Мөн ч олон залуусын зүрхэнд шар ус хуруулж басхүү савыг нь хоосон буцааж байгаагүй хүн бол “Гурван охин” хамтлагийн Соло. Угаас эрчүүдийн анхаарлын төвд байдаг бүсгүй биедээ мэс хүргэн зөвхөн хөхөндөө л гэхэд 7000 долларын ажилбар хийлгэсэн гэдгээ хаа очиж нуугаад байдаггүй. Түүний романс Хүүхнүүдийн эрлэг Мянгаа захирал, “Skytel” компанийн маркетингийн менежер залуу, Г.Батхүү гишүүний бага хүү гэхчлэн хөвөрсөн байдаг. Тэгвэл хамгийн сонирхол татам романс нь “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуунтай мотоцикль унан хотын гудамжаар салхи татуулан давхиж байсан үе гэж хэлж болно. Америкаас ирснийхээ дараахан Солотой хэсэг хугацааг үдсэн Бачка одоо гэр бүлтэй болсон. Харин Соло гунхсан ганц бие бүсгүй хэвээр. Ямартай ч Соло өчигдөр болсон “Никитон”-ы тоглолтонд ирж харагдлаа. Нандин мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсэн эксээ тайзан дээрээс харах дурсамж сэргээгээд тун сэтгэл хөдлөм байсан биз ээ.
Д.Сэргэлэн
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)