Алдартай дуучны охин 15 насны төрсөн өдрөө 30 саяар тэмдэглэв

Оросын алдартай дуучин Дмитрий Маликовын охин Стефания 15 насны ойн баяраа Рублевкийн караоке клубт тэмдэглэжээ. Тансаг клубыг эцэг нь 1 сая рубль буюу манай мөнгөөр 30-33 сая төгрөгөөр түрээсэлсэн гэнэ.


Эцэг Маликов охиндоо төрсөн өдрийн бэлэг болгон Москва хотын төвд орших 3 өрөө байрыг бэлэглэжээ. Баян тансаг амьдралд умбаж өссөн Стеша охин сүүлийн үед өөрөө хөдөлмөрлөн, мөнгө олох болжээ. Тэр загвар өмсөхийн зэрэгцээ дуулж эхэлсэн байна. Стеша интернэтэд эцгээсээ ч илүү алдартай. Ямар ч гэсэн дагагчдын тоо 70 мянгад хүрчээ. Түүгээр барахгүй Стефания саяхан Америкийн “Teen Vogue” сэтгүүлийн нүүрнээ заларсан билээ.


Стеша төрсөн өдрөөрөө өөр шигээ алдартнуудын хүүхдүүдийг урьж, архи, тамхигүй тэмдэглэсэн гэнэ. Зочдын дунд Дени Байсаров (Алла Пугачевагийн зээ), Филипп Газманов, Арсений Шульгин, Полина Матвиенко, Лиза Мамиашвили, Анна Табакова, Юрий Киселев, Михаил Семендуев байлцжээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025