Бенедикт Камбербэтч дурлалт хосуудын өдөр гэрлэжээ

Шерлок Холмсын дүрээрээ алдаршсан Бенедикт Камбербэтч Гэгээн Валентины өдөр сүйт бүсгүй Софи Хантертайгаа гэрлэлээ. Софи бол театрын найруулагч, жүжгийн зохиолч, жүжигчин, бас дуучин хүн. Залуу хос удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа зарласан. Бенедикт Камбербэтч 38 настай бол Софи Хантер 36-тай юм байна.


Тэд гэрлэлтээ маш нууцалж байсан ч Их Британий Уайт арал дээр хуримласан гэж сэтгүүлчид мэдээллээ. Бенедикт хуримынхаа гэрчээр Мартин Фриманыг сонгожээ. Мартин мөн “Шерлок Холмс” кинонд тоглож, доктор Ватсоны дүрийг бүтээсэн билээ. Алдартнуудаас лав л Кира Найтли энэ гэрлэх ёслолд хүрэлцэн иржээ. Гэхдээ Бенедикт, Софи хоёрын хуримын аялал удаан үргэлжлэхгүй байх, яагаад гэвэл удахгүй Оскарын шагнал гардуулах ёслол болно. Бенедикт Камбербэтч энэ нэр хүндтэй шагналыг авах магадлал өндөр байгаа. Эцэст нь өгүүлэхэд, тэр бол гомочуудын эрхийн төлөө идэвхтэй тэмцэгчдийн нэг гэдгийг хүмүүс андахгүй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025