"Би ямар доллар биш, бүх хүнд таалагдах албагүй" энэ өөрийгөө тодорхойлсон түүний үг. Тийм ээ, хүн болгонд таалагдах гэж амьдрах шиг утгагүй зүйл хаана байхав. Тиймээс л тэр өнөөдөр юу хүссэнээ ярьж, юу хийснээ хийж яваа ч байж магад. Ингээд энэ удаагийн скандал буландаа Л.Гүндалайг онцолж байна.

Бага нас
Л.Гүндалай 1963 оны 11 сарын 12-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төржээ. Тэрээр 11 хүүхэдтэй айлын наймдахь нь. Түүний нэрийг ээжийнх нь хамаатан Жалба гэдэг жолооч хүн өгсөн юм билээ. 1982 онд дунд сургуулиа дүүргээд 1984-199 онд Зүүн Германы Халле хотын Мартин Лютерын их сургуульд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшжээ.

Гэвч эзэмшсэн эргэжлээрээ биш тэр бизнест хөл тавьсан нэгэн. Эхлээд цаг зардаг байсан бол дараа нь Баруун Германаас Зүүн Герман руу цахилгаан хэрэгсэл, компьютер зарж бизнесээ өргөжүүлсэн. "ГМЕТ", "Батсарай" компаниудыг байгуулан ажиллах болсон юм.

"Хайрлахгvй байхын аргагvй" номдоо бага насны дурсамжаа бичсэн байдаг. Багадаа хамаатныхаа айлд очиж мал хариулж байгаад бөөстсөн тухай хөгтэй явдал түүнд байдаг аж Энэ тухайгаа “Би тэгэхэд дөнгөж хоёрдугаар ангийн хvvхэд байсан. Баасанжав хэмээх хамаатныхаа айлд очоод яаж зvгээр байхав, малыг нь хариулж хэрдээ л тус нэмэр болохыг хичээж байлаа. Эхэндээ инээд хєєр, хєл хєгжєєнтэй сайхан байцгааж байтал сvvлдээ хэрэг явдал нэг бишдээд ирэх нь тэр. Тэр айл их бєєстэй байснаас бид гуравт халдсан байв. Бєєс гэдэг амьтныг тэгэхэд би анх удаагаа харж билээ. Эгч маань ихэд сандран дvv бид хоёрыг ууланд аваачиж байгаад бєєсний шалгалтад оруулсан. Бид гурваас их олон бєєс гарав. Эгч ихэд сэжиглэн ээлжлэн тvvж хаяхад надаас 51 бєєс гарсан юмдаг" хэмээсэн байна.

Амьдрал холбосон гэргий нар
Түүний анхны гэргийг Цацаа гэдэг бөгөөд тэдний том хүүхдүүдийн гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч Англид чамгүй боловсрол эзэмшсэн гэдэг. Түүний даараагийн гэргий нь мисс Б.Аззаяа гэх бүсгүй бий. Тэд хэрхэн танилцсан тухай түүхээ ярих дуртай.

Түүнийг замд тааралдсан сайхан бүсгүйг машинаараа гэрт нь хүргэж өгөөд хоёр дахь эхнэрээ болгосон гэдэг юм билээ. Гэргий Б.Аззаяа нь 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй сайхан бүсгүй бий. Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгсөн. Охид нь бүгд англиар ус цас шиг ярьдаг. Ажил мэргэжил болоод хувийн амьдралаа тэгш сайхан авч яваа Л.Гүндалай төрсөн нутаг болох Хөвсгөл нуурын эрэг дээр амралт байгуулж, амьтад тэжээн зуныг зугаатай өнгөрүүлдэг нэгэн.

Улс төрийн замналаар
Тэрбээр 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгийн 45-р тойрогт бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байгуулснаар улс төрийн халуун тогоонд орж ирсэн байна. УИХ-ын гишүүн болсныхоо дараа Ардчилсан Намд элсэж, тухайн үед түүнийг оролцуулаад хоёрхон суудалтай болоод байсан Ардчилсан Намын дуу хоолойг УИХ-ын танхимд хүргэж байлаа. УИХ-д гурван удаа сонгогдохдоо Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан. 2005 онд АН-аас эхний удаа өрх тусгаарлан шинэ нам байгуулж, түүндээ "Ард түмний нам" байгуулсан ч 2007 онд АН-д дахин элссэн.

