Үргэлж эрхэмсэг үзэсгэлэн төгс энэ ертөнцийн хамгийн гайхалтай ХҮН ЦЭЦЭГ бүсгүйчүүдийн баяр айсуй энэ өдрүүдэд “Гранд” шинэ дугаараа өргөн барьж байна.

Энэ дугаарын гялбаа, үзэсгэлэнт гүнж бол сэтгүүлч, нийтлэлч Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын том охин Б.Амина байлаа. Дөнгөж 23-хан настай индивидуаль тэрбээр фэшн блог хөтөлдөг, балетаар хичээллэдэг, философи сонирхдог гэхчлэн орчин цагийн гүнжид байх бүх хэв шинжийг өөртөө агуулжээ. Дур зоргоороо, танхи охины ертөнц танд тун сонирхолтой байх болов уу. Тэр бол NEW GENERATION.
Манай энэ дугаарын онцгой зочин, Exclusive ярилцлагын эзэн түүхч, доктор Б.Өлзийбаатар байлаа. Түүний хотын соёл, монголын соёлыг түүхийн мэдлэгтэй холбон тайлбарласан гаргалгаа тун сонирхолтой. Энэ дугаар бүхэлдээ үндэсний хэв маягтай, Монгол хэмээх агуу нэрийг дэлхий хүртэл чагнаархаж буй өдрүүдэд зориулагдсан хэлж болно. Бас юу юунаас илүү бид омогшмоор ч юм шиг. “Оскар”-т дэвших нь тодорхой болсон “Чонон сүлд” киноны талаарх бичиглэл ч танд нэгийг бодогдуулах болов уу.
Сар шинийн өдрүүдэд буй төрхөөрөө зон олноороо үндэсний хувцасаараа гоёв. Хэний охин өсөж, хэний айраг исэв, хэний дээл хамгийн хээнцэр, хэний морь хурдан байсныг та уншаарай.
Чих дэлдийлгэм сонин хачин мэдээлэл ч энэ дугаарт багтсан. Хоржоонтой, хөгжөөнтэй нийтлэл, “Та битгий уурлаарай таны хувцас ингэж ярьж байна” булан, Сонгодог, VS зэрэг булангууд танд энэ удаад ямар сюрприз барьсныг та уншаарай.
МАРТЫН 8-ныг ганган ГРАНД-тай угтаарай. Та бүхэн сайхан баярлаарай.
Сэтгэгдэл байхгүй байна