлд дургүй.  Ний нуугүй хэлчихье, мянга хэлбэрдээд, өөрийгөө лаг харагдуулах гээд нэмэргүй ээ. Урлаг өөрөө хахуульгүй. Хэзээ нэгэн цагт тодорхой хэмжээгээр цаг хугацаа шүүх болно. А Cool гэдэг залуу ийм, тийм байна гэж ярихаас илүүтэйгээр тэр хүн ямар байна, ямар хэмжээний дуучин юм бэ гэдгийг цаг хугацаа харуулна гэж бодож байна. Тийм учраас би завсаргүй хөдөлмөрлөж  гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Ганц ч тоглолт хийгээгүй мөртлөө од мэтээр сэтгэдэг, өөрийгөө дөвийлгөдөг хүмүүс байдаг шүү дээ. А Cool-ийг фэнүүд нь тосож болохгүй, Төрийн соёрхолт Болдыг болно ч гэнэ үү. Болд гэдэг хүн ийм мундаг байна, A Сool гэдэг бол тэрний зиндаанд хүрсэнгүй ээ гэх гээд байх шиг. Би шүүмжлэх гээд байгаа юм биш, шал өөр ойлголт. Тэр хүний уран бүтээл хийсэн цаг хугацаа шал өөр. Миний хувьд таван жилийн дараа өөр байр сууринд хүрч болно ш дээ. Манайхан хэн нэгнийг үргэлж өөр нэгэнтэй харьцуулаад байдаг.

-Таны хувьд ингэж сүртэй угтуулсан анхны тохиолдол уу. Тухайн үед яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Сайхан байсан. Манай гэр бүлийн хүмүүс угтаж авна гэж л бодож байсан. Тэгээд хүмүүс угтаж авахад маш их баяртай байсан. Эргээд бодоход маш сайхан дурсамж. Тийм тохиодол ганцхан биш байгаасай. Би энэ тоглолтоо дуусгаад Япон явах гэж байгаа. Японы зах зээл рүү гарах бодолтой байна. Одоо үүнийг ярихаар бас хэтэрхий өөрийгөө дөвийлгөсөн болох байх. Ямар ч байсан энэ жилдээ багтаад өөрийнхөө хэмжээнд гадагшаа чиглэсэн уран бүтээл хийсэн нь амжилттай болоод Японд “Универсаль” студийн хамт олонтой тоглолтын дараа очиж уулзах болсон. Тухайн үед сюрпризээ задална.

-Та цахим ертөнцөд багагүй нөлөөтэй. Шууд харилцаа үүсдэг гэдэг утгаараа эерэг, сөрөг хандлага гардаг байх. Ямар хариу үйлдэл үзүүлж байна?

-Өчигдөрхөн би өөрийнхөө фейсбүүкээр 30 минутын хугацаанд зав гаргаад хүмүүстэй чатласан. Билет 9999 төгрөг боллоо та бүхэнд таалагдаж байна уу, тоглолтонд ямар санаа оноо байна, надаас асуух зүйл байна уу гээд. Шүүмжлэл байснаар залуу хүн хурцлагдаж байдаг. Надад бүгд дуртай байх албагүй. Дургүй ч  хүн  байж болно. Тэр дургүй хүмүүсийг дуртай болгохын төлөө би урагшилж явдаг. Шүүмжлэл зөв байх ёстой. Хүнд атаархаад, эсвэл хүний сайн сайхны төлөө шүүмжлэх гэдэг хоёр өөр ойлголт. Би дан ганц өөрийнхөө хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрсэн. Надад фейсбүүк ухаад, хүмүүсийн хэрүүлийг харах зав байхгүй. Үүний оронд ном уншаад сууж байвал  өөрт хэрэгтэй. Зарим нэг буруу ташаа мэдээлэл өгөөд байдаг хүмүүс их завтай байх нь. “Батчулуун гэдэг хүн сая төгрөгөөр тоглолт хийж байхад A Cool өнөөдөр 10000 төгрөгөөр тоглолт хийж байна. Энэ нэг ёсондоо хямдхан дуучин юмаа” гэж бичсэнийг хараад их гайхсан. Заавал үнэтэй тоглолт хийхээр лаг болдог юм биш шүү дээ. Бачка ах олон жил дуулаад уран бүтээлээ түгээчихсэн хүн. Миний хувьд би хэзээ ч сая төгрөгөөр дуулахгүй. Яагаад гэвэл миний ертөнц өөр. Монгол хүн гэдэг нэгнийгээ хайрладаг, ойлгодог, мэдэрдэг байгаасай гэж бодож байна. Би ч гэсэн тэгж үнээ нэмж болох л байсан. Нэмчихвэл жирийн хүмүүс, намайг сонсох дуртай хүн бүр үзэж чадахгүй ш дээ.

