Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр гэр бүлийн хамт Монголдоо ирлээ. Японы мэргэжлийн сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, 33 дахь түрүү хүртсэнээсээ хойш тэрбээр анхны удаа эх орноо зорин ирсэн нь энэ.
Мэргэжлийн сумо бөхийн түүхэн дэх хамгийн дээд амжилтын эзэн болоод буй Их аварга Хакүхо М.Даваажаргал сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг "Бөхийн өргөө"-нд саатаж үзэх бодолтой байгаа гэнэ. Их аварга энэ удаа сар шинийн өдрүүдэд Монголдоо байж амжихгүй бөгөөд битүүнд Япон руу буцаж нисэх юм байна. Түүнийг Монголын спортын алдартанууд угтан авч хүндэтгэл үзүүлсэнийг фото сурвалжлагаар хүргэе.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (9)