Хүүхдийн бурхан Бүжинлхам ивээг охин минь!

Зохиолч Б.Шүүдэрцэцэг өнөөдөр цахимаар олны анхааралыг татаж олон хүмүүсийн зүрх сэтгэлийг сэртхийлсэн аймшигт хэргийн талаар эмгэнэл илэрхийлж үзэл бодолоо бичсэн байна.

Өчигдөр 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан тухай уншлаа.
Хүний орчлонд яаран яаран ирсэн, хүслийн тэнгэр-бурханы бэлэг болсон нэгэн бяцхан од тэнгэрт харважээ. Жаахан тэргүүн дээр нь тэнгэрийн гэрэлт цагираг асаалттай, турьхан нуруундаа нүдэнд үл үзэгдэх сахиусан тэнгэрийн даль дэрвэлзсэн бурханы бяцхан элч хорвоогоос буцчихаж. Ээжийнхээ өвөр дээр эрхлэн, энгэрийг нь налахдаа мөөмөө тэмтрэх, нойрон дундаа хэлээ хөхөн бумбагнах, зүүдэндээ үнэгчлэн мишээх дөрөвхөн настай нялх охин зодуур нүдүүр хүчирхийллийн золиос болж, нүд халтирам зургууд нь цахим ертөнцөөр дэлгэгдэж байна. Бид муу муухай юманд хичнээн дасал боллоо ч хүүхдийн тарчлаанд, хүүхдийн цаг бусын үхэлд, хүүхдийн эсрэг балмад хүчирхийлэлд л дасч болохгүй!


Энэ нийгмийн бухимдал, олны сэтгэл зүйн хямрал туйлдаа хүрсэн нь үе үе ойрхон давтамжтай гарах болсон балмад харгис гэмт хэргүүдээр илэрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж "чимээгүй дайн" байдаг. Хохирогчид нь хүн амын хамгийн хүчин мөхөс, эмзэг дорой бүлэг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд болдог.
Олон жилийн өмнө 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан жил би "Чемодантай "юм" " хэмээх нийтлэлдээ "Гэр цэвэрлэсэнгүй" гэж хойд эцэгтээ зодуулан амиа алдсан 6 настай Н хэмээх охиныг ээж нь нөхөртэйгээ хамсан чемоданд хийж булсан хэрэг хожим илэрсэн тухай бичиж байлаа. 6 настай охиноо нөхөртөө зодуулж алуулчихаад тэр шөнөдөө чемоданд "эвхэж" хийгээд 1-р хорооллын хойгуурх нүцгэн уулсын гуу жалганд булчихсан ээж байсан л юм даа. Охины өмсч байсан хувцас, төрсний гэрчилгээг хойд эцэг нь шатаасан байдаг. "...Хүний асрамжинд байх балчир насандаа хүүхэд асрах, гэр цэвэрлэх гээд насандаа ахадсан ачаа үүрч, гэрийн бяцхан зарц байсан тэр жаахан охины амьдарч байсныг нотлох ганцхан хуудас цаасыг хожим мөрдөн байцаагч нь ИБМУГ-аас олж биеийн байцаалт болгон хавсаргажээ. Тэр нь " Эцэг М-н О, эх Ч-ийн Б 1984 оны зургадугаар сарын 3-эд нэгдүгээр амаржих газарт төрсөн охин Н-ыг эх Б-гээр овоглон 1984 оны долдугаар сарын 3-нд Сүхбаатарын районы 2529-рт бүртгүүлсэн материал байгаа болохыг тодорхойлов." хэмээсэн Улсын төв архивын алгын чинээ бичиг. Өнцөгт нь "Энэхү лавлагаа нь гэрчилгээг орлохгүй" гэсэн өгүүлбэр буй" хэмээн бичиж "Ардын эрх" сонинд нийтлүүлж байж.
Тэр цагаас хойш олон олон гэмгүй балчир үрс харгис эцэг, эхийн гарт амиа алдсаар л байна.
Алив, "3 сая дахь иргэн" шоуны гол дүрийнхээн, энэ бяцхан охины хэрэг дээр "тоглолт" чинь хэрэгтэй байна. Цаашид амь үрэгдэж болзошгүй балчир үрсийг хамгаалахад бас "тоглолт" хэрэгтэй байна!
Хүүхдийн төлөө үндэснийхорооны дарга хатагтай Ишбадамын Нарантуяа Та "хөшигний өмнө" гарч ирнэ үү! Сэжигтнүүдийг тусгаарлан хорьсон уу, хавтаст хэрэг нээсэн үү, үрээ алдсан ээжийн эрхийг хамгаалж байна уу? Шүүхээр хэрэг шудургаар шийдэгдэх болов уу? Танаас сонсмоор байна!
Эрх баригч намууд ч гэсэн Хүүхдийн эрх хамгаалах хүндтэй албыг нийгмийн хариуцлагагүй, ажлын туршлагагүй хамгийн гол нь ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ, СОНГУУЛЬД ЯЛАГДСАН, УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ НЬ ТӨГСЧ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ШАГНАЛ БОЛГОЖ ӨГӨХӨӨ БОЛИОЧ!
Эрхт тэнгэрийн элч-бяцхан жаахан охин минь чиний хойноос ГЭРЭЛТ ЗУЛ өргөе! Айдас хүйдэсгүй, амгалан энхжингийн оронд одох замыг чинь түг түмэн зул, сэтгэлийн ерөөлөөр гэрэлтүүлье! Хүүхдийн бурхан Бүжинлхам ивээг охин минь!
Ум ма ни бад ми хум!
Boos

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (20)

  • Зочин
    УМ МААНИ БАД МИ ХУМ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин
    УМ МААНИ БАД МИ ХУМ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • mongolia
    eooo.yu unshihvaa.um maani badmi hum
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • хэ хэ хэ
    мэдрэл муутай хүмүүс мөн ч их комент бичих юм аа даа.
    2015 оны 02 сарын 28
  • um ma ni bad me hum
    um sain amgalan boltugai. zamiig ni gereltuulya.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин
    УМ МААНИ ПАД МИ ХУМ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр сэтгэл өвдөж зүрх сэмширсэн явдал ийм зүйл дахин гарахгүй байх болтугай л гэж ерөөе Ум амгалан болох болтугай.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • ТИЙМЭЭ
    ЭХ ХҮНИЙ СЭТГҮҮЛЧ ХҮНИЙ СЭТГЭЛ ШИМШРҮҮЛЖ НИЙТЛЭЛ БИЧИЖ БИДЭНД НЭГ ХҮНД УМ МААНИ ПАД МИ ХУМ ГЭЖ БИЧИХ КОМЕНТ ЗАЙ ӨГЛӨӨ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • монголд хүүхдийн эрх эрх чөлөө хэдээ дээшлэх бол гэмгүй бяцхан хайрын бурхдыг минь араатангууд алж бна бид хүүхдүүдээ нүдний цөцгий мэт хайрлах юмсан , яах ёстой вэ энэ хүн дүртэй араатнуудаа хумих цаг болжээ нэг хоёр эх нэгдээд нэмэр алга нийгмээрээ нэгдэе бусдыг хайрласан үнэн үг хамгийн сайхан АНУ ХАТАН КИНО ГАДААДАДАА ГАРГАСАН ЦОРЫН ГАНЦ МОНГОЛ ЗОХИОЛЧ
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • сайханаа
    ЗОХИОЛЧ СЭТГҮҮЛЧИД Л ЭНЭ НИЙГМИЙН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧИД ШҮҮ ДЭЭ _... БИДНИЙ ҮРСИЙГ ЯМАРЧ БАЙСАН АМАР ТАЙВАН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХАД БИД Л ЗҮТГЭХ ЁСТОЙ
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин
    гэрэлт зүрх гээп гайхалтай хүүхдүүдийг энэрч хайрлаж уриалдаг пейжийг нь харсануу
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • zochin
    Ulz toriin zamnal ni duusj bgaa muu awgai nar zai tawij, olon niitiin humuunlegiin ajild itevhitei oroltsdog zaluuchuudiig songoosoi
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Багш
    Зохиолч Шуудэрцэцэг хумуунлэг уйлсэд идэвхитэй оролцдог, уриалдаг, бас оороо манлайлдаг. Хуухэд эмэгтэйчуудийн эрхийн толоо их зуйл хийж байгаа мундаг эмэгтэй.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • ишдамбын нарантуяа д
    мах зарж баяжсан хүн хүний хүүхдийг халамж тавьж хайрлаарай таны гоё гоё зургийг сонгуулиар л хардаг шүү хүүхдийн төлөө дусал хөлсөө гаргаарай амжилт танд эрх мэдэл нь бна
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • хэ хэ амжилт
    АНУ хатан зохиолоо киногоо АМОЗОНК ЦЭГ КОМ ДЭЭР ГАРГАСАН ХҮН ДЭЭ _ МОНГОЫН НЭРИЙГ ДЭЛХИЙД ДУУЛГАНА ГЭДЭГ ГОЁ АМЖИЛТ ЗОХИОЛЧОО , оОХИНЫ хувьд ум маании пад ми хум
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин
    зарим зохиолч сэтгүүлчид бүүр ууланд үнэтэй байшиндаа галзуурсан ойлгомжгүй цус нөж гэсэн шүлэг бичээд сууж байхаар ийм зүйлд анхаарвал бүүр сүүлд ажилд орох гэсэн охид хүртэд аймшигиййн цус нөж туулан гээд л ӨЛЗИЙТӨГСИЙН зохиолыг уншаад айлгасан тэртэй тэргүй хар бараан амьдралыг сайн сайхан хүнлэг талаас нь харуулбал залуучууд гүн ухаанаар ойлгохгүй болоод бна
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
    • хэ хэ хэ
      мэдрэл муутай хүмүүс мөн ч их комент бичих юм аа даа.
      2015 оны 02 сарын 28
  • НЭЭРЭН
    зарим зохиолч сэтгүүлчид сонгууль дагаж гүйгээд л гүйнд хайртай морь шиг хүний дагуул хүний мөнгөний реклам хийж бсанаас сэтгүүлчийн ур чадвараа ашиглаад хүнлэг байвал бид мэт нь гэгээрдэггүй юмаа гэхэд ухаарахсан даа
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин
    сайхан эмэгтэй , БУЯНЫ ҮЙЛС ХИЙЖ БҮХНИЙГ ӨМӨӨРЧ ЧАДДАГ АВЪЯАСЛАГ СЭТГҮҮЛЧИДТЭЙ БГААДАА БАЯРЛАНАМ
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • tedend erx gej bx eosgvi
    Il gargaj ogooch bvr olnii nvdend xaruulj tamlaliig oorsodod n amsuulmaar bna tegj bj ene xvchirxiilel zogsono
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин
    Зарим нь хүсээд ч олж авч чаддаггүй бурханы бэлгийг харгис хэрцгий нэг нь зүгээр л алж хядаж байхын хэцүү юм аа. Хөөрхий дөө 4хөн настай юмыг зодож байхдаа яаж харж байсан бол аймар юмаа. Хорвоод дахин төрөхдөө сайн ээж аавд заяагдаасай.
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025