Их Британий ханхүү Уильямын гэргий Кэтрин жирэмсний 21 долоо хоногтойдоо хэт нам авианы шинжилгээ хийлгэж, төрөх хүүхдийнхээ хүйсийг мэджээ. Уг нь Уильям, Кейт хоёр энэ нууцаа чанд хадгалсан ч хааны ордны ам султай ажилтнууд сонин хэвлэлийнхэнд тараачихлаа.

Английн “ОК!” сэтгүүл тэргүүн нүүрээ энэхүү баяртай мэдээнд зориулжээ. Аз жаргалтай Кэтриний зургийн дэргэд “Тийм ээ, энэ бол охин” гэж бичсэн байна. Тэгэхээр Уильям, Кейт нар удахгүй охинтой болох нь.
Хатан хааны гэр бүлийнхэн зөвлөлдөөд ирээдүйн гүнжид Елизавета, Мария зэрэг уламжлалт нэр өгөхийг хүсэв. Гэвч Уильям, Кэтрин хоёр өөрсдийн охиноо Диана гэж нэрлэхээр болжээ. Хатан хаан II Елизавета тэдэнд бууж өгсөн бололтой.

Хатан хаан хэдийгээр Диана гүнжтэй тэр бүр ойлголцдоггүй байсан ч түүнийг Уильям, Харри нарын хувьд сайн ээж гэдгийг хүлээн зөвшөөрдөг. “Энэ нэр талийгаач Диана гүнжийн тухай сайхан дурсамжийг сэдрээнэ. Уильям түүнийг харах болгондоо ээжийгээ дурсах байх” хэмээн ордны нууцлаг мэдээлэгч ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна