Холливудын од Джонни Депп мөрөөдлийн, супер хамтлагаа байгуулжээ. Депп энэ удаа хөгжимчин Элис Купер, “Aerosmith” хамтлагийг үндэслэгч Джо Пэрри нартай хамтарч байгуулсан рок хамтлагаа “The Hollywood Vampires” гэж нэрлэв.

Ер бусын хамтлагийн анхны тоглолт энэ оны 9-р сард Рио-де-Жанейрод зохиогдох “Rock in Rio” наадам дээр болно.
“The Hollywood Vampires” гэдэг нэрийг хөгжмийн хорхойтнууд, рокерууд андахгүй. Купер 1970-аад онд "Холливудын цус сорогчид” хамтлаг байгуулсан билээ. Домогт Джон Леннон, Ринго Старраас гадна Гарри Нилссон, Кит Мун нар тус хамтлагт байсан. Тэдний “ичээ” нь Лос-Анджелес дахь “Rainbow Bar and Grill” баар байжээ.

Джонни Депп өмнө нь рок хамтлаг байгуулахгүй, кино ертөнц дэх нөлөө, нэр хүндээ ч ашиглахгүй гэж нэг бус удаа мэдэгдэж байсансан. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгээр шинэхэн “The Hollywood Vampires” хамтлаг хэдийн бүрэн хэмжээний цомгоо бичүүлж амжжээ. Түүнээс гадна Депп одоо “Карибын тэнгисийн дээрэмчид” цувралын 5-р хэсгийн зураг авалтдаа орсон гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна