Үзэсгэлэнт ээж охид

 

Алаг нүдэн ээж охид

Авьяас, гоо үзэсгэлэнгээрээ тайз, дэлгэцийг байлдан дагуулж ирсэн И.Одончимэг гавьяатын залуу насны хайраас төрсөн том охин хорин жилийн дараа дүү дагуулж, зэрэгцэн өөрөө ээж болсон цаг саяхан. Т.Бархүүг гучтай өвөөгөөр тодруулсан хэргийн эзэн гэрийнхэн нь хориглосоор байхад тас зөрөн СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байгаа З.Номундарь мэргэжил нэгт залуутай гэр бүл болж хөөрхөн охинтой болсон. Ээжтэйгээ адилхан нүд, хөмсөг болсон түүнийг алдартай жүжигчин болохыг үгүйсгэх аргагүй.

Зохиолч Долгорын Нямаагийн эрх танхи хүү, жүжигчин Зоригттой анхны амьдралаа эхлүүлж, хөөрхөн охиноо төрүүлж байсан алаг нүдэн гавьяат амин хайртай охиноо өөр шигээ жүжигчин болгомооргүй байна хэмээн учирлаж байсан ч удмын урлагт хайртай ген, авьяас гавьяатын охиныг их урлагт хөтөлсөн биз ээ.  

Урлагийн элит гэр бүлийн ээж

Нэрт зохиолч, сэтгүүлч Банзрагч, гэргий Зууны манлай сайхан бүсгүй Ц.Цогзолмаа нарыг урлагийн элит гэр бүлийн эзэд гэдэг. Үнэхээр ч тийм бололтой. Ууган охин Н.Сувд нь Мандухайгаар залуу нас, гоо үзэсгэлэнгээ дэлгэцэнд мөнхөлсөн бол удаах охин буюу зурган дээр ээжтэйгээ хөтлөлцөж яваа Н.Ганчимэг хэмээх энэ бүсгүй ХБК-ийн дэд захирлын алба хашдаг удирдагч бүсгүй бий. Н.Шүр хатагтай харин аавынхаа мэргэжлийн өвөлж, сэтгүүлч болсон нь энэ тогооноос насныхаа ханийг олж ханилсан нь Монголын сэтгүүлзүйн ноён оргил Ц.Балдорж агсан билээ. Харин Ц.Цогзолмаа гуайн отгон охин Н.Энхтүвшин хэмээх найруулагч мэргэжилтэй нууцлаг бүсгүй бий. “САС пикчерс” студийн дарга энэ хатагтай ээжтэйгээ усны дусал мэт адилхан эршүүд, өндөр боловсролтой эмэгтэй “Элсний нүүдэл” зэрэг кинонуудыг найруулсан шаггүй авьяастай нэгэн.

Урнаа гаьяатын ганц охин

Урлагийн  галзуу авьяас, брэндийн тансаг хэрэглээ хоёроороо толгой цохидог У.Уранчимэг гавьяат, ноён Г.Цоггэрэл хоёр газар дээр ганц охинтой. Хэн хэн нь цаг наргүй урлагийн их ажилд хамаг байдгаа зориулсанаас охиндоо одоо болтол дүү дагуулж чадаагүй хосууд Анударь охиндоо ёстой хошуу дэвсдэг гэдэг. Орос 3-р сургуулийн сурагч тэрээр аргагүй авьяаслаг аав, ээжийн охин гэсэндээ шүлэг, зохиол бичих авьяастай гэнэ лээ. Тэгэхээр тун удахгүй бас нэг жүжигчин төрөхийг байг гэх газаргүй. 

 

Топ моделийн нар

Мөнхий залуу, топ модель бүсгүйн насны нар болсон ганц охин нь өдгөө нэгэнт нас биед хүрчээ.

Монголын анхны сэтгэлзүйч, анхны сэтгэлзүйн номын зохиогч Санжжав агсаны зээ охин өдгөө Плехановын нэрэмжит их сургуулийн оюутан. Дуулж, бүжиглэх чамгүй авьяастай топ моделийн охиныг ээж нь хориглоогүй бол урлагийн гэр бүлд шуудхан орох байсан хэмээн ойр дотныхон нь ярьцгаадаг.

