“YouTube” интернэт сервис 2015 оны 2-р сарын 15-нд 10 насны ойгоо тэмдэглэв. “YouTube” сайтад өдөрт 4 тэрбум бичлэг үздэг бөгөөд хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд 3-т жагсдаг. Тэмдэглэлт ойг тохиолдуулан “YouTube” түүхэнд хамгийн алдартай 10 бичлэгийг жагсаалаа. Үүний 8 нь хөгжмийн клип аж.

1. Солонгосын дуучин PSY-гийн “Gangnam style” клип - 2 тэрбум 241 сая.
2. Джастин Биберийн “Baby” клип - 136 сая.
3. “Ice bucket challenge” – 1 тэрбум гаруй. Мөстэй ус өөр дээрээ асгах буюу мөнгө хандивлах замаар өвчний эсрэг тэмцэх энэ кампанит ажилд олон алдартан оролцжээ.
4. Америкийн дэнс дуэт “LMFAO” – 818 сая.
5. Эминем ба Рианнагийн “Love The Way You Lie” клип - 811 сая.
6. “Чарли миний хурууг хазчихлаа” - 811 сая. Дүү нь ахынхаа хурууг хазаж байгаа бичлэг.
7. Дженнифер Лопес ба рэппер Pitbull нарын “On The Floor” клип - 809 сая.
8. Шакирагийн “Waka Waka” (This Time for Africa) клип – 806 сая. Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу.
9. PSY-гийн “GENTLEMAN” - 796 сая.
10. Леди Гагагийн “Bad romance” клип - 614 сая.
Сэтгэгдэл байхгүй байна