Хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг Синди Кроуфорд 2 хүүхэд төрүүлж, 48 нас хүрсэн ч гоолиг, сайхан хэвээр байгаа нууцаа дэлгэн, өөрийн зохиосон хоолны цэсээ сурталчиллаа.

Синди Кроуфорд “Биеийн тамирын зааланд хичээллэхээс гадна зөв, зохистой хооллолт маш чухал” гэж зөвлөв. Тэр өөрийн боловсруулсан хоолны системийг “Синдийн үндэс” гэж нэрлэжээ. Түүний багц хүнс 225 долларын үнэтэй бөгөөд 3 өдөрт хэрэглэхээр тооцоолсон аж. Үүнд зөөлөн коктейль, дөнгөж шахсан жимсний шинэ шүүс, бас эрүүл, тэжээллэг үдийн ба оройн хоол багтсан.
Хамгийн гол нь хоногт 1500 калориос хэтэрч болохгүй гэж Синди үздэг. “Миний цэсэнд олон тэжээллэг бодис агуулагддаг. Бие цэвэрлэхээс гадна ашигтай, эрүүл хүнс. Энэ нь гарын доор үргэлж бэлэн байх хоолны автомат гэсэн үг” гэж Синди Кроуфорд мэдэгдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна