Джери Холлиуэлл хуримандаа “Spice Girls”-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж, дуулуулна

Америкийн дуучин Джери Холлиуэлл хуримандаа заавал өөрийн найз нарыгаа урина гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, алдарт “Spice Girls” хамтлагийн “охид”-гүйгээр хуримаа төсөөлөхгүй байгаа гэнэ.


“Spice Girls”-ийн экс гишүүн, 42 настай Джери Холлиуэлл өнгөрсөн оны 11-р сард сүй тавьсан билээ. Түүний сүйт хархүү бол “Формула 1”-ийн “Red Bull Racing” багийн удирдагч Кристиан Хорнер. Тэд хуримаа яг хэзээ хийхээ товлоогүй байгаа ч Английн Лондон хотод гэдэг дээр санал нийлээд байна. 
Джери Холлиуэлл ярилцлага өгөхдөө “Хамтлагаа бүрэн бүрэлдэхүүнээр нь хуриман дээрээ цуглуулахсан. Хэдэн жил хамтдаа дуулаагүй охид маань миний хуриманд ая дуугаа өргөнө гэж найдаж байна” хэмээн өгүүлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025