-Та "Никитон"-ы тоглолтыг үзсэн үү?

-Үзээгүй.

-Сүүлд ямар тоглолт үзсэн бэ?

-Ихэвчлэн драмын театрт жүжиг үздэг. Залуу хүн учраас өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах тал дээр их анхаарч байна даа.

-Та өөрийгөө нэг сайхан магтаач. Хувь хүн, уран бүтээлчийнхээ хувьд өөрийнхөө давуу талыг юу гэж боддог вэ?

-/бодолхийлэв. сурв/ Би өөрөө өөрийгөө ялах гэж явж байгаа. Хэн нэгэнтэй өрсөлдөөд тэрнээс илүү гарах юмсан гэсэн бодол надад байдаггүй. Өөрөө өөрийгөө ялахын төлөө хөдөлмөрлөөд явсаны эцэст гурван тоглолт тавьж байна. Энэ миний шаргуу, зогсолтгүй, хичээсний үр дүн.  Хүн хэтэрхий магтаалд умбаад өөрийгөө лаг гэж бодоод байвал унадаг юм билээ. Миний хувьд ухаантай л байх хэрэгтэй гэж боддог. Надад тодорхой гэр бүлийн суурь хүмүүжил гэж байгаа. Магадгүй давуу тал гэвэл энэ л болов уу.

-Ингэхэд таны гэр бүл, хувийн амьдралын талаар мэдээлэл байдаггүй. Гэр бүлээ танилцуулаач?

-Би сайхан хүүтэй. Миний хүү ой найман сартай. Манай гэргийн хувьд боловсролтой, гурав дөрвөн дээд сургууль төгссөн бүсгүй бий. Одоо дахин суралцаж байгаа. Бид хоёр хамтарч уран бүтээл хийдэг. Тэр маань шүлгээ бичдэг, би ая зохиодог. Заавал нэг дөвийлгөх гээд миний амьдрал ийм юмаа гээд харуулаад байх шаардлагагүй. Би гэр бүл, амьдралаа бусдад дэлгэхийг хүсдэггүй. Миний гэр бүл сайхан, амар тайван амьдрах ёстой. Миний хувьд чадлаараа ажлаа хийгээд явж байх ёстой гэж боддог.

-Тэр бүсгүй чинь Ариунзаяа мөн үү?

-Биш. “Ариунзаяа” дууг үерхэж байсан бүсгүйдээ зориулж 2006 онд зохиож байсан. Одоо холбоогүй, тус тусдаа ажлаа эрхлээд явж байгаа.  

-Та бол нийгмийн хариуцлагаа өөрийнхөө хэмжээнд биелүүлдэг уран бүтээлч. Чухам юу таныг энэ чиглэл рүү татаж бусдад туслах сэтгэлийг хөглөв өө?

