Г.Пүрэвдагва: Жинхэнэ одод ийм байх ёстой

Увертура” хамтлагийн залуус “Гэрэлт зүрх” аянд нэгдэн ая дуугаа өргөхөөс гадна мөнгөн хандивтай иржээ. Тэд О.Ундрал охинд амлалтаа биелүүлсэн байна.

-"ГЭРЭЛТ ЗҮРХ" тоглолтонд оролцсон бүх уран бүтээлчдэдээ баярлалаа! Тэдний дотроос "УВЕРТУРА"-гийн залуустаа онцгойлон талархал илэрхийлье! Бяцхан охины ээжийн гуйлтыг уриалгахнаар хүлээн авч, ая дуугаа өргөөд зогсохгүй, саяхан хийсэн тоглолтын орлогоосоо нэг сая төгрөгийг Ундралд биетээр нь хандивласан сайхан залуус. Жинхэнэ одод ийм л байх ёстой. Уран бүтээлийг минь дэмждэг, сонсдог, уншдаг хөрөнгө оруулдаг дэмжигчдийнхээ өмнө бид ийм л үүрэгтэй! Буян тань улам арвижиж, урлагийн тэнгэр та дөрвийг ямагт ивээж яваг!

-Тоглолт сайхан болж байна. Үнэхээрийн сайхан зохион байгуулж байна. Цагаан сарын дараахан ажил дээрээ байхад охины ээж М.Алдармаа хамгийн анх ирж урилга өгч, бид нарыг дэмжээч гэсэнд дүү нар нь чадах яадахаараа дэмжье гээд 3 сарын 8-нд VIP концерт хийгээд сайн үйлсийн аян хийчих юмсан гэж бодож байсан. Биднийг дэмждэг “Best Choice” компанийнхан манай тоглолт дээр дуудлага худалдаа явуулаад, тухайн дуудлага худалдааны бүтээгдэхүүн сая төгрөг хүрсэн. Тоглолтыг  М.Алдармаа эгч маань үзэж байсан. Бид  дүүгийнхээ тоглолтон дээр уран бүтээлээс гадна сая төгрөгийг хандивлана хэмээн О.Ундралын ээжид амлаж байсан амлалтаа биелүүллээ.

Дуучин С.Мөнгөнцэцэг:

-Өнөөдрийн тоглолтынхоо сэтгэгдлээс хуваалцаач?

- “Гэрэлт зүрх” тоглолтонд бүх уран бүтээлчид чин сэтгэлээсээ оролцож байна. Хамгийн гол нь дүү маань ийм олон хүн дэмжиж, найдаж байгаа болохоор эрүүл болох байхаа гэж итгэж байна.

“Бүүвэйн аялгуу” шүүдэр продакшны бүтээл үү?

-Тиймээ, Шүүдэрээ эгчийн “Улаан пальто” гээд эх үрийн харилцааг харуулсан киноны “Бүүвэй аялгуу” гэж сайхан дууг дуулсан байгаа. Энэ дуугаараа О.Ундрал охины тоглолтонд оролцож байна.

МУ-ын Гавьяат багш Д.Пүрэвжав: Сэтгэл эмтэрч их уйллаа

-Олон сайхан авьяастай, олон сайхан хүн энэ хүүхдийн төлөө хандаж байгаад их баяртай байна бас баярлалаа. Миний сэтгэл эмтэрч, нэлээд их уйллаа.

-Та хандивын тоглолт, хандивын үйлст хэр оролцдог вэ?

-Би тэтгэврийн хөгшин шүү дээ. Гэхдээ үр хүүхдүүддээ хандив өгч байна. Би математикийн багш хүн одоогоор 14 дэх номоо хэвлүүлж байна. Энэхүү номоо түмний хүүхдэд зориулж суудаг хүн дээ. Үүгээрээ л хандив хийнэ байх даа.

“Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн “Stream” олон улсын судалгааны ажилтан Д.Базаррагчаа:

-Сайхан тоглолт боллоо. Үнэхээр манай монголын ард түмэн хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлж байна. Миний хувьд энэ сайхан аяныг зурагтаар харсан. Харин өнөөдөр манай найз уриалаад ирсэн. Оддын тоглолтыг үзэх сайхан байлаа, шинэ шинэ уран бүтээлчдийг харлаа, цаашдаа ийм зүйлийг үзэж байх хэрэгтэй юм байна. Хандивын үйлст чадахаараа л оролцдог доо.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025