Алдартнууд татвараас зайлсхийжээ

Алдартай дуучин Тина Тернер, жүжигчин Джон Малкович, дуучин Дэвид Боуи, жүжигчин Джоан Коллинз, рокер Фил Коллинз, загвар өмсөгч Эль Макферсон нартай холбоотой олон улсын том дуулиан дэгдлээ. Тэднийг орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн гэж сэжиглэж байна. Их мөнгөтэй болох тусмаа улам харамч болдог байж магадгүй.


Европын хэдэн орон “Нэг тэрбум гаруй долларын татвар төлөгдөөгүй” гэж мэдэгджээ. Энэ хэрэгт шоу бизнесийн оддоос гадна бизнесмэнүүд, улстөрчид ч холбогдсон аж. Дээр нэр нь дурдагдсан алдартнууд бүгд эх орондоо татвар төлөхийн оронд хөрөнгө мөнгөө Швейцарийн банканд нууцаар хадгалуулжээ. Жишээ нь “Genesis” хамтлагийн Фил Коллинз л гэхэд 7 нууц данстай гэнэ. Мөн Саудын Арабын хааны гэр бүл, Билл Клинтоны гэрийнхэн гээд татвар төлөөгүй дуулиан газар авсаар л.

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025