Кристен Стюарт найз охиныхоо хамт амьдарна

“Бүрэнхий” цуврал киноны од Кристен Стюарт үл хөдлөх хөрөнгө худалдаж авчээ. Лос-Анджелесийн энэ тансаг харшдаа тэр ганцаар амьдрахгүй, найз залуутайгаа ч биш. Харин өөрийн дотны найз хүүхэн, туслах нь байсан Алисия Каргайлтай цуг амьдрахаар төлөвлөжээ.

Тэд өдөр бүр уулздаг болохоор тусдаа амьдрах хэрэггүй гэж шийдсэн бололтой. Кристен Стюарт өнгөрсөн оны 4-р сард Алисия Каргайлтай их дотноссон билээ. Мөн Шинэ жилийн амралтаа Хавайд цуг өнгөрөөсөн. Кристен хуучин амраг Роберт Паттинсоноос салсны дараа Алисия л түүнийг тайтгаруулж байсан гэлцдэг. 

Эх сурвалж;Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025