Ли Джун Ки 16 сая дагагчтай болжээ

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Ли Джун Ки интернэтийн “Weibo” сүлжээнд 16 сая дагагчтай болсноо нийтэд зарлалаа. Ли өөрийн 16 сая шүтэн бишрэгчдэд хандаж, энэ хөгжилтэй зургаа тавьжээ.


Ли Джун Ки телевизийн болон дэлгэцийн олон кинонд тоглосон. Үүнд: “Венера буудал” (2004), “Хаан ба алиалагч”, “Анхны цас” (2007), “Баатар” (2009-2010), “Аран ба Магистрат” (2012), “Хоёр долоо хоног” (2013), “Чосоны буудагч” (2014 он) гэх мэт. Ли бас загвар өмсөхийн зэрэгцээ тэквондо, бүжгээр хичээллэдэг юм байна.
Ли одоо Хятадад “Under the Sicilian Sun” киноны зураг авалтдаа оржээ. Энэ кинонд мөн жүжигчин бүсгүй Чжоу Дон Юй тоглож байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025