Алдарт Грэммийн шагнал гардуулах ёслол дээр продюсер, рэппер Канье Уэст бөөн шуугиан дэгдээлээ. “Шилдэг цомог” ангилалд шагнал хүртсэн Бекийг тэр эрс шүүмжилжээ.

Канье Уэст “Грэммийн ёслолыг зохион байгуулагчид жинхэнэ авьяастнуудыг хоёрдугаарт тавихыг хүсч байна. Бидэнтэй ингэж тоглохоо тэд болих ёстой. Бид ч цаашид энэ тоглоомоор тоглож чадахгүй. Бек жинхэнэ дуучдыг хүндэлж, Бейонсед бууж өгвөл таарна. Та нар зүгээр л урлагийг доогуур үнэлж, хүний хөдөлмөрийг үл хүндэтгэдэг. Дараа нь маш том амжилт, ялалтад хүрэх боломж өгдөггүй” гэж мэдэгдлээ.
Харин Бек “Би Уэстэд уурлаагүй. Мангар минь, чи бүгдэд таалагдах боломжгүй. Гэсэн ч би тэртэй тэргүй чамайг хүндэтгэдэг. Чи бол суутан, сүүлийн 5 жил олон гайхамшигтай бүтээл туурвисан. Би чам шиг бүтээл хийхийг эрмэлздэг” гэж хариулжээ.
Сэтгэгдэл (1)