Урлагийн сайхан бүсгүйчүүд болон найрагч хатагтай нарыг зохиолч Б.Шүүдэрцэцэг нэгэн тайзнаа чуулуулж чадсан нь “Гэрэлт зүрх” хандивын тоглолт байв. Бяцхан охин О.Ундралын эмчилгээний зардлыг олохын төлөө нэг зорилготой нэг мөчид цугласан хүмүүс баяр хөөр дүүрэн байсан юм. Тэдний сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна. О.Ундрал охин маань эмчлүүлэхээр ниссэн ч гэсэн та сэтгэлийн хандиваа өргөөрэй. Ямартай ч эхний алхам амжилттай боллоо.

-Сэтгэгдэл маш өндөр байна. Ийм тоглолтуудад маш олон удаа орж байна. Энэхүү тоглолтыг “шүүдэр” продакшн зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Б.Шүүдэрцэцэг маань О.Ундрал хэмээх найман настай охинд туслаж, олон урлагийнханы дуу хоолойг нэгтгэж чадсан. Шүүдэрээг би зохиолч гэдгээр нь мэднэ. “Ану хатан” киног хийж бүтээсэн их бүтээлч эмэгтэй гэж боддог. Хүнд өгөх өглөг хоёр янз байдаг. Сэтгэлийн өглөг, эдийн өглөг гэж байдаг. Өнөөдрийн арга хэмжээ сэтгэлийн, эдийн өглөгөөр дүүрэн болж байна гэж бодож байна. О.Ундрал гэдэг балчир жаахан охин үтэр түргэн эдгэрээд аав ээжийгээ баярлуулаасай гэж бодож байна. Энэ охины аян зам нь өлзийтэй байх болтугай, бас Шүүдэрцэцэгийн амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Монголын ээж болгон сүүн цагаан сэтгэлээр өглөгийн дээжийг өгнө гэдэг бол сайхан буян гэж бодож байна. Ингээд Шүүдэрээгийн уран бүтээлийн зам нь дардан байх болтугай.

МУГЖ Б.Жагдаг:
-Өнөөдөр ийм сайхан тоглолтонд оролцож байгаадаа баяртай байна. Монгол хүмүүс бие биенийхээ дэмэнд амьдардаг, сайхан сэтгэлтэй нэгнийгээ зовж зүдэрч байгаа тохиолдолд аль болох сэтгэлийн хандив өргөхийг бодож байдаг. Би олон тоглолтонд оролцдог. Өөрөө Энэ сайхан ээжийн сэтгэлийн гал энэ охинд хүрч хурдан эрүүл болоод ирээсэй гэж хүсэж байна.

Тоглолт сайхан боллоо. Эрүүл явах амьдралын чухал зорилго. Эрүүл байх хугацаандаа урт наслана , урт насласнаар бүгдийг хийж, бүтээж өөрийнхөө амьдралын зорилгуудыг биелүүлэх байх гэж бодож байна. Энэ бяцхан охины ирээдүйн зорилгыг биелүүлэхийн төлөө, насан туршийн мөрөөдлийн биелүүлэхийн тулд манай урлагийнхан сайн санааны төлөө оролцож байгаад баяртай байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)