Шивон домогт Джеки Чаны хамт киногоо сурталчилж эхэллээ

Өмнөд Солонгосын алдарт “Super Junior” хамтлагийн Шивон “Луугийн сэлэм” кинонд Холливудын од Джеки Чаны хамт тогложээ.


“Луугийн сэлэм” киноны нээлт Хятадад 2-р сард, харин Солонгост 3-р сард болно. Иймээс Шивон, Джеки Чан нар 2-р сарын 6-наас 14-ний хооронд эхлээд Шанхайд, дараа нь Сингапур, Малайз, Тайвань, Таиланд зэрэг Азийн олон орноор явж киногоо сурталчлах аж. Тэднээс гадна Эдриен Броуди, Джон Кьюсак, Пэн Линь, Мики Ван, Ли Бинбин нар уг кинонд оролцон тоглосон билээ.
Энэхүү кинонд хүннүчүүд ба хань үндэстний дайны үеэр нэгэн генерал олзлогдож, боол болдог тухай өгүүлдэг. Мөн эртний Хятадад ирсэн Ромын цэргийн талаар гардаг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025