“МАСК” продакшны жүжигчин Э.Алдар удтал “орь ганцаараа” явсаны эцэст сэтгэл зүрхнийхээ эзэнтэй учирсан мөчид бид яг тулгарлаа. Гэгээн хайрын баярыг тохиолдуулан тэд завшааныг алдалгүй ашиглаж бие биедээ сэтгэлийн үгээ хэллээ. Би л хошин шогийн мэдрэмжтэй гэсэн шиг Алдараа маань хайр сэтгэлээ хүртэл хөгжилтэй маягаар илэрхийлж байдаг шүү.
-Хайрын баярын мэнд хүргэе. Валентины баярын талаар сэтгэгдэлээ хуваалцбал?
-Валентины баяр бол залууст их хүртээмжтэй бие биедээ хайраа илчлэх сайхан баяр. Гэхдээ манай монголчууд нэг зүйлийг ойлгодоггүй юм шиг байгаа юм. Валентины баяраар эрчүүддээ охидууд нь шоколад өгдөг шүү гэдгийг сайн санаж яваарай. /инээв/ Тэгснээс эрчүүд нь бэлэг авч бүсгүйчүүддээ өгдөггүй шүү. Ер нь бол гол утга нь тийм. Охидууд нь хайртай хүндээ хайраа илчлэхийн тулд хамгийн амттай шоколадаа өөрсдөө сэтгэлээсээ хийх ёстой гэдгийг энэ дашрамд хэлэх хэрэгтэй байх аа.
-Энэ дашрамд гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?
-Одоохондоо бол гэр бүл болоогүй байна. Манай найз охиныг Б.Хишигжаргал гэдэг. ТИС-д сурдаг. Бид хоёр анх уран бүтээл дээр танилцаж байсан. Хишигээ маань фото модель.
-Энэ валентинаар та хоёр юу төлөвлөж байна?
-Юм төлөвлөөгүй байна. Гэхдээ ер нь бол хамт байна.
-Өөрөө хэр олон шоколад авч байсан бэ?
-Шоколад уу? Хамгийн амттай, онцгой шоколадаа удахгүй авах л байх гэж бодож байна /инээв/ Урд нь бол авч байсаан, байсан.
-Найз залуу чинь эрэгтэй нь эмэгтэйдээ гоё шоколад өгдөг юм шүү гээд л сануулаад байна?
Б.Хишигжаргал:
-Бодсон юм байгаа. /инээв/
-Энэ дашрамд бие биедээ сэтгэлийн үгээ хэлээч?
Б.Алдар:
-Сэтгэл зүрхийг минь эзэмдсэн Хишигээ минь намайгаа хайрлаж яваарай.
Б.Хишигжаргал:
-Юу гэмээр ч юм бэ дээ. Энэ чинь одоо ямар эвгүй юм бэ.
-Яг тулчихаар эвгүй байх шиг байна?
Б.Хишигжаргал.
-Байхгүйд нь л хэлмээр юм байна. /инээв/
-Сонголтондоо жаахан эргэлзээд байна уу, үгүй юу?
-Үгүй үгүй тийм юм байхгүй. Заавал хэлэх ёстой юмуу? Ямар эвгүй юм бэ. За ингээд олон жил хамт байхын төлөө хоёулаа хичээе.
Эх сурвалж: Grandnews.mn
2014.02.14
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (2)