Дэлхийн топ модель Ирина Шейк 5 жил амрагласан Криштиан Роналдогоос салсны дараа анх удаа ярилцлага өглөө. Ирина Шейк бусад загвар өмсөгчийн хамт Нью-Йорк хотод “Sports Illustrated-2015” сэтгүүлийн шинэ дугаарыг танилцуулах арга хэмжээнд оролцжээ.

Ирина ярилцлагын үеэр Криштиан Роналдогийн тухай ярихаас эрс татгалзсан ч бусад асуултад хариулав. “Одоогоор ганцаараа байгаа. Хэн мэдэх билээ, өнөөдөр ч заяаны ханьтайгаа учрах юм бил үү?” гэж Ирина ярилаа. Түүнээс ямар залуу хайдаг талаар асуухад “Надад үнэнч байх эрийг хайж байгаа. Ирээдүйн амрагийн маань гол чанар энэ. Эрчүүдийн үнэнч, шударга занг юунаас ч илүү үнэлдэг” гэжээ.
“Дурлалт хосуудын өдрийг яаж өнгөрөөх вэ?” гэсэн асуултад Ирина Шейк “Гэгээн Валентины өдрийг гэртээ тэмдэглэнэ. Би орос хүн. Сайн оргилуун дарс, шоколад, романтик кинонд дуртай. Саяхан “Хөөрхөн хүүхэн” кино үзээд хайр дурлалд итгэсээр байгаа гэдгээ ойлгосон. Үнэхээр сайхан” гэж хариулав.
Сэтгэгдэл (4)