Пугачевагийн цэцэрлэг сард 295 мянган рублийн төлбөртэй

Оросын домогт дуучин Алла Пугачева баячуудын хүүхдэд зориулсан цэцэрлэг нээхээр болжээ. Гэхдээ тэр ганцаараа биш, харин өөрийн бизнесийн түнш, дуучин Ирсон Кудиковагийн хамт энэ төслөө хэрэгжүүлнэ.

Англи загварын энэ цэцэрлэг хүүхдийг дээд зэргээр хөгжүүлэх бөгөөд зөвхөн Европын багш нар багшлах аж. Хүүхдүүд англи, франц хэл сурахаас гадна уран зураг, баримал, дуу, театрын дугуйланд хичээллэх боломжтой гэнэ. Түүнчлэн бие бялдрыг хөгжүүлэх хүүхдийн йог, бүжиг, пластик, гимнастик зэргийг мэргэжлийн багш нар заана.

Аллагийн цэцэрлэг 3 хүртэлх насны хүүхдэд зориулсан “Baby Сlub”, мөн 3-7 настны “Kinder Garden” ангитай. Мөн “Kinder Garden” нь дотроо бас 3 хуваагдана. Төлбөрийн хувьд гэвэл цэцэрлэгийн “Silver” ангид элсвэл сард 95 мянган рубль, “Gold” нь сард 135 мянган рубль, “VIP” анги нь сард 295 мянган рубль юм байна.
65 настай Алла Пугачева өмнө нь “Future Star” гэдэг сургууль нээсэн бөгөөд өөрөө тэндээ багшилдаг аж.

Эх сурвалж;Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025