Скандал: Рагчаагийн Анхням

Скандал булан энэ удаад жүжигчин Р.Анхнямыг онцоллоо. Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрон Оскарын шагналт, дэлхийд нэртэй Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд”-ийн гол дүрийг бүтээсэн энэ бүсгүйн амьдрал замнал хэрхэн өрнөв өө. Эхний дэлгэцийн бүтээлийнх нь дуулиан дарагдаагүй байхад тэр дараагийн киноныхоо урилгыг хүлээн авсан. Мөдхөн “Оскар”-ын тайзнаас мэндчлэх нь хэмээх хүлээлт үүсгэж буй бүсгүйн амьдрал ийн өрнөжээ. Итгэхэд хэцүү ч энэ бол бодит үнэн юм.

Тэр үнэхээр секс символ уу?

Р.Анхням нэгэнтээ “Хүний амьдрах, орших үндэс бол секс. Гэхдээ сексийг яаж ч ярьсан хүмүүсийн чихэнд таатай сонсогддоггүй л дээ. Би сексийг хэзээ ч замбараагүй зүйлтэй хольж хутгадаггүй. Хайргүй зугаа цэнгэлийн агуулгаар секс хийвэл маш их алдаанд хүрэх аюултай харьцаа” хэмээн ярьсан удаатай. Нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулж, эротик дүр бүтээн залуусыг галзууруулах шахаж байсан түүний нэр одоо ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буудаггүй.

“Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын даруухан бүсгүй дэлгэцэнд л энгэрээ сул тавьж хэд хэдэн тачаангуй дүр амилуулсан болохоос амьдрал дээр тун цэгцтэй нэгэн. Эмэгтэй хүн гэдэг угаас инстиктээрээ тачаангуй, хүсэл бадраах хэв шинжтэй, гоо сайхны охь тул бүсгүй хүнийг эротик байсных нь төлөө зэмлэх утгагүй юм. Амьдрал дээр бүсгүйчүүд эротик үйлдэл гаргадаг ч тэр нь зөвхөн хайртай хүнд нь эсвэл онцгойлон авч үзсэн нэгэнд зориулагдсан байдаг. Харин урлагийнхан нэг шат алгасан алхаж бүх нийтэд тэрхүү хүсэмжит дүр төрхөө үзүүлдгээрээ ялгардаг. Ямартай рок поп ертөнцөд МУГЖ Т.Ариунаа одоо ч эрос хатагтай тодотголоо гээгүй бол Р.Анхням тухайн цаг үедээ орон зайгаа тодотгон гарч ирж чадсан юм.

Түүний АНХНЫ ХАЙР

Урлагийн карьер дурлалт хархүү, шатам хайрын романс гээд Р.Анхнямын амьдралд дутуу гуцуу юм үнэндээ байсангүй. Ердөө 20 гаруйхан настай монголжуу төрхтэй, өв тэгш бие галбиртай бүсгүйн биеийг өөрийн уран бүтээлдээ мөнхлөх гэсэн найруулагчид бараг гэрийнх нь үүдэнд кино зохиолоо барин дугаарлаж байв.

Р.Анхням ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, дундаж гэр бүлээс гаралтай төлөвхөн бүсгүй. Ганц охиноо ханьтай болж, зээг нь тэврүүлнэ хэмээн хүлээх хүлээлт ч ээжид нь байсан. Гэтэл нэг л өдөр үүлгүй тэнгэрээс аянга ниргэж Р.Анхнямын хайртай залуу харамсалтайгаар амиа алдсан. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй давилуун нас, амь насаа алдахаас ч үл эмээн бусдын өөдөөс эрслэн босохдоо цэл залуугаараа хорвоог орхино чинээ зүүдлээ ч үгүй байх.

Бараг суух гэрлэх дээрээ тулаад байсан, нэг насны хайр хэмээн хамаг нандин бүхнээ зориулж байсан хүнээ энэ орчлонд үгүй болоход турьхан бүсгүй арай ядан л хөл дээрээ тогтож байсан биз. Сэтгэлээ хатамжлан барих гэж хичээхийн хажуугаар талийгаачийн ар гэрийнхэн хөөрхий бүсгүйг чичлэн “Чамаас болж миний хүү өөд болсон” гэж дайрах. Яг энэ үеэс тэр дэлгэцэнд үзэгдэхээ болив. Угийн дуу цөөтэй дээрээ бүр ч ус балгасан мэт олны нүднээс нуугдаж орхив оо.

