Гоё машин чамд юу авчрах вэ? хөөрхөн охин бас...

Монголчууд бид их ухаалаг юм шиг хэрнээ цагаа тулахаар үнэхээр утоп хүмүүс. Одоо болтол 9911 бол зүгээр утасны дугаар, 570-ыг машин гэдгийг ойлгохгүй байгаа юм чинь. Энэ хоёргүй бол бараг хүн биш байх. Ажил хөөцөлдөхдөө нэгжний утсаар залгаад үз дээ, хэн ч тоож харьцахгүй. Орчин цагт эхлээд утасны дугаар, дараа нь унадаг машин харин хамгийн сүүлд эзнийх нь төрхийг хардаг болсон. Уг нь зүй тогтол дараалал бол эсрэгээрээ л байх ёстой. Ингэхэд “Ланд 200”-г чухам хэнүүс унадаг гэдгийг мэдэх үү? Уурхайн эзэд унадаг гэж гадуур хошигнож байна, цаана чинь. Тэгвэл шинэ үеийн баячуудын ирээдүйн өв залгамжлагчид ийм төмөр хүлгээр гангардаг юм байна. Мэдээж тэд ийм сайхан эд унаж хэрэглэснээр нэг номерт хөөрхөн охин, хоёрт нэр төр, гуравт хаана ч гэсэн хааны дайтай хүндлүүлж мэндлүүлэх эрх олж авна. Харахад л сүрдмээр тэдний төмөр хүлгийн барааг нэг харцгаая. Харин дотор нь суухыг хүсвэл мэдээж та хөөрхөн бас залуухан охин байх хэрэгтэй.

Гоё машин чамд юу авчрах вэ гэж үү?

Хөөрхөн охин авчирна гэх хэлцийн эзэн энд байна. Одоо хэр нь үүрэн холбооны зах зээлд хямд үнэ, чанартай үйлчилгээгээрээ даруухан урагшилж яваа “Скайтел”-ын Д.Эрдэнэбатын хүү, залуу эр Э.Болдхуяг бидний танилцуулах эхний хүн. Түүний аав “Скайтел” компани байгуулагдаад 6 жил болж байх 2005 онд үүрэн телефоны салбарт өрсөлдөөн бий болгож монополь үнийг хоёр дахин бууруулж чадсан юм. Э.Болдхуягийн хувьд Кронинберг пиво оруулж ирэн товхийсэн амжилттай яваа залуу бизнесмэн.

Түүний унадаг машин Audi. Түүний төмөр хүлэгт залрах эрхийн эзэн бүсгүй бол Номин-Эрдэнэ. Хөөрхөн найз охин, дэгжин машинаараа тэр тэгтлээ чамирхаад байдаггүй төлөв нэгэн гэсэн шүү.  Товчхондоо даруухан залуу өв залгамжлагч.

Уул уурхайн боссын эрх жаал

Оюутолгойн гэрээ батлагдахаас ч өмнө Монголд уул уурхай хэрэгтэй, хэрэггүй гэж хүмүүс эргэлзээн дунд оршиж байх үед Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийг удирдаж байсан УИХ-ын дэд дарга асан До.Ганболд угаасаа л дарга байх заяатай хүн гэлтэй.

Уул уурхайн салбарт хамгийн их хөрөнгө, мөнгө эргэлдсэн жилүүдэд гишүүнчлэлийн татвар нь жилийн 1000 долларын төлбөртэй том байгууллага удирдаж байсан тэр жилүүдийг “До.Ганболдын үе” гэж салбарынхан нь тодорхойлдог. Албаа өгсөн ч түүнийг Төв аймгийн Засаг даргын суудал хүлээж байсан шүү. Хоншоортой гэж үүнийг л хэлэх байх. Түүний хүү Г.Санчир гэж хотын гудамжаар “Camaro” унан сүнгэнүүлсэн ганц бие хархүү бий. 

До.Ганболдын том хүү нь Америкт суралцдаг, хэдийнэ амьдралаа төвхнүүлж эхнэр хүүхэдтэй болсон бол бага хүү нь ид сониучхан байдаг 25 насандаа сүнгэнүүлж яваа нь энэ. Хаа очиж охид хүүхэнтэй орооцолдож аавынхаа чихийг халууцуулахгүй байгаа нь хэр төлөвшсөн болохыг нь илэрхийлж байх шиг. Охидууд түүнийг олж харан машиных нь урд алчуураа унагаж амжаагүй яваа гэсэн, үнэн л байгаа даа.

