Мэндийн цэнхэр хадгаа дэлгэх Сар шинийн баярын мэндтэй зэрэгцэн шинэхэн “Гранд” уншигч та бүхэнд хүрч байна. Оюун санааны охь ноён оргил Бурхан багшийн сургааль Ганжуур, Данжуур их хөлгөн судар айл бүрийн хойморт залрах өдөр ойрхон ирснийг бид дуулгаж байгаадаа таатай байна. Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэх ажил 5 жилийн турш явагдаж байгаа юм. Одоогоор 90 боть нь хэвлэгджээ. Нийт 300 гаран боть судар буй юм. Дэлхийд Ганжуур, Данжуурыг хос хэлээрээ буулгаж байгаа одоогийн байдлаар цорын ганц улс нь Монгол. Тэгэхэд дэлхий нийтийн хэл англи дээр зөвхөн Ганжуурыг дөнгөж одоо л буулгах гээд Англи, Америкийн эрдэмтэд хамтран хэрэгжүүлж буй аж. Энэ тухай та Б.Дарамбазар хуваргын ярилцлаганаас уншаарай.

Амнаас нь унах ганц үг ч алт мэт үнэ цэнэт, эрхэмсэг яруу Ц.Хулан ахайтан ярилцлага өглөө. Хэзээд ярилцлага, ярилагчийнхаа зэрэг зиндаагаар илүүрхэж ирсэн бидний бас нэг үнэлгээ энэ болов.
Асашёорюү Д.Дагвадоржийн гэргий Г.Тамирын фото түүх таны өмнө дэлгэгдлээ, “Монгол газар” компани дампуурлаа зарлаад буй энэ өдрүүдэд түүний охь хайрын эзэн болж асан топ Д.Пүрэвсүрэн, Ард түмний мисс Д.Ариунцэцэг нарын хэн нь хэн болох, нөхрийнхөө талаар чухам юу өгүүлснийг, Монголын том ламбагуй нарын амьдрал, замнал, дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн залуус хэн нь хэн болох, үзэгчдийг байлдан дагуулж буй “Жан Бу Ри” ирлээ СОАК-ны тухай сонирхолтой мэдээлэл зэргийг та энэ дугаараас уншаарай.
МЗХ-ны А.Мөнхбат сүй тавьсан, Ж.Оджаргалын хүүгийн анхны хайр хэн байв, Б.Жигжид сайдын охины нууцлаг амьдрал, МИАТ-ын Ц.Орхоны гэргий НҮБ-д данстай, жүжигчин Р.Анхнямын хонгорхон амраг зэрэг олон сонирхолтой мэдээлэл багтсанаас гадна уламжлал ёсоор “Гранд Сонгодог”, “Та битгий уурлаарай таны хувцас ингэж ярьж байна”, Fashion art editor Ж.Нандинзаяагийн булан охид бүсгүйчүүддээ ямар сонирхолтой мэдээлэл бэлдсэнийг та сонирхоорой.
Хорвоод нууц зүйл гэж нэгээхэн ч үгүй. Бурханы сургаалийг хүртэл эх хэл дээрээ уншиж буй энэ өдрүүдэд Монгол түмэн маань хямралыг гэтлэн төгс оршихуйд хүрэх болтугай. Та бүхэн сайхан шинэлээрэй.
Дугаарыг удирдсан Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна