Коомд орсон Уитни Хьюстоны охин Кристинагийн бие сайжирч байна. Энэ талаар Кристинагийн эцэг Бобби Браун мэдэгдлээ.
“Бурхан бидний залбирал, мөргөлийг сонсчээ. Бидний нууцыг хүндэтгэхийг дахин гуйя. Мөн бидний залбирал мөргөлд нэгдсэн та бүхэнд талархлаа илэрхийлж байна” хэмээн Бобби Браун хэлжээ. Түүнээс гадна Кристинагийн эцэг зориуд санаатайгаар худал мэдээ, мэдээлэл цацдаг олон нийтийн мэдээллийн байгууллагууд шүүхийн хариуцлага хүлээх болно гэж сэрэмжүүлэв.

Бобби Браун “Миний охины биеийн байдлын талаар TMZ, The National Enquirer, The Atlanta Journal Constitution, The Daily Mail зэрэг мэдээллийн байгууллагууд үнэнд үл нийцэх мэдээ түгээсээр байна. Цаг нь ирэхээр манай гэр бүлийн хуульчид энэхүү асуудлыг сөхнө” хэмээжээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (7)