Монголын урлагийн тайзнаа хатан хаан мэт цог жавхаатай эрхэмсэг оршсоор буй МУГЖ Т.Ариунаатай хаа ч таарсан гял цал л явна. Түүний энэ удаагийн сонголт Versace даашинз, бөгжтэй нь хослуулжээ. Тун ч гоёмсог даашинз нь складтай, уналттай хар материалтайн дээр бүсгүйд зохисон гэж жигтэйхэн. Их урлагт зүтгээд 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй түүнд энэ дайны гоёл өмсөж зүүх зангараг хийгээд мэдрэмж байлгүй л яахав.
Сониноос, тун удахгүй Т.Ариунаагийн тайзнаа гарсны 30 жилийн ой тохиох гэж байна. Үнэнч фэнүүд нь энэ талаар мэдээгүй эсвэл мартсан байж ч мэдэх юм. Цаг хугацаа ийм л хурдан нисэх юм даа. Эрос Т.Ариунаагаас ээж, эхнэр, шүүгч Т.Ариунаа хүртэл туулсан он цагуудын хэлхээс 30 жил болсон байна. Мөнхийн залуу эрч хүчтэй хатагтай маань ойн баяраараа нижгэр тоглолт хийхээр бэлдэж буй. Түүнд нэг л бяцхан саад буй нь хөлнийх нь гэмтэл. Бэртэл нь одоо ч гүйцэд эдгээгүй байгаа ч тэр тайзнаа гарсаар, “Universe Best songs” наадмын шүүгчээ хийсээр байгаа.
Эх сурвалж: www.grandnews.mn

Сэтгэгдэл (15)