-Урлагийн хүнд нийгмийн хариуцлага заавал байх ёстой зүйл. Миний хувьд 2012 оноос эхлэн жил болгон 500 хүүхдэд бэлэг өгдөг, 200 ахмадыг баярлуулж ирсэн. Ноднин зүрхний шигдээс болсон хүүхдэд туслахаар хувиасаа сая төгрөг гаргаад хүмүүсээс хандив цуглуулж 10 сая төгрөг бүрдсэн. Харамсалтай нь тэр хүүхэд миний бэлдсэн зүйлийг авахад дэндүү оройтсон байсан. Би чадлаараа л хүнд туслах юмсан, зөв хүнд нь хүргэх юмсан гэж боддог. Түүнээс биш яг надтай ижилхэн хоёр гар, хоёр хөлтэй залуу гуйлга гуйгаад дуулаад сууж байна гэдэг энэ хорвоогийн хамгийн гутамшигтай зүйл. Би гудамжинд тааралдсан хүүхдэд бол мөнгө өгдөг. Би өөрөө юмыг доороос нь эхэлсэн хүн. Ээжтэйгээ хамт оюутан байхдаа подволь түрээслээд амьдарч байсан. Миний бүх зүйл тэгээс эхэлсэн. Өөрөө хөдөлмөрлөж байж мөнгө олно уу гэхээс биш зүгээр сууж байгаад хэн надад мөнгө өгөх бол гээд хараад суух ёсгүй. Нийгмийн хариуцлага гэдэг нь бид зөв хүндээ, зөв хүртээмжтэй хандах хэрэгтэй гэсэн утга юм болов уу. Мөнгө сонин биш. Би  мөнгө сайн олдог, сайн ч үрж чаддаг. Гэхдээ үүнийгээ зөв зүйлд л зарцуулах хэрэгтэй.

-Та эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ?

-Надад хүмүүс хэлдэг байсан од хүн үнэтэй машин унах хэрэгтэй  гээд. Би үнэтэй машин унадаг байсан, 40 мянган долларын үнэтэй. Тэгээд од хүн гоё хаусанд амьдрах ёстой, од хүн автобусанд сууж болохгүй, хэр баргийн хүнтэй уулзаж болохгүй гэх мэт нийтлэг ойлголт байдаг юм байна л даа. Би өөрийнхөө орлогыг хэн нэгнээс хараат бус бий болгож чаддаг. Тийм учраас би өөрийгөө баян гэж боддог.

-Таны амьдралын гол зарчим, хэв маяг юу вэ?

-Миний амьдралын гол зүйл хүн өөрөө зөв байх. Дотор хүн гадар хүн гэдэг шал өөр. Хүнтэй уулзчихаад ямар цаг зүүсэн байна, ямар брэндийн гутал өмссөн байна гэдгийг нь хараад байдаг. Дотоод мөн чанартаа ямар хүн бэ гэдгийг дүгнэх ёстой. Гадаад хэлбэрээр нь дүгнэх биш, дотоод хүнийгээ сонссон хүн илүү амжилтанд хүрдэг юм болов уу гэж боддог. Хүнд болж өгвөл тусалдаг байх хэрэгтэй. Тэгвэл тэр шан нь заавал эргэж ирнэ гэж боддог. Өнөөдөр миний тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн нууц бол би хүмүүст туслахыг хичээсэн, олон хүнд миний сэтгэл хүрсэн учраас эргээд надад тус нь ирж байгаа юм болов уу гэж бодож байна.

-Таны ихэнх фэнүүд бүсгүйчүүд. Энэ дашрамд та бүсгүй хүний гоо үзэсгэлэнг өөрийнхөөрөө тодорхойлооч. Ямар бүсгүйд сэтгэл алдарч, хөглөгддөг вэ?

-Надад ухаантай, өөрийгөө цэвэрхэн авч явдаг тэгсэн хэрнээ нууцлаг эмэгтэйчүүд таалагддаг. Би эмэгтэй хүнтэй уулзаад дандаа гарыг нь хардаг. Өөрөө гараа их арчилдаг учраас. Манай ээж бас их гоё гартай. Дараа нь нүд рүү нь хардаг.  Би өөрөө байнга шил зүүдэг ш дээ. Ямар ч хүнийг шилний цаанаас сайн уншиж чадна. Нүд бол сэтгэлийн толь гэж ярьдаг. Яг үнэн сэтгэлээсээ ярьж байгаа хүн хүний нүд рүү хараад ярьдаг. Сайхан сэтгэлтэй, хатан ухаантай бүсгүйчүүд их таалагддаг ш дээ/инээв. сурв/. Охид маань брэнд өмсөж,  LV –ийн цүнх барих гээд, боловсролоо дээшлүүлж, тархиа хөгжүүлэхгүй байгаа юм болов уу гэж заримдаа харамсдаг. Жинхэнэ хайр дурлалтайгаа учрахгүйгээр хүний эд баялаг, мөнгөнд нь болоод суучихдаг болсон нь харамсмаар.

