“247 градус”

Өчигдөр "Тэнгис, "Өргөө" кино театрууд дээр “247 градус” романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн юм. Тус киноны найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, А.Гэрэлцэцэг нар тоглосон. Ингээд гол дүрийн жүжигчин болон найруулагч нараас нь киноны талаар тодруулга авч цөөхөн хэдэн асуулт асуусан юм.

УДЭТ-ын жүжигчин, найруулагч: Б.Тамир

-Гурав дахь киногоо өлгийдөж авлаа. Урд нь хийж байсан кинонуудаас юугаараа онцлог вэ?

- Өмнө нь хийсэн кинонуудаас ялгаатай зүйл нь цагаан инээд бэлэглэсэн, романтик кино байгаа. Хамгийн гол нь анх удаа бичсэн кино зохиолоо бүтээл болгоод гаргаж байгаадаа баяртай байна.

-Урьд нь хамтарч ажиллаж байсан жүжигчидтэйгээ дахин хамтран ажилласан байна. Тэгэхээр мэдээж санаа нийлдэг сайн баг бүрдүүлж авсан гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө Одноо маань өмнө нь ажиллаж байсан. Ууганаа, Гэрэлээ хоёртой анх удаа хамтран ажиллаж байна. Арын багынхан бүгдээрээ өмнөх хоёр кинонд ажилласан. Манай баг маш хүчтэй, багын ажиллагаа сайн учраас дараа дараагийн уран бүтээлээрээ тун удахгүй та бүхэнтэйгээ уулзсаар байх болно.

Жүжигчин Э.Ууганбаяр:

- Жүжигчин Э.Ууганбаярыг хүмүүс хараад хошин шогийн мэдрэмжтэй, инээдмийн кинонд их тоглодог гэж ойлгодог. Энэ кинон дээр өөрийнхөө хэв маягийг алдаагүй тоглосон уу, эсвэл тэс өөр дүр байгаа болов уу?

-Баярлалаа, Кино урлагт дахин шинэ кино мэндэллээ.Энэхүү кино бүрэн хэмжээний инээдмийн кино. Ихэвчлэн инээдмийн кинонд тоглоод байгаа юм байна. Инээдмийн киноны жанр бас хүнд л дээ. Хүн инээлгэнэ гэдэг хүнд. Энэ жанрт багтаж тоглож бас уран бүтээлчид маань урьж байгаад баяртай байна.

-Сүүлийн үед залуу уран бүтээлчдийн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж байна. Ер нь залуу уран бүтээлчийг дэмжиж ажиллах, залуучууд нь алтан үеэсээ сурах гэдэгтэй харьцуулахад ямар байгаа бол?

-Олон сайхан туршлагатай ахмад үеийнхэнтэй ажиллаж байсан. Дандаа тэр хүмүүсийн дор ажиллаж ирсэн. Тухайлбал, анхны уран бүтээл дээр ажиллаж байсан оператор маань сүүлийн үеийн бүх кинонуудын урилгыг авч байна. Бид нар ах, эгч нараасаа харж, үзэж суралцсан. Тэгэхээр гэнэт шинэ үе гарч ирээд залуучууд юм хийгээд байгаа юм биш харин ахмад үеэсээ олон жилийн турш бас л сурч байгаа.

-Ер нь энэ кино ямар хүмүүст зориулсан юм болоо? Ямар хүмүүс ирж үзвэл тохиромжтой вэ?

- Бид нарын гол санаа залуучууд ажиллах ёстой бөгөөд хийж буй ажлаа чармайлттай хийх ёстой юм байна хэмээх уриалгыг гаргаж байгаа. Ялангуяа миний дүрийн хувьд. Тэгэхээр ажлаас хойш суугаад байгаа хүмүүс урам зориг аваасай гэж хүсэж байна. Залуучууд бид ажиллах л хэрэгтэй.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс товчхон танилцуулаач?

-Ойрхон одоо нэг, хоёр сарын дараа дахиад нэг кино хийнэ. Залуучууд маань олон кино хийж байна. Ер нь бол хийгдэх ёстой. Хүмүүс янз янзын кино гараад гэж ярьдаг кино хийгдэж байж л хөгжинө шүү дээ. Хийхгүй том том зүйл яриад суугаад байгаа хүмүүс хийх хэрэгтэй гэж хэлье.

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг:

-Энэ кинонд ямар дүрийг бүтээсэн бэ?

-Эгэл жирийн менежер бүсгүйн дүрийг бүтээсэн. Миний хувьд хоёр дахь дэлгэцийн уран бүтээл. Гэхдээ бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон нь анхных учраас бусад хүмүүсээс илүү их сэтгэл догдлолтой байна.

-Дурласан бүсгүйн дүрд тоглосон уу?

