Брэндийн хувцсыг баруун солгойгүй өмсдөг, Монголын зартай загварлаг хүүхнүүдийн нэг Б.Баярмаа “Торго”-ын шоун дээр өөрийн зохиож урласан дээл өмсөж ирснээр хурсан олны анхаарлыг татаж “гариг андуурсан” хэмээн дуудуулж байсан цаг саяхан.
Тэгвэл тэр дэлхийн алдартай загварын шоунуудын нэг “Mercedes Benz”-ийн загварын долоо хоногт өөрийн өвөл намрын коллекциороо оролцоод ирсэн байна.
Загварын шоунд оролцох гэж ийн элдэв янзаар үндэснийхээ дээлийг өмсөж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан тэрээр үндэсний хэв шинжийг орчин үеийн чиг хандлагатай хослуулан хийснээрээ онцлог байсан хэмээн гадны хэвлэлүүдэд ярилцлага өгчээ. Ингээд түүний үндэснийхээ хувцасыг орчин үетэй хослуулан загвараа урласаныг доорхи зургуудаас харцгаая.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (9)