Энэ магадгүй түүний амьдралын хамгийн том даваа байсан биз ээ. Тэр гунигт өдрүүдийн дараа бүсгүй гал цогтой мэт дүрэлзэн асаж ямар л бол ямар хурц дүрд тоглохоо болив. Хүнд цохилтонд орсны улмаас хэсэгтээ урлагийн тайзнаа “мартагдсан дууль” болон замхрав. Олон жилийн дараа дахин дэлгэцнээ гарахдаа ихэд байрагшуу, төлөвшсөн бүсгүйн дүрээр олон ангит сериалд тоглон гарч ирсэн. Угаасаа түүний анхны олонд танигдах эхлэл “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын даруухан бүсгүй байсан шүү дээ. Нэг үгээр байх ёстой байр, өөрийн орон зайгаа оллоо л гэсэн үг. Тэр бас өөр нэг зүйл олсон байсан нь нэг насны ханьтайгаа учирчээ.

Түүний амьдралын түшиг тулгуур нөхөр нь хэн байв?

Ямартай ч “Би байгаа шүү” гэдгээ тэр илэрхийлсэн боловч дахиад л сураг алдрав. Урлагийн салбарт шинэ залуу үе ч хүч түрэн бараг 7 хоногт нэг шинэ кино нээлтээ хийн үзэгчид ч хүмүүсийн нэрийг тогтоож ядан завгүй байх болов. Энэ хугацаанд Р.Анхням алга болохдоо амьдралын ханиа олсон байжээ. Тэр гунигт дурсамжийн дараа өмгөөлөх хамгаалах ах дүү цөөтэй, эцэг хүний нөмөр нөөлгийг үгүйлж байх үед Р.Анхнямын амьдралд нэгэн эр гарч ирсэн нь воллейболын спортын мастер, дасгалжуулагч Баярсайхан байлаа.

Р.Анхнямаас 15 насаар ах, өмнө нь хоёронтоо амьдрал үзсэн энэ эрийг МУГТ, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн аварга, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаярын нөхөр байсан гэдгийг Монгол даяар мэдэх билээ. Тэдний салалт тухайн үедээ багагүй сенсааци дагуулж байсан юм. Хоёр амьдралаас хоёр хүүхдийн эцэг болсон Баярсайхан нэг хүүгээ өөр дээрээ өсгөж байв.

Р.Анхням нүдэнд дулаахан, даруу төлөв төрхтэй “хойт эх”-ийн шинэ стандарт бүхий дүрээр гарч ирэх болов. Түүний сонголт олон хүнийг гайхашруулж, олон эрчүүдийн зүрхийг зүссэн гэж хэлж болно. Р.Анхням дагавар хүүдээ үнэхээр амь. “Миний хүү индиго ш дээ” гэж хүн болгонд ярьж үр хүүхдээрээ бахархах эхийн сэтгэлээр нүүр дүүрэн инээмсэглэл цацруулдаг. Хүү нь ч бүсгүйг “Ээж, ээж” хэмээн тэр хоёр энэ амьдралд төөрсөн ч учирах л ёстой барилдлагатай гэдгийг нотлох аж. “Чонон сүлд” киноны нээлтэн дээр ч бүсгүйн хамгийн хүндтэй зочин бяцхан үр нь байлаа. Олны нүднээс ихэд жийрхдэг хайрт хань нь хүртэл тэр олон гэрэл зурагчдын хурц дуран хараа, хүмүүсийн шохоорхсон харцнаас эмээлгүй хүрэлцэн ирсэн.

“Чонон сүлд”-д тоглохдоо тэр бие давхар байжээ

Хэдий амьдралын нугачаанд унаж тусан бүдчиж байсан ч нэг л үнэн бол тэр урлагаа орхиогүй. Р.Анхнямын авьяас, дахин давтагдашгүй дүр төрхийг дэлгэцнээ мөнхлөх урилга хилийн чанадаас ирлээ. Францын кино найруулагч Jean-Jacques Annaud өөрийн шинээр бүтээж буй "Wolf Totem" /”Чонон сүлд”/кинонд тэрбээр тоглов.  Уг киног Хятадын зохиолч Jiang Rong-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн байна.