Мэнгэт Цэрмаагийн охин

“Өнөр бүл”-ийн мэнгэт бүсгүй Цэрмаагийн дүрээр олон түмэнд хайрлагдсан уртын дуучин Л.Чулуунчимэг охинтойгоо.

Ямартай ч хоёр дүүгээ урлагт, тэр дундаа уртын дуунд уруу татсан дуучин Л.Чулуунчимэг гавьяат охиндоо ч гэсэн мэргэжилээ өвлүүлсэн. Ээжтэйгээ зэрэгцэн тайзнаа дуулж ихэр юм шиг дуу хоолой гаргадаг эрхэм гавьяат охинтойгоо эгч дүүс шиг л явж харагддаг. 

Г.Эрдэнэтунгалагийн Есүй

Үргэлж багтай амьдардаг монголчууд заримдаа залхмаар, өрөвдмөөр байдгийг нуух юун. Харин Г.Эрдэнэтунгалаг бол огт өөр дүр төрх. Яг л Холливудын өөртөө итгэлтэй, туулсан амьдралаа нуудаггүй, түүнээсээ ичдэггүй ховор, үнэн чанар энэ дуучин бүсгүйд бий. Уг нь хоолойн цараар бол нийтийн дуундаа хэнийг ч дагуулахгүй энэ бүсгүйн анхны нөхөр начин Сэр-Од хэмээх эр байв. Энэ бөх залуу эр хүнд баймгүй хуншгүй зан гаргасан нь охиныхоо ээж, дуучин бүсгүйг хөл хүнд байхад хаяж одсон явдал. Бүр болоогүй дараагийн амьдралаа зохиохдоо хуримандаа урьсан гэж байгаа. Ёстой бүдүүн хадуун бөх хүнээс л гарах ухамсрын доройтол энэ биз.

Харин дуучин бүсгүй начнаас хөөрхөн охин тэвэрч үлдсэн нь Есүй. Бяцхан Есүй өдгөө бэлтгэл ангийн сурагч.  Хөгжмийн зохиолч эмээ, дууны шүлэгч өвөө хоёрынхоо хайранд өлгийдүүлэн өсч буй хөөрхөн Есүй тун ч нүүрэмгий, дуулж, бүжиглэх авьяастай гэсэн. Тэр хэзээ нэгэн цагт ээж шигээ дуучин болох ч юм билүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Odnoo
    Odnoogiin ohin neeh sain jujigchin bolj estoi chadahgue bhaa.Neg l yavahgue aviyas muutai haragdaad baidag.
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin
    ene neg heden umnaas uur hvmvvs mongold baidaggvi um shig l baih um ene setgvvlch nar ard tvmenlvvgee joohon oirtoj egel jiriiin gudmand ybaa vree daguulsan vzesgelent bvsgvichvvdiin zurgiig ydaj tabiach mash olon bna sh dee
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin
    Saihan saihan,manai buh ohid emegteichuud hamgiin saihan ,m
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • ichig ichig
    D.Danzanravjaagiin ichig ichig unshaarai!!!
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин
    одгэрэл хамгийн хөөрхөн нь байна
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • hehe
    harin tiim.hudlaa guvj uguh yumaa.hehe
    2015 оны 03 сарын 05
  • Зочин
    yanhan
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Миний санахад Намсрайн Сувд гэдэг дээ. Юун Банзрагч вэ?
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
    • hehe
      harin tiim.hudlaa guvj uguh yumaa.hehe
      2015 оны 03 сарын 05
  • zochin
    Erdenetungalagiin esui ohin yag emeeteigee adilhan saikhan ohin bna
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • teneg
    tsogzolmaa guain nuhur namsrai naad ohiniig n ganchimeg gedeg yum huduunii yumnuud setguul zuid duurchee
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • zaya
    odgerel odonchimeg erdenetungalag goe bna
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • хахаха
    ЦОГЗОЛМАА ГУАЙН ОХИНТОЙГОО АВАХУУЛСАН ЗУРАГ ТАВЬЧИХААД ЮУН НОРОВБАНЗАД,БАНЗРЭГЧ БОЛООД ЯВЧИХАВ АА,СЭТГҮҮЛЧ ЭЭ АРАЙ Л БАЙНА ШҮҮ
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025