
Телевизийн олон ангит кино “Жан Бу Ри ирлээ" энэ цаг үед Монголчуудыг байлдан дагуулж байгаа. Энэ кино нь 2014 онд Солонгост байлдан дагуулж, шилдэг киногоор шалгарсан билээ. Мөн гол дүрийн жүжигчин Жан Бу Ри шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байжээ.

Жинхэнэ нэр нь У Ён Сог товч танилцуулахад 2003 оноос эхэлж дэлгэцийн уран бүтээлд тоглож эхэлсэн, арваад жил дэлгэцийн урлагт хүчин зүтгэсэн нэгэн. Урлагт ороод арваад жил болсон түүнд олонд танигдах гол дүр тун ховорхон олдож байсан гэдэг. Гэвч тэрээр шантралгүй найруулагчидаа гол дүр өгөхийг гуйсаар байж өнгөрсөн жил дэлгэцнээ гарсан “Урагшаа У Жа Рюм” киноны гол дүрийг авч чадсан. Энэ дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж, сайхан сэтгэлтэй бүсгүйн дүрийг бүтээсэн У Ён Со санасандаа хүртэл тоглож чадаагүй гэдэг. Гэвч түүнд дахин боломж олдож “Жан Бу РИ ирлээ” киноны гол дүрийг чадварлаг бүтээж найруулагч нарын анхааралын төвд орж чадлаа.

Энэхүү дүрийг бүтээсэнээр У Ён Со биш Бу Ри нэртэй болж 2014 оны шилдэг эмэгтэй жүжигчиний шагнал авсан байна. Зөвхөн нэг хүний дүр бүтээгээгүй Бу Ри гурван эмэгтэй дүрд хувирч тоглосон хэмээн найруулагч нар нь онцолсон. Түүний гялбам нүд, хонхойсон хацар, жижигхэн нүүр энэ киноны чимэг болсон гэж кино багийнхан ч онцолсон байдаг. Жүжигчинээс гадна загвар өмсөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг жүжигчин У Ён Со “Сайхан хайраа битгий алдаарай” олон ангит кинонд тоглосон нь өдгөө Солонгост гарж байна. 28 нас хүрч байгаа У Ён Согийн нууц авьяас дуучин гэсэн шүү.

Солонгосчууд урлагаараа дамжуулж дэлхийд улс орныхоо нэрийг гаргадаг нь "Жан Бу Ри ирлээ" олон ангит киноноос тод харагдаж байна. Кино багийнхан үндэснийхээ хувцас болоод Солонгосын орчин үеийн загварын чиг хандлагыг тод харуулах гэсэн хэмээн тайлбарласан байна.
Энэ кино нь үндэсний хувцасыг сурталчилан таниулхад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн судлаачид үзсэн байна. Жан Бу Ри ирлээ кино гарсанаас хойш Ханбугын худалдан авалт болоод хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн гэдгийг кино шүүмжлэгчид хэлсэн байна.











Эх сурвалж: Grandnews.mn
Б.Тэргэл
Сэтгэгдэл (1)