“Киви” хамтлагийн исгэлэн шар жимсхэн Ука саяхан ээж болоод буй. Авааль нөхрөө тас нууж буй тэрбээр формдоо тун хурдан орсон бололтой Сар шинийн баяраар цэнхэр дэлгэцээр мэлтийж харагдсан. Эгчээсээ ч үзэсгэлэнтэй гэмээр түүний дүү охин Д.Уранзаяа Олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогтын гэргий болсноор олонд танигдсан. Хосууд хөөрхөн хүүхдийн аав ээж бололцон саллаа, нийллээ гэгдэн анхаарлын төвд байх болсон. Тэгвэл Н.Төгсцогт АНУ-ыг зорьж хэдэн сар бэлтгэл сургуулилт хийсний дүнд лав 5 жилийг мэргэжлийн бокст зориулахаар шийджээ. Түүний талаар АНУ-ын Лос-Анжелес хотод амьдран мэргэжлийн боксын нэртэй проумоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан тухай BoxingScene.com сайт мэдээлсэн юм. “King Tug” хэмээх рингний нэртэй болоод буй тэрбээр их спортын амжилтын төлөө сэтгэл шулуудан зүтгэхээр шийдсэн бололтой.
Ингэхэд Н.Төгсцогтын аав Солонгост ажилладаг ба гэрлэхээсээ өмнө эмээ, ээж, эмэгтэй дүүгийн хамт амьдардаг байсан юм. Бяцхан хүү Т.Гийх-Одоо орхин холын аянд гарч буй Н.Төгсцогт айлын том хүүгийн хувиар ар гэргийнхнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйг бодов бололтой. Харьцангуй залуу, ид насандаа яваа тамирчин залуу гэр бүлийн амьдралаа ингээд ч болов хойш нь тавьж амжилт руу дөтлөх нь уг нь зөв. Харин сайхан охидынхоо ачаар хүргэний үүдтэй гэгдэн олны атаархлыг төрүүлж байсан удган Т.Замандыг ирээдүйтэй хүргэнээ энэ чигт нь тавиад туучихгүй байгаа хэмээн хүмүүс шивэр авир хийж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)