Prada жийсэн Хаянаагийн зун
2018/07/06

“Номин талст”-ын А.Хаянхярваа дуу хуур цалгисан амьдралын хэмнэлээ сольж, оффис ширээний ард бичиг цаастай зууралдах болсоор хоёронтоо хаврыг үджээ. МАН-ын сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын суудалд заларсан Хаянаа хааяахан урлаг, соёлын тоглолт үзэж яваа нь харагдахаас бусдаар харьцангуй нам жим хэв маягтай болчихож. Тэр нь ч илүү зохиж байгаа бололтой, хэдэн насаар залуужсан мэт харагдана. Үсний засалтаа хүртэл залуу хархүү стильтэй болгож, хаки өнгөтэй бомбер хүрэм өмсчээ.

Хөлдөө жийсэн ганган чамин гутал нь харин хөгшин загвартай ч нүнжигтэй эд. Италийн Prada загварын ордны 2012/2013 оны намар, өвлийн коллекцид багтсан энэ гутал тухайн үедээ дуулиан тарьж байлаа. Анх худалдаанд гарсан үнэ нь 1350$. Тээр жил хөтлөгч Э.Ууганбаяр Монголд анх удаа зохион байгуулсан “Академи Авардс”-ын улаан хивсээр яг ийм oxford-той алхаж байсан. Даанч гутлын хоншоор дээрх цэцгэн гоёлуудын байрлалаар дуураймал гэдэг нь “баригдчихсан” болохоос. 

Дуучин Д.Болдод бас үүнтэй төстэй, Prada-гийн тэр жилийн коллекцид багтсан улаан, хар хосолсон oxford гутал бий. 2013 онд “Монгол поп-2” цомгоо гаргачихаад сэтгүүлчидтэй уулзахдаа тэр гутлаараа гоёж ирсэн юм. Урлагийнхан дотор фэйшн сонголтоороо толгой цохидог Болд Prada-гийн цоо шинэ коллекцийг гарсан даруйд нь сонголтоо хийж байжээ.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (8)

  • Zochin
    MAN iinhnii bogs doloogch bylduuch
    2018 оны 08 сарын 08 | Хариулах
  • ХАЯНААД
    ТАНЫГ ИНГЭЖ ГАНГАРЧ ТЭНЭГТЭЖ ЯВАХ ХООРОНД ААВ ТАНЬ НОВШИНДОО БАРИГДАЖ ҮХЛЭЭ. ТЭР ААВЫНХАА ХОГ НОВШИНД ДАРАГДСАН ОРОМЖИЙГ НЭГЭН БОЛ ЗАСЧ СЭЛБЭЭД НӨГӨӨ БОЛ ЗАЙЛУУЛЖ ЦЭВЭРЛЭЖ ӨГӨӨЧ. УБ ХОТЫН ТӨВД АРАЙ Л ГУТАМШИГТАЙ ХОГ НОВШТОЙ ХӨГЛӨРЧ ЗАВААРЧ АМЬДАРЧ БАЙНАА. ТЕЛЕВИЗ ДУУДАЖ ХАЖУУГИЙН ӨНДӨР БАЙШИНГААС ЗУРАГ ХӨРӨГ АВАХУУЛЖ НИЙТЭД ХАРУУЛАХААС ӨӨР АРГА АЛГА ДАА
    2018 оны 07 сарын 18 | Хариулах
  • lol
    Shoroo toos hog huglursun, navsaisan hotod ingej gangaraad hiirheed baidag ni yerduu zohidoggui l dee, harin ch hugiin ineedtei haragdaad baidin. Bie biedee huvtsas materiallag baidlaaraa ursulduj gaihuulahaa hezee zogsoohin boldoo
    2018 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Shoroo toos hog huglursun, navsaisan hotod ingej gangaraad hiirheed baidag ni yerduu zohidoggui l dee, harin ch hugiin ineedtei haragdaad baidin. Bie biedee huvtsas materiallag baidlaaraa ursulduj gaihuulahaa hezee zogsoohin boldoo
    2018 оны 07 сарын 11 | Хариулах
  • zochin
    yamar boginohon um v
    2018 оны 07 сарын 10 | Хариулах
  • 2225
    Алиалагч шиг энд тэнд гангалаад зураг хөргөө тавиулж маяглаж явахаар Хаянаа минь аавынхаа хаяаны новшийг цэвэрлүүлж зайлуулж өгч тусална уу. 21-р зууны хотын төвд арай л гутамшигтай амьдарч байнаа танай аав.
    2018 оны 07 сарын 09 | Хариулах
  • 2225
    Алиалагч залуу Хаянаа аавйнхаа хаяаны новшийг цэвэрлүүлж зайлуулж өгч тусална уу. 21-р зуунй хотын төвд арай л гутамшигтай амьдарч байнаа.
    2018 оны 07 сарын 09 | Хариулах
  • zail
    Ablgagch
    2018 оны 07 сарын 07 | Хариулах
Сонин хачин