Баянмонголын бандгар өв залгамжлагч

АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тун удахгүй Улаанбаатар хотноо Морин хуур цогцолбор сүндэрлэн босох гэж буй баярт мэдээ дуулдах болсон.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэгийн санаачилгаар эхэлсэн энэхүү төслийг хэрэгжүүлэхээр “Морин хуур тауэр” ХХК-ийн ерөнхий захирал Р.Ганхуяг ажиллаж буй. Баянмонголын босс энэ эр яагаад ч юм энэ алба тушаалаа тун ч ихэд нууцалдаг. Магад хятадуудтай хамтарсан, усны асуудалтай гэх хэл амнаас болдог байж болох.

Одоо харин нийт 90 гаруй мянган м.кв талбай бүхий 300 сая орчим ам.долларын санхүүжилтээр босох том төслийг атгасан Р.Ганхуягийн хүү саяхан эх орондоо иржээ. Г.Мэргэн хотын гудамжаар “Porche” унан салхи татуулан давхиж олны нүдийг хужирлах. Хэдийнэ өрх гэрийн тэргүүн болсон Х.Мэргэн М.Бударгана хэмээх гэргийтэй, М.Хабул хэмээх хүүтэй.

“Хөх чоно”-ын баярхуу өв залгамжлагч

Бизнесийн хүрээнд “Хөх чоно” группийн үүсгэн байгуулагчид болох Ө.Пүрэвбаатар, С.Төмөрчөдөр нарын нэр алдар хэдийнэ дуурссан ч тэд өөрсдөө хэвлэлийн дуран хараанд өртөөд байдаггүй.

Үүсгэн байгуулагдаад 23 дахь жилдээ яваа тус группын бүрэлдэхүүнд барилга бүтээн байгуулалтаас гадна “Jetro supermarket” нь Америкт хүртэл сүлжээ дэлгүүрээ нээн амжилттай ажиллаж байна. Дэлгүүрээ гэргий С.Төмөрчөдөр нь хариуцан бусад ажлаа Ө.Пүрэвбаатар хийдэг тул тэд гэр бүлээс гадна ёстой гар нийлсэн хамтрагчид. Энэ айлын ууган хүү П.Мөнхтулга хэмээх залууг нэг үе топ С.Ариунбилэгтэй романслахад энгийн нэг залуу гэж хүмүүс харж байв.

Улс төр, нийгмийн идэвхит ажил хэрэгч залуугийн дүрээр л олон нийтэд танигдахаас биш баян айлын “бандгар” эрх жаал шиг харагдахыг тэр хүсээгүй бололтой. Топоос салаад удаагүй байгаа П.Мөнхтулга одоогоор ганц бие, “Bentley”-гээр гангарсан шиг давхиж явна. МУИС Олон улсын харилцааг төгсөн, магистараа МУИС-ийн хууль эрх зүйн ангийг төгссөн түүний хувьд Бээжинд брокерийн чиглэлээр суралцаад ирсэн аж. П.Мөнхтулга хүүд бусдаас ялгарах зан чанарын нэг онцлог бий. Бентлигээр нэр нүүр хийдэг залуу эр тун ч баярхуу гэж байгаа. Энэ чанараараа үеийнхэн дундаа эрс ялгарч, ёстой гайхашруулдаг гэсээн.   

П.Мөнхтулга доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Охин дүү П.Оюунтөгс нь долоон настайгаас Хөгжим бүжигт суралцан гадаадад тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан бол одоо Бээжинд хөрөнгийн биржийн чиглэлээр суралцдаг. Харин бага дүү П.Мөнхтөр нь жилийн 15 мянган долларын төлбөртэй Олон улсын дунд сургуульд суралцдаг аж.

“Вагнер Ази”-ийн төмөр хүлгийн эзэн

Төмөр хүлэгт дурлагчдын зорьж очдог “Вагнер Ази”-ийн өв залгамжлагч Соёмбо хэмээх залууг машин оруулж ирдэг гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг. Range Rover-ээр дагнан тун амжилттай мөнгөө өсгөж буй түүний хувьд “Сamaro”, “G class” сэлгэсэн шигээ додигор эр.

Солонго хэмээх найз охинтой Соёмбо юун төлөө машин оруулж ирдэг компанийн боссын өв залгамжлагч билээ, хаана ямар сайхан төмөр хүлэг гарна, хамгийн түрүүн Соёмбын гэрийн гадаа сойлттой гэж байгаа. Бизнесч сэтгэлгээ нь давамгайлсан тэрбээр тэгтлээ хөөрцөглөн машинаараа гайхуулах ч үгүй ёстой бээлийгээ сольж байгаа аятай байх л ёстой зүйл мэтээр машинд ханддаг гэнэ шүү.

