Бараг л үлгэр домог мэт яригдсаар өндөр үнэ цохиж тун цөөн удаа тоглолт хийдэг “Никитон” хамтлаг сая төгрөгний суудалд цөөн хүнийг урьсан. Тоглолтынх нь уг үнэ бол 100 мянга л даа. Тэд өөрсдөө ховрын дээр клип нь ч цөөн байдаг. Гэтэл тэр цөөн дээрээ бүр цөөрүүлж “Хос хунгийн дууль” дууны клипээ бүрмөсөн устгасан бололтой.
Хамгийн анхны эротик сцентэй урин тачаангуй бүсгүйг нүцгэлсэн клип алдагдсаныг гол дүрийн бүсгүйтэй холбон тайлбарлаж байна. Хэргийн эзэн Болороо хэмээх энэ бүсгүй мисс Г.Хонгорзулын нөхөр, цагтаа миссүүдийн эрлэг гэгдэж явсан “ганган” Баяраагийн анхны гэргий. Гэвч нэг л өдөр чив чимээгүй 2 охиноо хөтлөөд, чемодантай хувцсаа чирээд гэрээсээ явчихсан гэдэг. Хэргийн учир, сумны занги нь “ганган” нөхөр хэт хүүхэмсэг байсан нь бүсгүйг залхаасан хэрэг. Болороо гэвч сайхны дээр азтай, адтай бүсгүй. Лхагваа хэмээх эртэй ханилж, 2 хүү төрүүлсэн. Алдарт ээжийн хань ноён Лхагваа манай нууцлаг бизнесмэнүүдийн нэг. Тодруулбал, M1NT баарны нэг эзэн. Бидэнд тодорхой мэдэж байгаа нь л энэ болохоос өөр цаанаа ямар ямар бизнестэй ч юм билээ. Лав л уул уурхайд мөр, замтай л гэдэг юм билээ.
Нүцэглэлт одооных шиг өдөрт нэг гардаггүй ховор цагт зоримог алхам хийсэн бүсгүй одоо бол олоны нүд, чихнээс тунчиг жийрхдэг нь магад гоо залуу нас нь хульжин одсонтой холбоотой байдаг ч байж болох юм даа. “Никитон”-ы тоглолтын үеэр нэг ийм дурсамж хуваалцлаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)