“Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчидийн “өрөвдөлтэй” хувь тавилан

Нэгэн үе хошин урлагт Амбий, Бооёо, Хүрлээ гэсэн нэрс шадар гурван цэрэг гэдэг шиг салгаж хэлж боломгүй тийм л нэрс байлаа. Үнэнч нөхөрлөлөө зарлан тунхаглаж байсан гурван найз “Шинэ үе” хамтлагаа үүсгэн байгуулж байсан ч цагийн аясаар өөр өөрийн уран бүтээлийг хөөж, хамтлагаасаа өрх тусгаарлацгаасан. Гэхдээ хамтлагаа орхисон Амбий Бооёо нар өнөөдрийг хүртэл хошин урлагийн тайзаа ч уран бүтээлээ ч орхиогүй яваа. Бууриа сахин үлдсэн Бооёо “Шинэ үе” хамтлагаа залуу жүжигчидээр сэлбэж, “Эрхэм элч”-ийн Лхагвааг урилгаар тоглуулсаар олон жилийг ардаа үдэж, өдийг хүрлээ. Гарын таван хуруунд багтахаар хошин урлагын хамтлагуудад залуу жүжигчид орж л байдаг. Бас гарж л байдаг. “Шилдэг өнгө” хамтлагийн зарим залуу жүжигчид “Маск”-д урваж, “Х-Түц”-ийн гайгүй гэсэн хэдэн залуу жүжигчид “Эмоци” нэртэй хамтлаг байгуулж зоригтойгоор туурга тусгаарласан нь өдгөө амжилттай яваа.
Харин Бооёогийн удирдлаган дор байсан “Шинэ үе” хамтлагийн залуу жүжигчид ямархан хувь тавиланг туулж байгаа тухай өгүүлэх гэсэн юм. 2006 онд СУИС-ын кино драмын ангийг төгссөн Б.Отгонтуяа, “Бүдүүн” Ц.Ганбаа, талийгаач Т.Билгүүн, Л.Сөрөлт, Ц.Алдармаа, М.Батуушка нарыг “Шинэ үе”-ийн босс Бооёо хамтлагтаа сонгон шалгаруулж авчээ. Бүтэн 9 жил “Шинэ үе”-ийн Бооёо ахынхаа төлөө цаг наргүй, хөлс хүчээ шавхан чардайж зүтгэсний хариуд тэдэнд юу үлдэв?
Ц.Ганбаяр эхнэр хүүхдээсээ салав
“Бүдүүн” Ганбаа нэрээрээ Монголын ард түмэнд танигдсан том биетэй нүдэнд дулаахан төрхтэй энэ залуу харагдаж байгаа шигээ тийм ч номхон залуу биш бололтой.
Оюутан ахуй цагаасаа эхлэн үерхэж, хайртай дуртай гэж суусан эхнэрээ хоёр хүүхэдтэй болгочихоод эцэс сүүлд нь Хан-Уулын цагдаад салах өргөдлөө өгөн байж ум хумгүй салсан байдаг. Эхнэр хоёр хүүхэддээ сохор зоос ч хялаалгалгүй өмч хөрөнгөө өөрийнхөө аав ээжийн нэр дээр шилжүүлчихсэн энэ залуу жилийн өмнө хоёрдахь эхнэртэйгээ шинэ амьдралаа эхлүүлсэн жудаггүй нэгэн. Шинэхэн эхнэр нь Ц.Ганбаярыг мөнгө төгрөгөөр дутаадаггүй, бизнес эрхэлдэг эгчмэд хүүхэн гэсэн шүү. Мөнгө гэдэг хоёр охиноос нь илүү үнэ хүрэх юм гэж үү...?
Бооёо Ц.Алдармаатай амрагийн холбоотой юу?
“Шинэ үе”-ийнхэн одоогоос жилийн өмнө Орхон аймагт тоглолтоор явж байхдаа хүүхнүүд нь хоорондоо зодолдож нэг нэгнийгээ алах шахсан түүхийг Монголын ард түмэн мартаагүй байгаа. Ууж идэхээрээ агсам согтуу тавьдаг, ааш авир муутай, жүжигчиний ур чадвар авъяас гэж авах юм байхгүй Ц.Алдармааг Бооёо хамтлагтаа байлгаад хаацаалайд байсныг нь хамтлагийнхан болон хөндлөнгийн хүмүүс янз бүрээр ярьдаг.

Ц.Алдармаа Д.Оюунтуул нар хоорондоо муудалцаж ус цацалцсаныг Бооёотой холбон ярих нь бий. Ц.Алдармаа нь Бооёотойгоо амрагийн холбоотой байсан гэж ярих нэгэн ч бий. Ямартаа ч хамтлагийн гишүүнээ халуун усаар түлж, насан туршид нь эрэмдэг болгосон Ц.Алдармаа анхан шатны шүүхээс 7 жилийн ял аваад байсан ч өнөөдөр ялаа тэнсэн харгалзах ялаар солиулчихсан гунхаж яваагийн ард Бооёогийн оролцоо бий гэх.
Д.Оюунтуулын насан туршийн эрэмдэг тавилан
“Овжин охид” кинонд гол дүр бүтээж од болох зам нь нээгдэж байсан Д.Оюунтуул мөн л 2006 онд “Шинэ үе” хамтлагт жүжигчинээр орж байсан нэгэн.
Бусдыгаа бодвол нэр алдар нь түгсэн Д.Оюунтуулыг найруулагчид дэлгэцийн урлагаар явсан бол илүү амжилттай явах байсан гэж дуу нэгтэй дүгнэцгээдэг. Гэсэн ч Д.Оюунтуул тухайн цаг үед хошин урлагийг, тэр дундаа “Шинэ үе”-ийг сонгож байсан. Харин хэзээ нэгэн өдөр хамтлагийнхаа хүүхэнд халуун усаар шалзлуулж, насан туршаа эрэмдэг явах юм чинээ санаагүй биз ээ. 31 хувь буюу түлэгдэлтийн 2A зэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлттэй байсан Д. Оюунтуул Улсын III төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад анхан шатны шүүх хурлын дараа гоо сайхны мэс засал хийлгэхээр БНСУ-ыг зорьж байлаа.
Алтан портнёрууд муудалцав
Чадварлаг хошин урлагын эмэгтэй жүжигчдийн нэг бол мэдээж Г.Ундармаа. Түүний бүтээсэн дүрүүд цаана л нэг адтай. Аргагүй л хошин урлагийн тайзнаа брэнд болсон дүртэй нэгэн гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ.