-Хүмүүс бие биенийхээ царай зүсийг хараад дурладаг бол жинхэнэ сэтгэлээрээ яаж бие биетэйгээ харьцдаг юм бэ, хүний сэтгэл нийлвэл ямар ч дургүй хүн байсан хайраар ургаж, хайр гэдэг зүйлийг арай өөр талаас нь харуулсан гэгээлэг, романтик кино байгаа.

-Энэ кинон дээр залуучуудыг ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаасай гэж уриалсан гэсэн?

-Тиймээ, хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаасай. Залуу хүмүүс  хийж, бүтээж чадвал гайхалтай сайхан амьдарч чадна гэдгийг энэ кинонд харуулж байгаа.

-Зураг авалтын үед хүнд хэцүү юу байсан бэ?

-Ер нь бол нээх их кинонд явж байгаагүй болохоор кино урлагийг сайн мэдэхгүй байсан. Кино урлаг маш хэцүү юм байна лээ. Яагаад гэвэл богино хугацаанд жүжигчин хүнээс яг тэр орчин, яг тэр амьдралд тэр дүрээр амьдрахыг шаарддаг. Гэхдээ эхлэл биш төгсгөл биш шууд уйлдаг ч гэдэг юмуу маш хэцүү санагдсан.

-Тэр дүр тантай хэр ойролцоо вэ?

-Надаас тэс өөр би ерөөсөө тийм биш. Гэхдээ энэ кинондоо Ариунаа гэдэг хүний дүр, тэр хүний амьдралаар амьдрахад надад маш гайхалтай сайхан байсан. Яагаад гэвэл ямар ч урлагийн хүн биш зүгээр бичиг цаастай харьцдаг учраас надад миний өөр ертөнц, миний амьдрал байгаа юм шиг таатай сайхан санагдсан.

-Тайзны уран бүтээлч дэлгэцийн уран бүтээлч болно гэдэг хэцүү юм шиг санагдлаа. Цаашдаа дэлгэцийн уран бүтээлд тоглох бодол байна уу?

-Хэрэв санал ирвэл тоглоно. Дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьж үзье гэсэн бодол төрсөн.

-Киноны хамт олон тэр дундаа Б.Тамираатай ажиллахад ямар байсан вэ?

-Миний хийдэг ажил хүнээр их загнуулаад байдаггүй хүний үгэнд орохгүй өөрсдөө хийдэг. Харин тэрийг хий, энийг тэг гэсэн шаардлагуудыг сонсоод амандаа буруу харж үглэх дүр төрхүүд зөндөө байсан.

-Таны бүтээсэн дүр үзэгчдэд ямар мессежийг өгөх болоо?

-Залуу хүмүүс хайр сэтгэлийг одоогийн нөхцөлд өнгө, мөнгө, үзэмж, хийж байгаа ажил биш чин зүрх сэтгэлээрээ нийлнэ гэдэг бие биенийгээ ойлгох гэдэг гайхалтай хайр байдаг юм байна гэдгийг ойлгуулсан.

-Яг одоо кино нээгдэх гэж байхад айдас нь их байна уу, баярлах нь их байна уу?

-Айдас  нь их юм байна. Одоо яах бол яаж өөрийгөө дэлгэцээр харна аа гэх айдас байдаг юм байна. Би урлагийн салбарт олон жил ажиллаж байгаа мөртлөө ийм зүйл дээр айгаад байгаадаа гайхаж байна.

-Тайз болон дэлгэцийн уран бүтээл юугаараа ялгаатай вэ?

- Үзүүлэх хэмжээ нь тэс өөр. Дэлгэцийн уран бүтээл дээр зүрх сэтгэл, харц, мэдрэхүйн камер дээр шууд тусаж байдаг учраас маш их нарийн мэдрэмжүүд, бас их хэтрүүлэгтэй зүйл хийх гээд байдаг энэ бүхнийг найруулагч маань зөв дарж, зөв хэлж, зөв мэдрүүлсэн учраас энэ асар их зөрүүтэй байна гэдгийг мэдсэн.

-Нууц биш бол дараагийн уран бүтээлийн санал ирсэн үү?

-Ерөнхийдөө ганц, хоёр киноны саналууд ирсэн. Зохиолыг нь уншиж байгаа.

Баярлалаа уран бүтээлийн амжилт хүсье.

Эх сурвалж: Grandnews.mn

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Zochin
    Hi
    2015 оны 07 сарын 03 | Хариулах
  • Hun
    Huueyee neeree Tamiriin shilnii ram n ulaan tsaim bagadchijee.
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Kkk
    Gereltsetseg hugshirchee huzuu nas zaadag gj unen umaa.
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Uugna
    Uugnagiin ehner n gj ezengue gazar taarval Suns zailmaar tsaraitai huuhen bnaa.unendee aimr haragdaj bn.
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Tamir nuurende bagadsan ram zuuhee bolichmoor yum.
    2015 оны 03 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025