Холливудын од Том Круз "Mena" гэдэг шинэ кинонд тоглохын тулд богино хугацаанд аль болох их таргалах зорилгыг өмнөө тавьжээ. Тавихаар барахгүй хэрэгжүүлж эхэлсэн байна.
Алдартай жүжигчин маань энэ удаа хоёр талд ажилладаг тагнуулчийн дүр бүтээж байгаа аж. Киноны найруулагч Даг Лайман “Энэ кинонд хиймэл гэдэс, нүүр хувиргалт зэргээр үзэгчдээ хуурч болохгүй. Илүү үнэмшилтэй болгохын тулд заавал таргалах хэрэгтэй” гэж Томыг ятгажээ.

Том Круз уг нь “үнэд орж” таргалахгүй гэж эсэргүүцмээрсэн. Гэвч тэр урлагийн төлөө өөрийгөө золиослохоор шийдсэн байна. Том Круз хэвийн жин дээрээ нэмж, 50 кг таргалах ёстой болжээ. Киноны зураг авалтын багийнхан одоо өндөр илчлэгтэй хоолоор түүнийг өдөр шөнөгүй шахаж байна. Бүгдээрээ тарган Том Круз ямархуу харагдахыг харах л үлдлээ.
Эх сурвалж. Grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна