Скандал: МУГЖ Т.Баясгалан

Монгол Улсын Гавъяат жүжигчин Баясгалан дуулна” гэж өөрийгөө зарлан дуулдаг байсан бяцхан охин ирээдүйгээ зөгнөж байжээ гэж хэвлэл болгонд бичсэн байдаг. Ард түмнээс нийтийн дууны гүнж хэмээх эрхэм цолыг хүртсэн тэрээр баян нөхрийн халамжит гэргий болон урлагаас хөндийрч нам гүмхэн амьдарч байгаа Т.Баясгаланг энэ удаагийн “Скандал” буландаа онцоллоо.

Ирээдүйгээ зөгнөсөн бага нас

Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат эдийн засагч мэргэжилтэй ээж нь Баясгаланг төрүүлчихээд нагац өвөө эмээгийн нь гар дээр өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Баясгалан дуулна хэмээн зарлаж дуулах дуртай байсан гэдэг. Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ. СУИС-д элсэн орсноор түүний ирээдүй шийдэгдэв.

Буурал аав, ээжтэйгээ ойр өссөн болохоор тэр үү, ёс журам сайн мэддэг, бас бурханд сүжигтэй нэгэн. Дуучин Т.Баясгалан 11 дүгээр хороололд өссөн. СУИС-ийн оюутан байхдаа өдөр бүр гэр лүүгээ алхаж, замдаа Дашчойлин хийдээр орж, 100 төгрөгөөр ном бичүүлэн уншуулдаг байсан гэдэг.

Амжилтанд дөрөөлсөн “амлалт”

Түүнийг СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсөх жил багш Дашиймаа нь нийтийн дуу дуулахгүй, дуурийн дуучнаар ажиллахыг санал болгожээ. Тэгэхэд дуучин Т.Баясгалан “Би ээж дүү хоёроо асрах ёстой том охин нь. Дуурьт дуулаад би одоохондоо юунд ч хүрч чадахгүй шүү дээ. Харин би нийтийн дуугаа дуулж, нийтийн дуучдынхаа манлайд нь явах болно оо. Багшаа, танд амлая” гэж хэлж байсан удаатай.

Амласан ёсоор нэг ангийн найз С.Жавхлантай хамтран дуулснаар олны нүдэнд өртөж, зүрх сэтгэлд хүрч нийтийн дууны ханхүү, гүнж өргөмжлөлийн эзэд болсон юм. Гэвч хослон дуулаачид нэг л өдөр цэг тавив. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой байснаас, муудалцахдаа хамтын уран бүтээлдээ цэг тавьсан гэж хэвлэлүүд нийтэлсэн нь олонтаа.

Энэ талаараа тэд одоо хэр үгүйсгэдэг ч үнэн хэрэг дээрээ хамтын амьдралаа эхлүүлж байсан гэх яриа чих дэлсэж байсан удаатай. Үүнээс л болж он удаан жил хамтдаа тайзнаа гараагүй тэдний дунд дахь хайр сэтгэл нэлээд гүн гүнзгий байсан гэдэг нь ойлгомжтой. Ингээд хослон дуулаач хосуудын хамтын амьдрал бүтэлгүйтсэн ч тэд 2009 оны нэг өдөр МУГЖ гэх шагналаар шагнагдсан. 

Эцэстээ эцгээ ч мэдэхгүй үлдсэн

Дэнжийн мянгын зах дээр эх захгүй шуугиан, хөл үймээн дунд нэгэн шавилхан охин мах зарж зогссон нь Т.Баясгалан байлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан суманд эмээ өвөө дээрээ өссөн оюутан охин тухайн үедээ л мөнгөний судал атгачихсан додигор бизнестэй байсан нь тэр. Түүний аав Д.Түвшинжаргал гэдгийг нэр алдарт хүрсэн хойно нь хүмүүс мэддэг болсон билээ. Хэдий эцэг хүний хайр халамжийг мэдрүүлж чадалгүй одсон ч охиноо гэж хайрладаггүй болов уу гэмээр үйлдэл хийдэг Д.Түвшинжаргал нэгэнтээ “Баясгалан миний төрсөн охин биш” гэж хэлж байсан удаатай.

Тийм ээ, бурхан бүсгүй хүнд сайн аав заяахгүй ч хань нөхрийн буянг оронд нь өгдөг байх. Гэвч Т.Баясгалангийн төрсөн эцэг хэн бэ гэдэг асуулт одоо ч хариултгүй байсаар байгаа. Гэдэс цатгалан, мөр бүтэн яваа нь сайхан ч гэсэн гарал угсаагаа мэдэх чинь хүсэл мэдээж түүнд байдаг л байж таарна. Эцэс төгсгөлгүй тэмцсээр энэ амьдралаа эвлүүлж босгож чадсан Т.Баясгалан шиг эрэмгий дайчин бүсгүй ховор шүү. Түүний цусанд, ясанд байдаг заяагдмал чанар энэ болов уу.

Ирээдүйн нөхрийнхөө хуриманд дуулсан...

Ирээдүйн нөхөр буюу Д.Кёкүшюзан Батбаяр нь анхны гэргий П.Буянбилэгтэйгээ хоёр улс дамнасан нижгэр хурим хийж байх үед дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар тэдний хурим дээр хослон дуулж байсан сонин түүхтэй. Ирээдүйн нөхрийнхөө хурим дээр дуулж байгаагаа төсөөлөөгүй явсан Т.Баясгаланг найман насаар ах найз залуугаа анх танилцуулж байхад олон нийт түүнийг өнгө мөнгөнд нь болж сонголтоо буруу хийлээ хэмээн шүүмжилж байсан. Хоёрын хоёр хүүхдээ орхин анхны амьдралдаа цэг тавьсан Д.Кёкүшюзан Батбаяр түр зуурын зугаа цэнгэлээ хийж байна гэж ч байсан.

Тухайн үедээ Япон, Монголыг донсолгож байсан Д.Кёкүшюзан Батбаярыг тэр өөрийн болгож түүний журамт гэргий болж чадсан. Өдгөө хүү, охин төрүүлж өгсөн Т.Баясгалан уран бүтээлээсээ хөндийрөх болсон шалтгаанаа одоо хэр тайлбарлаагүй. Айл гэрийн журамт гэргийн үүргийг зуун хувь биелүүлж, хүний хань хүүхдийн ээж болсон хэдий ч тэр ард түмнийхээ өмнө хариуцлагаа бүрэн үүрээгүй дундаас нь орхисон гэж болно.

МУГЖ гэх цол тэмдэг энэ хүнд ахдсан уу аль эсвэл "Би Монголын хамгийн баян эмэгтэй болно" гэх амлалтаа биелүүлэхийн тулд ийн урлагаа орхисон уу бүү мэд. Ямартай ч энэ бүхэнд ямар хариулт өгөхийг ёстой л цаг хугацаа харуулах байхдаа.

Баян эзэгтэй нь карьер илүү, илүү

Ганц охиноо л харж амьдардаг ээжийгээ гэсэндээ Т.Баясгаланд оюутан байхаасаа хийж үзээгүй ажил гэж үгүй. Зохиолын дууны гүнж, Арлын Японыг донсолгосон баян бизнесмэн, сумочийн эхнэр болох хүртлээ тэр тасралтгүй хөдөлмөрлөсөн. Монголын хамгийн баян эмэгтэй болох мөрөөдөл магадгүй Дэнжийн мянга дээр мах зарж байх үед нь төрсөн ч байж мэднэ.

Тэрбээр Кёкүшюзан Д.Батбаяртай дэр нэгтгэж, хүү төрүүлж өгснийхөө дараахан “Баясгалантай дэлхий”  эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийг бэлгэнд авсан гэдэг. Түүний бэлэг үүгээр дуусаагүй. “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, “Зиндаа” сониныг худалдан авсан бөгөөд “Хүүхдийн ертөнц хөгжлийн төлөө” нэртэй  ТББ-ыг байгуулсан. Түүнчлэн Налайхын хамгийн сайн элстэй карьерийг худалдаж авсан бөгөөд элсний карьерийнхаа хажуухан талд “Баясгалан” хэмээх хүнсний дэлгүүр нээгээд амжсан гэдэг. Мөн түүнийг “Шар буурцаг”-ны холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон гэдэг. Сайн ханийн буянаар ихэнх цагаа хилийн чанадад дэлгүүр хэссэн шигээ өнгөрөөх болсон түүний аз, одыг гайхагсад олон.

Тал талын салбарт оролцсон баян бизнесмен байлаа гээд ядаж МУГЖ С.Жавхалан шиг тоглолтын хандиваа сайн үйлсэд гар сунгасангүй. Эмнэлэг, Хүүхдийн төрийн бус байгууллага байгууллаа гээд хүмүүнлэгийн үйлстэн болж гавиагүй ч, цахиур хагалж амжилттай яваа нэг ч салбар алга хэмээн шивэр авир хийдгийг нуух юун.

Гоо сайхны мэс засалд гундахын учир

Түүнийг нүүрэндээ төдийгүй биеийнхээ бусад хэсэгт “засвар” оруулсан хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Тэр ч бүү хэл олны танил хүмүүс гоо сайхандаа сард хэдэн төгрөг зориулдаг эсэх судалгаагаар тэрээр хоёр сая гаруй төгрөг зарцуулдагаараа хоёрдугаар байранд жагссан удаатай. Нэгэнтээ бүрэн мэс засал хийлгэснээ хүлээн зөвшөөрч эргэж хэвэндээ орохын тулд дахин мэс заслын ширээнээ заларснаа зарлан тунхагласан Т.Баясгаланг хэт залуудаа эд эрхтэнээ оролдсоны гор нь одоо гарч буй гэх мэргэжилтнүүд бий.

Ботокс гэгч эдийг дор хаяж дөч гарсан насанд хэрэглэдэг байтал тэр гуч ч хүрээгүй насандаа хэрэглэж эхэлсэн нь ботоксын хамааралтай болгож орхисон гэдэг. Хөрөнгө чинээтэй баян эмэгтэй болоод ч гоо сайхныг мөнгөөр худалдаж авч болдоггүй жамыг яалтай билээ.

Хамгийн сүүлийн үеийн сенсааци!

Аварга А.Сүхбат, Т.Баясгалан нарыг Увс аймгийн зочид буудалд амраглаж, зугаацсан талаар хэвлэлүүдэд онцлон бичиж сенсааци дэгдэж байв. Энэ талаар даян аварга “Би тийм боловсролгүй, ухамсар муутай, бохир хүүхэнтэй орооцолдох хүн биш. Өөрийгөө олон эрчүүдтэй нэр холбож ярьснаар олны анхаарлыг татдаг хүүхэн гэж сонссон. Бусдын амьдрал руу бохир шүлсээ үсчүүлсэн мунхаг эмэгтэй надад таалагддаггүй. Тийм утгагүй, муухай хүүхнээр эхнэрээ огтхон ч солихгүй” гэсэн гэдэг.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (33)

  • Зочин
    Хохирогч 202.131.232. 2016.02.26 Баясгалантай л бүү наймаа болон бизнес хийгээрэй гэж Монголын ард түмэнд захъя. Ялангуяа төрийн албан хаагчид. Батбаяр Баясгалан 2-с хол яваарай Буруу гарын хүмүүстэй нийлж хүлгай дээрэм луйврыг зохион байгуулалттай амжилттай хийж яваа хүмүүс шүү. Бид амьдралаараа хохирсон хүмүүсийн нэг байна. Эдэнд чадуулсан хүмүүс байвбичиж үлдээгээрэй
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Hvnii amidral zarimdaa zvgeer l savangiin hoos bolj orhih yum aa. Duulaad yavj bsan bol iim tsarailahgui l bsan bh daa.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин
    сайхан дуулдаг,сайхан бүсгүй ш дээ. Кукшузаныг сайн авч яваа гэж боддог
    2015 оны 07 сарын 30 | Хариулах
  • би байнө
    МУУ АЛЧУУРЧИД БАЯСГАЛАН ЧИ ГЭНЭГҮЙ ТЭМҮҮЖИН ГЭДЭГ ЗАЛУУГ АЛАА БИЗДЭЭ БУЗАР ЯНХАН 4 ЗАЛУУ ИРЭЭД СУРГУЛЬ ИРЭЭД ЗОДООД САНСАРЫН 9 ДАВХАР БАЙРНЫ ДЭЭРЭЭС ШИДСЭН ? ЧИ ТЭР ХАРИУГАА АМСНАА ЯНХАН МИНЬ ?
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин
    Энэ сэтгүүлч хүний амьдралруу хэтэрхий их өнгийжээ,хэнтэйгээ өссөн бас хэний хүүхэд гэдэг нь хэнд хамаатай юм,хүний эрх
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин
    Сараа яасын хуцаад байгаарай
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Би багаас нь херш байсан хvнтэй ярилцаж байлаа. Хvмvvжил сайтай, хеерхен ааштай охин гэж ам сайтай магтаж байсан. Амжилттай сайн яваа нэгнийгээ доош нь хийх дуртай манайхан ч тvvxий темс шиг шvv.
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Mmmmmm
    Saraagiin araas oroh geed bainyy daa autaihan huvtsaslahgyi bol
    2015 оны 04 сарын 08 | Хариулах
  • What
    Ene 2 hoorondoo uy
    2015 оны 04 сарын 07
  • kk
    huduunii neg ulaan hatsartai huuhen
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • hi
    shahuulsan uruulaa hamra butsaagaad huuchinda ochihoor chine iim avgai bolohgui yahiin.hunii amidraliig sviruulj hvnii nuhuriin umnuur altsganaj guij bsan bolovsrolgui avgai.batbayarin umnuh ehner msh mundag busgui bas huurhun.
    2015 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин
    yu ni yaagaad iim hachin bolchoo ve neg l oor tsarai muutai hachin bolchihjee. zasvar hiilgeed goe zohison l baisan eldev baliar ataarhsan avgai hyyhnyyd eldveer bichseer baigaad zasvariig ni avhuulaad muuhai bolson baina. odoo hyn byr zohih hemjeegeer zasvar hiilgej baihad zasvartaigaa baihgyi yaaj baigaan be bayasgalaan
    2015 оны 03 сарын 31 | Хариулах
  • Aimaar hultein bn
    Evgui zogsdiin be yadjiihad
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • zo
    yaag unen goy hellee
    2015 оны 03 сарын 30
  • Зочин
    òàíàé ñýòã¿¿ë ººðò íü ÿðèëöëàãà ºãººã¿é þìóó ýñâýë ºãºõººñ òàòãàëçñàí õ¿ì¿¿ñèéã èíãýæ áè÷äýã þì øèã ñàíàãääàã. Çàðèì íýã õ¿íèéã òýíãýðò òóëòàë íü ìàãòààä çààðèìûã íü äóãààð áîëãîíäîî àðàé ë õýòýðõèé ìóóëàõ þìà. Ñàéíààð áè÷¿¿ëñýíèéã íü õàðâàë çóðàã õºðºãºº àâõóóëàõäàà äóðã¿éöýýã¿é ÿðèëöëàãà ºãäºã òèéì ë õ¿ì¿¿ñ. Òýíöâýðòýé áàéõ õýðýãòýé. á¿ãä íü ñàéí á¿ãä íü ìóó õ¿í ãýæ áàéäàãã¿é þì çà òýð íºãºº áàäàìöýöýãèéã áîë óðä õîéäîõòîé íü áè÷ýýä ë ãýõ ìýò÷èëýí
    2015 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин
    ñî¸ë ò¿ãýýõ õýìæýýíä áîë÷èõîîä ñýòã¿¿ë íýýæ áàéâàë ÿàñàí þì. ñàéõàí ìîíãîë ýõ, äóó÷èí á¿ñã¿éãýý ÿìàð ìóóõàé õýëýý âý. ãî¸ þì óíøààä ñýòãýë ñýðãýýä óðàì îðîõ þì áàéõ ãýñýí ÷èíü á¿ð äîòîð õà÷èí áîëãîîä õàÿ÷èõëàà.
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин
    ñ¿õáàò ººðèé㺺 ñàéõàí õ¿í ãýæ áîäîæ áàéíà áîëíî. ãýõäýý ÿìàð ÷ ìóóõàé ýìýãòýé õ¿íèéã òýãæ õýëæ áàéãàà áîë òýíýã õ¿í ë þì. þóí àâàðãà. ñýòã¿¿ë íü ÷ ýìýãòýé õ¿íèéã òýãæ õýëñýí ãýæ ãàðãàæ áàéãàà ¸ñ ç¿éã¿é ë þì. áàÿñãàëàíãèéí àìíààñ õàðèí îíöã¿é ¿ã õýë ãàð÷ áàéíà ãýæ áàéõûã îãò ìýäýõã¿é ë þì áàéíà.
    2015 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin
    Er ni bol shunaltai hiimel huuhen. Duuga duulaad morooro yawj bsan bol ner tsewer shan amidrah bsan yum. Huni erhend jargahaar ooriin duraar zow gj ug bdag da. Hunii nohor bulaaj huuhduudiig ni onchruulle gd jargaj yawa geju
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • ?vvv
    Mungutei yum bol jaahan donj styletai huvtsaslahad yaanaa ajima naraas doloon dor bhiin arail ymaaa stylist hun dr ochoochee bayasgalaaan
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • A
    Yagaad hunii amidrald hoshuu dureed bgaa yum bol doo. Bayasgalan huchtei zorilgotoi mundag emegtei. Saihan ch huuhen tuunees suraltsahin orond bsan bgaagui yum zohiogood ataarhsan roman bicheed bh yumaa. Bolih heregtei tamin togoondoo oorsdoo l bai. Busdig bitgii tataj oruulaad bgaach. Huurhiiduu huchtei setgel ni tuuniig hamgaalj bdag bhdaa. Bi ingej heluulsen bol ali ert uhchihmeer l yum bichih yum daa. Hunii ohin uriig ooriinhoo ohin urtei adiltgaj uzeech. Naad huuhen chin bas hunii enkhrii yaldam saihan tungalag amitan bgaa shuu dee. Hunii ohin urig bitgii har hel amaaraa buzarlaad bgaach.
    2015 оны 03 сарын 28 | Хариулах
  • зочин
    Хоёр хүүхэд нь яг аавын копи юмаа. Яахав дээ, хэний ч амьдрал тэгш байдаггүй. Нугарч сөхрөлгүй зүтгэсний үр дүнд сайхан хүнтэй ханилаад жаргаа л биз. Сүхбат ямар тэнэг залуу вэ. Эмэгтэй хүнийг ингэж хэлэх гэж. Сүхбатын анхны авгай нь ёстой дэлбэрцэн хөдөө байсан биз дээ. Өөрөө тийм сонголттой байж атаархдаг өчүүхэн залуу байна дөө. Ядаж бөхийн жудаг бодоод Батбаярыг хүндлэх хэрэгтэй ш дээ.
    2015 оны 03 сарын 27 | Хариулах
    • zo
      yaag unen goy hellee
      2015 оны 03 сарын 30
  • zochin
    Bayasgalan saihan duuldag,saihan busgui.....Suhbat yu gej helsneeree uuriiguu todorhoilj baigaa ni ter...Suhbat uneheer bolovsrol muutai,.ouynii byad muutai hun...
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • irgen
    baysaa min huvtsaslalt arai l bishe.
    2015 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin
    ataarxaad uxleee yu ta nar..... atarxdag ngneesee oo xaij muldg n mongolchuudiin gem bish zan yumdaaa
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    sain saihan yvaa negendee bitgii ataarhaj bai l da
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Zochin
    Altantsetseg duuchin ene 2 iig amraglaj baisnii gerch
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
    • What
      Ene 2 hoorondoo uy
      2015 оны 04 сарын 07
  • Зочин
    наснаасаа дэндүү хөгшин дэндүүү сонголт муутай ХУВЦАСЛАДАГ. ОДОО Ч ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО БАТОКСТ ХОРДЖЭЭ
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin
    ene humuus boliosoi busdiin yumaar bayarhaagui buyantai bolood l bayan nuhriin buyang edelj bgaa biz chadahgui ataarhuu zan gedeg hereggui dee humuus min
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin
    yaanaaaa ene hamgiin dood taliin zurag Baysgalan mon gjvvv.... vgvi bailgvi deee.yaatsiim be ene hvvhen jn odooo...
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    BUDUULEG GAR,MONGOTEI BOLOOD CH HODOO SHINJ N ARILDAGGUI EEEE
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Хөрөнгө чинээтэй баян эмэгтэй болоод ч гоо сайхныг мөнгөөр худалдаж авч болдоггүй жамыг яалтай билээ гоё хэлсэн
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    ГАЙГҮЙ ХҮҮХЭН БАЙСАН ОГЦОМ ДЭЛБЭРЧЭЭ ОЮУНЫ ХЭМЖҮҮРЭЭРЭЭ ЭМЭГТЭЙ ХҮН ГЭРЭЛТЭХ ЭС ГЭРЭЛТЭХ НЬ ШИЙДЭГДДЭГ ...
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    sain muu ,har tsagaantai ni unen bichsen bn.tanai sait taalagddad shu
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Чадаж байгаа юманд арга алгадаа.
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    шал тэнэг юм бичих юм да гахх гахх
    2015 оны 03 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025