Дэвид Бекхэм “7” гэдэг нэртэй хүүхдэд туслах сан байгууллаа

Английн шигшээ багийн хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэм “UNICEF”-тэй хамтран хүчирхийлэл, өвчин, хатуу ширүүн харьцааны золиос болсон хүүхдүүдэд зориулан тусламжийн сан байгуулав.


“Миний энэ шийдвэрт олон зүйл нөлөөлсөн юм. Би спортоо орхиж, чөлөөт цаг ихтэй болсон. Түүнээс гадна миний хүүхдүүд надаар бахархаасай гэж хүсдэг. Би ойрын жилүүдэд “UNICEF” -тэй хамт олон саяыг цуглуулж, бүх дэлхийн хүүхдүүдэд тусална гэж бодож байна. Тэдэнд одоо хэзээ хэзээнээс илүүтэй тусламж шаардлагатай байгаа” гэж Бекхэм ярилаа.  
Бекхэм шинэ сангаа “7” гэж нэрлэжээ. Дэвид Бекхэм яг ийм дугаартай Английн шигшээ болон "Манчестер Юнайтед" багт тоглодог байсныг хүмүүс андахгүй. Түүнчлэн Бекхэм сүүлийн 10 жил НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр ажиллаж байгаа билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025