Эрүүл мэндийн сайд байхдаа тендер будлиантуулж төсвийн мөнгө идсэн, зарим эмчийг ажлаас нь халсан гэх зэргээр эмч нарын дургүйг хүргэж арай л "аавынх"-руу ачигдалгүй үлдсэн гэж хэвлэлээр нэг бичигдсэн билээ.

Хүүхэн зоддог онигоо:
Л.Гүндалайг бусад эрчүүдээс арай өөрөөр эмэгтэй хүнтэй орооцолддог гэдэг юм билээ. Учир нь хоёр ч удаа хүүхнүүдтэй нэр холбогдож явсан гэдэг. Хөвсгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган дээр “Г.Оюунгэрэл гэгч эмэгтэйг Л.Гүндалай зодсон” гэдэг мэдээлэл цацагдаж, багагүй дуулиан дэгдээж байсан. Мөн Хатгал тосгоны захирагчаар ажиллаж байсан н.Тогтохням гэгч эмэгтэйг зодсон хэрэгт өртөж байсан тухай мэдээлэл байдаг байна.

Нямдоржтой муур хулганадах
Тэрбээр бүрэн эрхийнхээ эхний хугацаанд тухайн үеийн Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Цэндийн Нямдоржийг гадаадын тагнуул гэх нууц бичиг баримтыг олсон хэмээн мэдэгдэж, Нямдоржтой зөрчилдөж байв. Түүний талаар Нямдорж шүүхэд гомдол гаргаж, 2003 оны 4 сард Сөүл рүү Хүний эрхийн хуралд оролцохоор нисэх гэж байхад нь цагдаа нар Гүндалайг баривчилсан дуулиан дэгдэж байлаа.
УИХ-ын танхимд суусан ч бие биентэйгээ хэрүүлийн алим хувааж иддэг байв. Эцэст нь тэд муур, хулгана хочтой болсон юм.

Хувийн хаус, нийтийн газар дээр
Оргил рашаан сувилал, Бурхантай хөшөөний хажуухан талд нийтийн эзэмшлийн газарт дөрвөн давхар хувийн хаус бариулж тэндхийг иргэдийг хэсэг бухимдуулан, хэвлэл мэдээллээр нэг сенсааци дэгдэв. Тэрээр шаардлага тавьсан, хууль дүрэм сахихыг сануулсан, газар дээрээс нь сурвалжилсан хэнбугайг ч “Би дүүгийнхээ авсан газар дээр хувийн хаус бариулж байна, тэгээд юу гэж. Та нарт ямар ч падлийгүй” хэмээн загнаж хөөж туусан сурагтай байдаг. Түүний ийнхүү авирлах нь олон ч иргэдийн бухимдал дургүйцлийг төрүүлсэн.

Хамгийн сүүлийн сенсааци
Өнгөрөгч гуравдугаар сард УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч буйгаа мэдэгдсэн. Учир нь 2016 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд, шинээр нам байгуулах үйл явцаа Эрдэнэтээс эхлүүлнэ гэдгээ ч хэллээ. Шинэ намын нэр "Монгол хүнээ хайрлъя" гэдэг нэртэй сураг бий. Ямартаа түүнийг улс төрийн пиар-аа хийгээд эхэлчихсэн явна, Эрдэнэтийн засаг даргын суудалд санаархаж буй гэх боловч ганц үнэн бол тэр улс төрөөс ангид байхыг хүсдэггүй нэгэн. Түүний амьдралыг улс төргүйгээр төсөөлөх ч аргагүй биз. Хэзээд улс төрчийн сенсаацийн эзэн байсаар ирсэн билээ.

Шагнал:
2013 онд Ардчилсан Холбоо үүсч байгуулагдсаны 24 жилийн ойн баяраар Ардчилсан намын дээд шагнал “Чингис хааны одон”-гоор шагнуулсан юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (15)