Алдарт “People” сэтгүүл дуучин Кристина Агилерагийн охин, 6 сартай Саммер Рейний зургийг нийтэлжээ. Агилера удаан хугацааны турш өөрийн охины нүүр царайг нууцалж, зөвхөн хөл энэ тэрийн зургийг нь интернэтэд тавьж байсан билээ.
Кристина Агилера “Би охинтой болсондоо маш их аз жаргалтай байна. Түүнийг өрөөнд орж ирэхээр эргэн тойрон тэр чигтээ гэрэлтээд явчихдаг” гэж ярив. Түүний том хүү, 7 настай Макс Лирон бяцхан дүүдээ их хайртай, үргэлж халамжилдаг гэнэ.

6 сартай бага хүүхдээ асрахын зэрэгцээ Агилера шинэ цомог дээрээ ажиллаад эхэлжээ. Тэр энэ удаа дуучин Фаррелл Уильямстой хамтран цомог гаргах аж. “Материал цуглуулж, дууны үгээ бичиж байгаа. Надад олон, шинэ дууны санаа төрсөн. Гэхдээ миний хувьд ажил биш Макс, Саммер хоёр үргэлж нэгдүгээрт байх болно. Тэд бол миний сансар орчлон” гэж Кристина Агилера ярилцлагынхаа төгсгөлд хэллээ.

Сэтгэгдэл байхгүй байна