-Надад байдаг ийм чанарт л гэргий маань татагдсан болов уу гэдэг ч юмуу, ер нь таныг бусад эрчүүдээс давуу болгодог тэр онцгой зүйл юу вэ?

-Эр хүний хувьд гэх юм бол надад сайхан сэтгэл бий. Хэнийг ч, юуг ч бай хайрлах сэтгэл байдаг. Чин сэтгэлээсээ ханддаг, танайх манайх гэж ялгахгүйгээр. Тэгээд дээрээс нь их тууштай. Надтай байсан хүмүүс их хөгжилтэй, уйддаггүй гэдэг. Намайг хүмүүс нээх сүрхий шил зүүсэн их зантай гэж боддог юм шиг байгаа юм. Яг уулзаад ярих юм бол хүүхэд шиг ч юм шиг гэдэг. Найз нөхөдтэйгөө би хамаагүй чөлөөтэй байдаг. Магадгүй ийм занд минь татагддаг юм болов уу.

-Залуу гэр бүлүүд харилцаагаа тогтвортой хадгалахад таны бодлоор юу чухал бол. Гэр бүл салалт ихсээд сүүлдээ байдаг л нэг ойлголт мэтээр хүлээж авдаг боллоо. Та тодорхой хэмжээнд тогтвортой амьдрал бий болгоод үеийнхэндээ үлгэрлэж яваа гэсэн үүднээс залуустаа хандаж бяцхан зөвлөгөө өгөөч?

-Юун түрүүн бие биенийхээ хүсэл мөрөөдлийг дэмжих ёстой. Хоёр биенийхээ хүсэл мөрөөдлийг сонсдог бол их хол явна гэж бодож байна. Хоёрдугаарт, маш сайн ярилцах хэрэгтэй. Одоо хүмүүс бие биетэйгээ танилцаад өнгөцхөн хараад дурлачихдаг. Аягүй гоё залуу, тасарчихсан эмэгтэй байна гээд. Дараа нь юу юунд ч хүрээгүй байж хүүхэдтэй болдог, тэгээд суучихдаг. Зэс нь цухуйна гэж ярьдаг шиг зэс нь цухуйгаад ирэнгүүт өө ийм байсан юм байна ш дээ гэж боддог. Нэг бодлын эртхэн шиг сайн муугаа мэдэлцэх нь хойшдоо төвөггүй, амар. Хамгийн гол нь дунд нь хүүхэд хохирч болохгүй. Би залуу хүн яадаг юм, дараачийнх нь надад олдоно гэж бодож байгаа боловч үгүй, дараа нь түүндээ харамсдаг. Ах нь түүндээ харамсаж байна, эгч нь одоо харамсаж байна гэсэн үгийг би зөндөө сонсдог байсан.  Тиймхэн юмыг тэвчихгүй яав даа, миний хүүхэд ээжийгээ санаад байна, би хүүхдээ хармаар  байна гээд харамсаж суугаа хүн олон байна.

-Та мөрөөдлийн болзоонд явах боллоо гэж бодвол хэнтэй явахыг хүсэж байна вэ. Эр хүн бүрт гоо сайхны идеал болсон дүр байдаг даа. Таны хувьд ...?

-/бодов. сурв/ Миний хувьд бол Сувд гуайг болзоонд урина аа. Яагаад гэвэл би тэр хүнтэй уулзаад их зүйлийг мэдэж авна. Миний хайрлаж хүндэлдэг хүн, гайхамшигтай үзэсгэлэнтэй хүн болохоор сайхан уулзалт болох байх. Үзэсгэлэнтэй хүн гэдэг чинь гаднаасаа биш дотроосоо гэрэлтэхийг хэлдэг гэж боддог. Хэзээ нэгэн цагт энэ ярьж байгаа зүйл маань биелэх байх. Би Сувд гуайг болзоонд урина.

-Тэгвэл эротик кинонд тоглох санал ирлээ гэж бодъё. Та хамтран тоглогчоо сонгох боллоо, чухам хэнийг сонгох вэ?

-/бодов, сурв/ Эротик кинонд тоглох бүү хэл би нэг их үзэж байгаагүй ш дээ. Манай монголчууд эротик киног гоё хийж чаддаггүй юм шигээ. Яг үнэндээ нүцгэнээр нь харахыг хүсэж байгаа эмэгтэй байхгүй юм байна. Хэцүү асуулт байна шүү.

Бидний ярилцлага ийн өндөрлөлөө. Өөрийнхөөрөө, ёстой бор зүрхээрээ хоосноос орон зайгаа бий болгосон залуу уран бүтээлчийн хүүрнэл хүн бүрт нэгийг бодогдуулах биз ээ. Ямартай ч бүх фэнүүдийнхээ санал хүсэлтийг сонсон аль болох олон хүнтэй баяраа хуваалцах гэсэн түүний чин сэтгэлийн бэлэг, та бүхний гарт очих тасалбарын үнэ, 9999 төгрөгт шингэжээ. Залуу уран бүтээлчдээ амжилт хүсье! Илэн далангуй, ямар ч комплексгүй өөрийгөө илэрхийлсэнд баярлалаа.  

Эх сурвалж: www.grandnews.mn 

Ярилцсан Б.Ундрал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (20)