Тиймдээ ч “Шинэ үе” хамтлагийг төдийгөөс өдий хүртэл хамтдаа байж, Бооёогийн түшиг тулгуур болж байсан. Харамсалтай нь нэгэн цагт бие биенээ алтан портнёрууд гэж дуу нэгтэй зарлаж байсан Бооёо Ундармаа нар жилийн өмнөөс хамтын уран бүтээл хийхээ байсан. Яагаад, юунаас болоод Ундармаа арав гаруй жил хүчин зүтгэсэн “Шинэ үе”-сээ гарах болсныг хэн ч мэдэхгүй. Хэн хэн нь энэ тухай ам нээгээгүй. Ямартаа ч Бооёо Ундармаа нар айхтар муудалцсан нь илт болж Ундармаа “Шинэ үе”-н бүх тоглолтонд оролцохоо байж, хүмүүнлэгийн үйлсэд анхаарал хандуулах болсон.
Л.Сөрөлт оюуны хулгайд сэрдэгдэв
“Шинэ үе” продакшины багт 2006 оноос эхлэн ажиллаж эхэлсэн шаггүй сайн дуулчихдаг авьяаслаг залуу бол Л.Сөрөлт.
Оюутны ширээнээс салаагүй байхдаа хошин урлагт зүтгэсэн Л.Сөрөлт Бооёогийн гарын шавь нарын нэг. Бусдыгаа бодвол реклам сурталчилгаанд тоглож, амжилтаа ахиулах болсон тэрээр өөрөөсөө олон насаар эгч бийлэгжүү бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, хүүтэй болоод амжсан. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь алд дэлэм зөрдөг гэх дуучин А.Түмэн-Өлзийтэй дуэтлэн “Хөөрхөн” хэмээх дууг сэтгэлд хүртэл амилуулж чадсан ч зохиогчдын зөвшөөрөлгүй дууг нь хулгайлсан хэрэгт сэрдэгдэн хэл үгний бай болоод байгаа.
Талийгаачийн үхэлд Бооёо буруутай юу?
“Шинэ үе” хамтлагийхантай холбоотой хамгийн сүүлд болсон харамсалтай явдал бол мэдээж талийгаач Т.Билгүүний авто осол.

Хамтлагийнханаараа Өвөрмонголд тоглолтоор явж байгаад болсон энэ золгүй явдалын дуулиан Монголын ард түмнийг сэртхийлгэсэн. Өнөөдөр сошиал ертөнцөд “Талийгаачийн үхэлд Бооёо буруутай юу, буруугүй юу” гэсэн мэтгэлцээн ид өрнөж байна. С.Гүнжээ гэдэг яруу найрагч Бооёод зориулж ийм шүлэг хүртэл зохиожээ.
Бооёод үнэхээр хэцүү байгаа
Болдогсон бол оронд нь явчихмаар л байгаа
Хэлж мэдэхгүй зовлонд
Хэнхэлдэг цээж нь задрах шахаж байгаа
Бусдад инээмсэглэл бэлэглэх гэж яваад
Буруутан болсондоо харамсаж суугаа
Орчлон ертөнцөд мартахын аргагүй гуниг тээсэн болохоор
Одоо тэр хэзээ ч дахиж инээхгүй байж магадгүй
Шүүмжилсэн шүүмжлээгүй түүнд амьдрал хүнд байгаа
Шүүлт бүхэнд өөрийгөө л тэр буруутгаж суугаа
Хүнд өдрүүдийг давах гэж
Хүүгээ алдсан эцэг шиг нь хэцүү байгаа
Аав ээжийнх нь царайг харах болгонд шаналж, шатаж байгаа
Амьдрал түүнд там шиг л байгаа хүмүүсээ
Бурууг түүнд тохох гэж бүү улайр хүмүүс минь
Буцаж яваад, ирдэг нь хорвоогийн жам болохоор
Буцааж болохгүй амьдралын үнэнтэй эвлэрэхэд хэцүү ч
Бурууг зөөллөж амьд үлдсэнээ хайрлая хүмүүс минь
Ард түмнээ үргэлж инээмсэглүүлдэг байсан Бооёо
Ахиж хэзээ ч өөрөө инээхгүй байж магадгүй
Амьдрал түүнд одоо там шиг санагдаж байгаа
Аяа хүмүүс минь өгсөн инээмсэглэлийнх нь төлөөсөнд
Түүнийг бид буруутгах ёсгүй…..
Эцэст нь хэлэхэд Бооёо бол сайн жүжигчин, харин сайн удирдагч байж чадсангүй гэх бодол тээж байгаагаа нуух юун. Оюутны ширээнээс салаад амьдралынхаа гараагаа “Шинэ үе”-тэй холбож 9 жил хамтлагтаа бүхнээ зориулсан залуусыг буруутгахыг хүссэнгүй.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (29)