Киноны гол баатар Chen Zen-ий дүрд Хятадын залуу жүжигчин Feng Shaofeng тоглосон юм. Харин кинонд ганцхан монгол жүжигчин тоглосон нь Р.Анхням. Франц, Хятадын уран бүтээлчдийн хамтын бүтээл “Чонон сүлд” кино ирэх 2015 оны хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн бөгөөд эх орондоо гаргах эрхийг ч бүсгүй “Гэгээ паблишинг”-тай хамтран авч чадав. Дуулиант кино нээлтээ Монголд хийх хүртэл бид Р.Анхнямыг ямархан түүхэн бүтээлд дүрээ мөнхөлснийг таамаглаа ч үгүй байлаа. Тэр уран бүтээлийнхээ ард гарчихаад нээлт хүртэл хувийн амьдралдаа санаа тавив. Тэр чухам юу амжуулаад ирснийг дор сийрүүллээ.

Киноны зураг авалт үргэлжилж нөр их ажлын ард гарсны дараа жүжигчин бүсгүй нөхрийн хамт Сүхбаатар аймгийг зорьжээ. Учир нь дасгалжуулагч Баярсайхан тус аймагт гурван жилийн турш ажиллахаар болж. Гучин насны босго давсан хойноо хувийн амьдралаа төвхнүүлсэн “хүсэмжит” бүсгүй анхны хүүхдээ өнгөрөгч наймдугаар сард өлгийдөн авсан. Гайхалтай, кинон дээр гардаг нөгөө азарган чоныг сүүлддэг хэсэг дээр тэр жирэмсэн байсан байна!

Сүхбаатарын аймгийн бүсгүйгээс “Оскар”-ын тайз хүртэл ...

Хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөн хотыг зорьж буй энэ үед  Р.Анхням мөн л сонголтондоо үнэнч үлдэв. Хөөрхөн охинтой болсон Р.Анхням Сүхбаатар аймгийн төв дээр баадантай хүүхдээ тэврэн явж байхад таних хүн ч ховор нэг бодлын сэтгэл тайван байдаг бололтой. Нэг үгээр хэлбэл тэр амьдрал дээр Галсмаагийнхаа дүрээр эгэл даруухан амьдарч байж. Ёстой зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байхдаа Р.Анхням дараагийн киноны урилгаа хүлээн авсан.  Шинэ хүн, шинэ уран бүтээл, шинэ орчин гээд түүний амьдрал шинэ бүхнээр дүүрэн. Сүхбаатарын бүсгүй болсон Р.Анхням айл гэрийн үлгэр жишээ эзэгтэй, хаана ч хөрвөх чадвартай уран бүтээлч гэдгээ харуулж амьдралын хуудсаа баяжуулж байв. Гэсэн ч урлаг түүнийг дахин дуудсан.

Нисэхээ хүрвэл хүн уулын мухараас ч нисч болдог аж. Түүнд ингэж дүүлэн дүүлэн нисэх гавьяа хийгээд хөдөлмөр зүтгэл бий. Хичээнгүй хүнийг бурхан өөрөө шагнадаг гэдэг. Холливудад монголчуудын гаргасан жимд нэгэн бүсгүй торойн зогсох нь Р.Анхням. Хувийн амьдралаа төвхнүүлж хоёр хүүхдийн ээж болсон түүнд хэсэгтээ зөвхөн ажилдаа л анхаарах мөч иржээ. Халамжит хань, үр хүүхдүүд, аз жаргалтай гэр бүлийг цогцлоосон байхад бүсгүй хүнд амжилт өөрөө ирдэг. Хувийн амьдрал гэр бүлийнхээ аз жаргалын төлөө хийх дуртай зүйлээ ч хойш тавьж, сул гарсан цаг хугацаанд хамгийн зөв алхмыг хийж чадвал амжилт тийм ч хол биш байдаг байх нь. Нэг бол гэр бүл эсвэл зөвхөн карьер гэж энэ хоёрыг зэрэгцүүлэх боломжгүй мэт сэтгэдэг олон олон залуу бүсгүйчүүдэд түүний амьдралын түүх нэгийг бодогдуулах биз ээ.

Тун удахгүй “Оскар”-ын тайзнаас мэндчлэх Р.Анхням монгол түмний хайрладаг хүндэлдэг ЖҮЖИГЧИН хэмээх алдраа чангаар дуудуулах тийзээ гардах хүртэлх түүх ийм буюу.

Эх сурвалж: www.grandnews.mn

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • Zochin
    Uhaalag saihan busgui shuu
    2016 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин
    Естой сайхан гэр бул байна.Анхням угаасаа сайхан бусгуй нохор нь ч сайхан ,сайн хун болоод л энэ хоер хамт амьдарч байгаа.Хоорхон ч хуутэй юм байна.Одоо охин гаргасан бол Та хоерын амьдрал цэгцэрлээ л гэсэн уг .Аз жаргал хусэе.
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин
    tiin shd
    2015 оны 04 сарын 06
  • ха
    царай зүс нас ямар хамаа байнаа.ухаантай хүн болоод л ийм хүнтэй суусан байх.ухаан муутай байсан бол мөнгөтэй юм хайгаад явж байх байсан биз.амжилт
    2015 оны 04 сарын 03 | Хариулах
  • монгол
    үнэхээрийн сэтгэл булаам эмэгтэй яг нөгөө жүжигчин оюунцэцэг билүү гарын таван хуруунд тоглосон түүнтэй адил гоё эмэгтэй нөхөр нь жаахан жолдлоо гээд яахав бусдаас илүү ч юм билүү
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • аааа
    ХАВТГАЙ ЦЭЭЖЭЭ ХЭНД ГАЙХУУЛДАГ БНАА
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • ЗАЯА
    АНХНЯМДАА АМЖИЛТ ХҮСЬЁ,ЭНЭ АТААРХАЖ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭЭ,ОСКАРЫН УЛААН ХИВСЭН ДЭЭГҮҮР АЛХАЖ ТЭР АЛТАН ШАРГАЛ БАРИМЛЫГ АВААСАЙ БИЛЭЭ
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин
    СЭТГҮҮЛЧ ЭЭ БААДАНТАЙ ХҮҮХЭД ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ,БӨС ДААВУУГ Л БААДАГНАДАГ БОЛОХООС ХҮҮХДЭЭ ӨЛГИЙДДЭГ ШҮҮ ДЭЭ
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
    • Зочин
      tiin shd
      2015 оны 04 сарын 06
  • 11111111111
    Huu ni yamar hoorhon yum be Az jargaltai amidraarai
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • anna
    Bayraa ahiig sain medne. Emegtei hvniig odoh hvn bish ergvv min. Chi toogdoogvi bolhooroo vheh ged bga ym bish vv?! Harin ch saihan bvsgvitei suuj vriin zulai vnerelsen bn. Ta 2t azjargal sain s.han bvhniig hvsen eruuy!
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Lol
    Sonin tyyx baina. Ankhnyamyn eej Bayasgalan 2 huuhedtei huuhnii nohriig salgaj suugaad ter nohor n bas nas barsan
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Заяаны ханиуд юм бишүү дээ. Нүд нь ямар адилхан юм бэ. Яахав дээ төөрч төөрч энэ амьдралд нэгнээ олоо л биз. Сайхан хосууд байна
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин
    өө, ёстой сайхан нүдэнд дулаахан бүсгүй.и яанаа энэ тэнэг залуутай суусан юмуу. энэ залуу чинь өмнө нь сууж байсан эхнэрээ зөндөө их зоддог байсан ч тээ. гайгүй л байгаа даа. анхнямыг бурхан эвээг. наад тэнэг эр чинь нэг л гар хүрэх юм бол шууд л шүүхэд хандаарай. дарамтуулаад амьдраад байж болохгүй шүү. энэ ёстой муухай залуу
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • butgii shaa
    hudalch gar ve, osloor uud bolson shy dee, yerhej l baisan, syu ch taviagyi, bue buedee ih hairtai hosuud bsan, bi Anhnyamiin angiin hyyhed bna.. saihan shaah yumaa
    2015 оны 03 сарын 17
  • nuhur ni Bayrsaihan uu Uuganbayr uu
    ergyy sait yumaa
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин
    монголчуудыг ингэж хөөргөж байна гээд оскар үүнд хаалгаа нээх үү,үнэндээ л миний анд энэ хүүхний явдлаас л бож амиа алдсан даа
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
    • butgii shaa
      hudalch gar ve, osloor uud bolson shy dee, yerhej l baisan, syu ch taviagyi, bue buedee ih hairtai hosuud bsan, bi Anhnyamiin angiin hyyhed bna.. saihan shaah yumaa
      2015 оны 03 сарын 17
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025