  • ооо
    ЭНЭ чинь эрэгтэй хүн мөн юм уу санжиганасан шил мил цүглуулсан хаашаа ч янзын хэл яриатай юм бэ. Эхнэр нв юу бодож эмэгтэй юм шиг залуутай суудаг бнаа. Өнгөлөн далдлагч...
    2018 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Uneheer ene zaluugiin duulj bga n yag uilaad bga uym shig sanagdaad bdg uym, unen uitgartai, sonsoh uneheer durgui!!!
    2015 оны 11 сарын 09
  • Зочин
    neeree l nudnii shiltei ihemseg zaluu gej bodoj baisan . uuchlaarai saihan yariltslaga bna aa . egej jiriin amidralaas ene tuvshind hursen ni hamgiin tom amjilt gej harj bna shuu .Mundag yoma amjilt husie . togloltiin tasalbariin huvid ch gesen ih zuv bodoltoi yomaa . ih l unetei duuldag bol sain duuchin bish shuu dee . olon hund bolomj olgoj bgaa ni magadgui iluu duuchin baij magadgui .sain duuchin gej medeej sain hooloitoig helehees gadna saihan setgeltei uurt baigaagaa busdad haramgui zoruildag negniig ch helj bas bolno shuu .
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Bold
    Mundag daruu hun ooriigoo OD geed yrihuu. Zaluuchuud yum unshaad utgiig ni oilgohoo baisan bna lee
    2015 оны 04 сарын 11
  • Зочин
    чиний дуу дуулалт огт таалагддаггүй ээ. Саяаар дуулах битгий хэл 10000 үнэтэй байна аа.
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
    • Zochin
      Uneheer ene zaluugiin duulj bga n yag uilaad bga uym shig sanagdaad bdg uym, unen uitgartai, sonsoh uneheer durgui!!!
      2015 оны 11 сарын 09
  • Зочин
    Хаха, юу вэ, 3-4-н сургууль төгсөөд чиний нэг сургууль төгсөөд 10-н жилд арайхийж олсон мөнгийн чинь жилийн дотор олно. хүмүүсийн амьдрал чамд ямар хамаа байна, сайхан амьдарч байгаа хүмүүс байна. хүүхэд нь ой 8 сартай гэж байна. харин ч 3,4-н их сургууль төгссөн хүн сургуульдаа сураад хүүхэд гаргаж чадсан байна шд. одоо мэдээж хүүхдээ харж байгаа яаж ажил хийхийн их ухаантан гуай
    2015 оны 04 сарын 10
  • goku
    yag mergejliin duuchin baij haragdaach
    2015 оны 04 сарын 10
  • Зочин
    Munddag ymaa daruuhan baggui saihan yrijee
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
    • Bold
      Mundag daruu hun ooriigoo OD geed yrihuu. Zaluuchuud yum unshaad utgiig ni oilgohoo baisan bna lee
      2015 оны 04 сарын 11
  • Зочин
    Munddag ymaa daruuhan baggui saihan yrijee
    2015 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин
    A Cool yostoi huurhun, mundag buteelch zaluu shd.
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    OMG энэнээс өөр өөлөх юм олдсонгүй юу ха ха атаархаж үхлээ л дээ. Нөхөр хариуцлагатай сайн бол эхнэрээ хүссэнээ хийнэ шд. Яагаад сурч болдоггүй юм, нөхөр орлого өндөртэй байхад ажил хийж биеэ зовоож яадаг юм ер нь кккккк тэнэг гар вэ чи
    2015 оны 04 сарын 09
  • эхнэр
    Эхнэр нь таалагдсангүй. Ажил хийж огт чаддаггүй, хариуцлагагүй, сурсан мэдсэн зүйлгүй хүн л 3-4 сургууль тойрч сураад л явж байдаг. Ид хийж бүтээх ажиллах насандээрээ дараагийнхаа сургуульд ороол 4 сургууль төгсөөд ажилгүй нэг л боловсрол ярьсан хүн болдог. Ажил хийдэггүй нэр хүнд муутай. Эхнэрт нь ажилд ороочэн
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Хаха, юу вэ, 3-4-н сургууль төгсөөд чиний нэг сургууль төгсөөд 10-н жилд арайхийж олсон мөнгийн чинь жилийн дотор олно. хүмүүсийн амьдрал чамд ямар хамаа байна, сайхан амьдарч байгаа хүмүүс байна. хүүхэд нь ой 8 сартай гэж байна. харин ч 3,4-н их сургууль төгссөн хүн сургуульдаа сураад хүүхэд гаргаж чадсан байна шд. одоо мэдээж хүүхдээ харж байгаа яаж ажил хийхийн их ухаантан гуай
      2015 оны 04 сарын 10
    • Зочин
      OMG энэнээс өөр өөлөх юм олдсонгүй юу ха ха атаархаж үхлээ л дээ. Нөхөр хариуцлагатай сайн бол эхнэрээ хүссэнээ хийнэ шд. Яагаад сурч болдоггүй юм, нөхөр орлого өндөртэй байхад ажил хийж биеэ зовоож яадаг юм ер нь кккккк тэнэг гар вэ чи
      2015 оны 04 сарын 09
  • Зочин
    say tugrug 100000 mayngatai tentsvel yah bol
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    say tugrug 100000 mayngatai tentsvel yah bol
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    A cool mia shde.hooloi muutai.ih zantai.kkkkk.za za togloj helsen yma.ene ugeer manai mongolchuud tsoohuule bj negiigee gazar dor ortol ni muulj chaddag l gej heleh gsn ym. Unenedee A Cool bol hodolmorch tuushtai, goy duu zohiodog,tuuniie amiluulj hund hurgej chaddag tsoohon duuchdiin neg. biy haagarch bas dajgui zaluu. Zaluu duuchinda amjilt husey.japand mongol sumochid ezegneed bolood bhad A Cool terguutei uran buteelchid yagad ezegnej bolohgui gej. magad tuuchee ni bolohch ym biluu.amjilt nza
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    манай урлагийнхан сагсуу шүү цаг үеэ мэдэхгүй сагсазлаж байхаар энэ залуу шиг л шударга байгаач хорвоод хосгүй ч юм шиг нээх өндөр үнэ хэлдэгээ татвал таарна муусайн юмнууд
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    togloltond ni amjilt ulger jishee zaluu shuu
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин
    zuw bodoltoi mundag zaluu bna duunuud ni goy a,jil husey
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin
    saixan yrilrslaga boljee. Grand news amjilt xvsey
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin
    saixan yrilrslaga boljee. Grand news amjilt xvsey
    2015 оны 04 сарын 09 | Хариулах
    • goku
      yag mergejliin duuchin baij haragdaach
      2015 оны 04 сарын 10
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025