
Холливудын сайхан хүүхнүүдийн нэг Ума Турман Нью-Йоркт цоо шинэ имиджтэй гарч иржээ. 44 настай жүжигчин бүсгүйн шинэ нүүр царай олныг цочирдууллаа. Ума Турманы нүүр царай эрс өөрчлөгдсөн бөгөөд энд тэндээ таталдаж, ямар ч хувиралгүй мэт болжээ. Том алаг нүд нь онигордуу болж, ерөнхийдөө сүүмийсэн шөнтгөр харагдаж байв.
Бүгд л түүнийг нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж шуугиж байна. Харин Ума Турманы найзууд түүнийг өмөөрөн “Мөнх залуугаараа байхын тулд тэр нүүрний будаг шунх хэрэглэхээ огт больсон” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна