Холливудын од Дженнифер Энистон хурим хийхээ яагаад хойшлуулаад байсны шалтгааныг сэтгүүлчид олж мэджээ. Дженнифер Энистон, Джастин Тэру нар гэр бүлийн гэрээндээ тусгах мөнгө, санхүүгийн асуудлын талаар санал зөрөлдөөд байгаа аж.

“Гэр бүлийн гэрээ бараг бэлэн болсон. Гэхдээ ганц заалтын талаар маргаад байгаа. Дженнифер ирэх жил “Netflix” компаниас 110 сая доллар авах юм. Тэр энэ мөнгөө ирээдүйн нөхөртэйгээ хуваалцахыг хүсэхгүй байна. Хуримын дараа ямар нэг асуудал гарч магадгүй гээд” хэмээн Холливудын одод ойр эх сурвалж мэдээлжээ.
Джастин Тэругийн өмгөөлөгчид энэ талаар “Джастин хуримын дараа олсон бүхнээ хуваалцах юм чинь Дженнифер ч гэсэн тэгэх ёстой. Мөн олсон бүх орлогоо гэр бүлийн гэрээнд тусгах хэрэгтэй” гэжээ. Энд тодруулахад, тэдний орлого эрс тэс. Джастин нэг дүр бүтээж 75 мянган доллар авдаг бол Дженнифер хэдэн сая л гэж ярина. Хэрэв тэд энэ удаад ч тохиролцохгүй бол хуримаа цуцалж магадгүй.
Сэтгэгдэл (2)