Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона залуухан амрагийнхөө төлөө гоо сайхны мэс засал хийлгэжээ. 54 настай Марадонагийн одоогийн амраг нь 24-тэй Роса Олива билээ.

Марадона нүүрний арьсаа татуулж, нүдний доорх унжсан арьсаа авахуулан, улмаар үрчлээгүй, гоё, толигор арьстай болжээ. Ихэнх одод гоо сайхны мэс засал хийснээ нуудаг бол Диего Марадона спортын шинэ нэвтрүүлэгт оролцохдоо өөрөө энэ талаар ярьжээ. Үзэгчид түүний эмч нарын ур чадварыг бишрэн, Марадонад урамын үг, магтаал харамгүй хайрлав.
Зарим шүтэн бишрэгч том гэдсээ багасгаж, бие галбир, жингээ хэвийн болгох хэрэгтэй гэж түүнд зөвлөжээ. Харин Марадона “Цагийн юм цагтаа” гэж хариуллаа. Марадона телевизийн төсөлд оролцох зэргээр ажил хийсний ачаар хар тамхи, архиа хаяж, илүүдэл жингээсээ салсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна