Сонгодог болон нийтийн дууны сорууд хамтран

Монголын рок поп болон нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэдний олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэлийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

МУГЖ Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий”, Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь”, “Миний ээж тэмээчин” зэрэг уран бүтээлүүдийг нь сонсоогүй хүн ховор төдийгүй тэдний уран бүтээлийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой байдаг. Энэ ч утгаараа нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын зүүн болон говийн бүсийн нутгийн эмэгтэйчүүд, ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна.

3 сарын 6-ны өдөр Замын-Үүдэд, 7-ны өдөр Сайн-Шанд, 8-ны өдөр Хэнтий аймагт, 3 сарын 9-нд Дундговь аймагт хийх юм байна. Дашрамд сонирхуулахад тэдний хамтран ажилласан анхны уран бүтээл нь одоогоос 9 жилийн тэртээд буюу 2006 онд мэндэлж байжээ. Энэ талаар манай сайтын хамт олон эрхэм уран бүтээлчдээс тусгайлан авсан сурвалжлагаараа мэдээлэх болно. 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025