Төмөр хүлгийг утгаар нь эдэлж, хэрэглэн зиндаа илтгэж буй залуу өв залгамжлагчдын ертөнц танд сонирхолтой байсан бизээ. Эр хүний чимэг хурдан морь, сайхан бүсгүй гэдэгчлэн орчин цагт машины чанар тэдний мөн чанар, нэр төрийг илэрхийлэх нь энэ цагийн өнгө юм даа. Тэд хэдий өв залгамжлагчид ч гэсэн хий хоосон баярхагчид биш толгойдоо юу “чихэх”-ээ бас анхаардаг болох нь анзаарагдаж байгаа биз дээ. Хүн зөвхөн хөрөнгөлөг айлд төрөөд тэр чигээрээ баян амьдарчихдаггүй. Хүмүүжил төлөвшил боловсрол нь тухайн хүний цаашид хөрөнгөө аривжуулах уу, үрэн таран хийх үү гэдгийн хэмжүүр. Тэд ч бас өөр өөрийн ертөнцөө зураглаж явна.

Эх сурвалж: www.grandnews.mn

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Зочин
    ene top ariuntsetseg ch biluu nuhruu hayaad bayan ailaain mangar batsaantai suudag teneg huuhen odoo barah nuguuduhduu hayagdaj bga bailgu dee kk nuhur huuuhdee hayad irsen huniig yu ch gehev dee neeree
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин
    грандийнхан үнэн мал юм бичих юм аа ядаж байхад ямар ч найруулга гэж юм байхгүй үнэн хог сайт үнэн хог сэтгүүл эргүү малнууд
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • unendee tanih hun alga..
    uuniig bichigch uuruu l ene humuusiig tanidag,uurt ni l ih chuhal sonirhuushtai sedev yum bh da.tegvel setguulch ee ta minii eej aav,manai angiin otgoogiin naiz zaluug tanih uu.ter talaar bichvel yaj bn.----uuntei agaar negen bus uu. heniig ni ch tanihgui,medehgui sonsoogui yum bn,magadgui uuruu ih l goe yum bichchihlee gej baysaj suugaa baih da zailuul..
    2015 оны 03 сарын 16 | Хариулах
  • pk
    яг үнэнийг хэлэхэд энэ залуусын зургийг хаанаас авав мөнгөөр сэтгүүл дээр гуйж гарч од болдогоо болио гадаадад одуудаа хөөж зураг авдаг энэ улсын унасан машин биш эх орондоо юу хийж яаж амьдралаа авч явдаг нь л сонин бна хэлбэрдэхээ болио . ГАДААДАД ДОТООДОД ӨЧ ТӨЧНӨӨН СУРГУУЛЬ ТӨГССӨН САЙХАН ЗАЛУУСААР ГОЁХ ЦАГ ИРЖЭЭ ТАМИНЬ ЭЭ НИЙГЭМД БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭР СЭТГҮҮЛ ЮУГАА ЧИМЭЭЧЭЭ
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • tsoglogo
    ed nar yu hiisen yum boldoo umnuus ni ichij uhlee. arai l bish shuu. bayan humuus bishee. huvalj ch bagadana.
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • hun
    mongoliin bayachuudiin huuhduud 20-30 jiliin daraa bugd arkhichin har tamkhchid bolson bn gedgiin battai helchii, ard tumnee shulj turiin munguur bayajaad gazar shoroogoo uhaj baigali delhiigee suitgeed JARGADAG gj sanaa yu, Laa untrahiim umnu durelzdeg shig uhel zovlon ta nariig yag TAKHAL shig DAIRNA gj MED
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • zochin
    gants bie yavaa ch jigshig, nmg olj hook me, hub me gjaagaam shig l bichhiima, oligtoihon tsarai zustei. ovsgootoi ohiduud ni ochood amidralaa deeshluultsgeegeechee
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • зочин
    Монголчуудаа уул уурхайн эзэд бол монголоос ард түмнээс биднээс бүх юмыг нь хулгайлсан улс энэ баячуудаас бид юмаа буцаагаад авцгаая тэдэнд юу үлдэхийг нь харцгаая
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин
    buyantail humuus yumdaa...
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • titanik
    tegej bj bas jiveed uheh vii dee kk
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Zochin
    Yun Wagner Asian Soyombo be ene chin USA hurungu oruulalttai gadaad company niitlelee unen zuv oruulaachdee.
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Zochin
    Yun Wagner Asian Soyombo be ene chin USA hurungu oruulalttai gadaad company niitlelee unen zuv oruulaachdee.
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Z
    Hen yugaa unah n hend hamaatai . Huduunii humuus l ingej setgedeg bh. Setguulch n huduunii hun bhaa
    2015 оны 03 сарын 12 | Хариулах
  • bat
    shal utgagui yum heden batsaan magtaad tsaaduul chini yu uguh yum shuud heled n o v shn uud
    2015 оны 03 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025