БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд" кино “Тэнгис”, “Өргөө” кино театруудад өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ.
“Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор олноо танил болсон Оскарын шагналт найруулагч Жан Жак Анногийн киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.
Киноны нээлтэд Монголын урлаг соёл, улс төр, бизнесийн гээд салбар салбарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирлээ.
"Чонон сүлд" кино нийт 28 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн билээ. Тэрбээр бидний мэдэх “Титаник”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон бөгөөд Хятадын зохиолч Зян Рун “Чонон сүлд” романыг 2004 онд хэвлүүлсэн бол 2005 онд БНХАУ-ын шилдэг зохиолоор шалгарч байжээ. Мөн тус кино нь энэ сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн “Чонон сүлд” кино 246 сая юанын орлогоор тус улсын хамгийн их орлого олсон киноны жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бөгөөд үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрээд байгаа киногоор шалгарчээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)